fbpx В.Путиний айлчлалаас Монгол Улс юу хүлээх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 2 секунд

В.Путиний айлчлалаас Монгол Улс юу хүлээх вэ

Таван жилийн өмнө, тодруулж хэлбэл Халх голын ялалтын 75 жилийн ойгоор Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол дахь дөрөв дэх удаагийн айлчлал маргааш болно. Мөн л цөөн цагийн хөтөлбөртэй Монголд бууж буй тэрбээр Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирж байгаа ч энэ нь айлчлалын гол агуулга биш. Түүний айлчлалын үеэр хоёр орны харилцааг нэг шатаар ахиулан, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурах нь хамгийн гол үйл явдал.

Энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Энэ онд тохиож байгаа халхын голын ойг тэмдэглэх үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 

1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ” хэмээсэн билээ. Иж бүрэн түншлэл гэдэг нь хоёр орон бүхий л салбарт, өндөр түвшинд харилцаагаа хөгжүүлэхээр талууд тохирно гэсэн үг.

Түүний айлчлалын хөтөлбөрийг эцсийн байдлаар зарлаагүй ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн иж бүрэн түншлэлийн талаар хамтарсан мэдэгдэл гаргах аж. Мөн халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай хүндэтгэлийн зоог барих, Жуковын хөшөөнд цэцэг өргөхөөр төлөвлөсөн байна.

ОХУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Владимир Путиний Монгол дахь айлчлалын үеэр Засгийн газар, яамд хооронд болон бизнесийн салбарын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад бэлэн болсон гэжээ.

Бизнесийн салбарын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад бэлэн болжээ

В.Путинийг дагалдан ирэх Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын орлогч дарга Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтаж байгааг эх сурвалж хэллээ.

Монгол Улс ОХУ-тай стратегийн иж бүрэн түншлэлийн салбарт харилцахаар гэрээ байгуулж буй ч хоёр орны худалдаа өмнөх оныхоос буурч буй нь анхаарал татаж байна.

Гаалийн ерөнхий газрын статистикаас харвал Монгол Улсаас ОХУ руу хийх экспорт болон худалдан авч буй импортын аль аль нь буурчээ. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар 36.6 сая ам.долларын экспортыг Монгол Улс ОХУ руу хийжээ. Гэвч энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар буурсан үзүүлэлт. Харин манайх руу хийж буй импортын хувьд 768.5 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оныхоос 50 орчим мянган ам.доллараар бага гэсэн үг. Худалдааны хэмжээ буурахаас гадна экспорт, импортын харьцаа асар их буюу 730 орчим мянган ам.долларын зөрүүтэй байгааг ч анхаарахгүй орхиж болохгүй бөгөөд энэ тухай өмнөх айлчлалуудын үеэр ч яригдаж байсан. Тиймээс стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан тохиолдолд худалдааны салбарт ямар ашиг, дэвшил гарах вэ гэдэг нь В.Путиний Монголд хийж буй айлчлалын үеэр хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд ямар гэрээ, хэлэлцээр байгуулахаас харагдана.

Мөн зарим гадаад эх сурвалжийн мэдээлж буйгаар В.Путиний айлчлалаар Орос, Монгол, Хятадын гурван талт хамтын ажиллагааны асуудлууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын талаар хэлэлцэнэ гэж онцолжээ. Гурван талт хамтын ажиллагааны асуудлууд дунд эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, гэрээ байгуулах магадлалтай.

Учир нь өнгөрсөн зургадугаар сард бишкект болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт тав дахь удаагийн уулзалт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээрхийг баталсан утгатай үг хэлж байсан юм. Тэрбээр “Бидний харж байгаагаар хийх ёстой хамгийн чухал ажил бол Улаанбаатар төмөр замын бүтэц дээр суурилан тээврийн төв коридорыг шинэчлэх төлөвлөгөө юм. Хятад болон Монголын түншүүдтэй хамтран ажиллаж, тээврийн салбарын тээх хүчин чадлыг хэд дахин нэмэхээр зорьж байна. Ингэснээр тус коридороор хятадаас Европын зах зээл рүү гарах ачааны хэмжээг хэд дахин нэмэгдүүлж болно. Дэд бүтцийн чухал төсөл гэвэл Зүүнбаянгаас Ханги чиглэлд салаа төмөр зам тавих ажлыг дурдах хэрэгтэй. Энэхүү замыг Орос, Монгол хоёр улсад үйлчилдэг стандартын дагуу 15х22 мм-ийн өргөн царигтай баривал ачаа, тээврийн ачааллыг эргэн хуваарилж, Замын-Үүд-Эрээн чиглэлийн хилийн боомтын ачааллыг бууруулах боломжтой. Манай гурван улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн нөөц бололцоог улам үр ашигтай болгоход олон улсын авто замын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт мөн чухал. ОХУ нь БНХАУ, Монгол Улстай эрчим хүчний салбарт илүү идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ

В.В.ПУТИН: МАНАЙ АРД ТҮМНҮҮД НАЙРАМДАЛ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛИЙН ЗАРЧИМД ТУЛГУУРЛАСАН БАТ ИТГЭЛЦЛЭЭР НЯГТ ХОЛБОГДСОН БИЛЭЭ
В.В.ПУТИН: МАНАЙ АРД ТҮМНҮҮД НАЙРАМДАЛ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛИЙН ЗАРЧИМД ТУЛГУУРЛАСАН БАТ ИТГЭЛЦЛЭЭР НЯГТ ХОЛБОГДСОН БИЛЭЭ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​