Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс угаах нэг үйлдвэр баригдаж,Тавантолгойгоос 3 аймгийн нутаг дамнуулан шороогоор нүүрс тээвэрлэж говийг ТҮЙРЭН болгов. Нүүрсний зам дайран өнгөрсөн зарим сумын удирдлагууд,малчид хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан ч энэ компанид хууль шүүх ҮЙЛЧЛЭХГҮЙ буйг тэд ярьдаг. Ард нь албан тушаалтнууд,улс төрчид байгааг ч хэлж байсан. Шаардлага тавьсан орон нутгийн удирдлага,иргэдийг шүүх цагдаагаар сүрдүүлээстэй.
Ямар ч зөвшөөрөлгүй замын ажил эхлүүлснийг нь Өмнөговийн МХГ-аас зогсоосныг мэдээлсний төлөө сэтгүүлч намайг хүртэл цагдаад өгч билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболдын дүүгийн компани болоод л ТОМОРСОН юм байна л даа. Хамгийн их зарчим ярьдаг улс төрчид өөрсдөө ийм л байна. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй биш бил үү!!! Улс төрч,живх 2 ийг бохирдонгуут нь сольж байх ёстой атал бид ахин дахин сонгосоор бүр ялзруулж,өт хорхойд идүүлэх юм даа.
Сэтгүүлч Б. Отгон 2019.08.31