Л.Оюун-Эрдэнэ: 150 сая төгрөгийн гэрээ хийсэн нь тогтоогдвол Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно


"Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох үеэр тус үйлдвэрийн удирдлагууд 150 сая төгрөгийн гэрээ, хэлэлцээр нууцаар хийгдсэн тухай мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан Монгол улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийв.

Тэрбээр: "Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрт онц дэглэм тогтоосон асуудал нь олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа нь нууц биш. Өмнө нь 400 орчим сая төгрөгөөр худалдан авалт хийчихсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаа гэсэн үг шүү дээ. Иймээс ч тэд онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэх энэ цаг үед 150 сая төгрөгөөр гэрээ хийсэн мэдээллийг гаргах нь ойлгомжтой. Би энэ мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Үнэхээр тийм зүйл болсон бол "Эрдэнэт" үйлдвэрийн Захирал Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно" гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.161.103] · 2019/09/06

    Энэ үйлдвэрээс сайн муу аргаар хөрөнгө завшсан хүмүүс улсыг хохируулсан зузаан түүхтэй ч хохирлыг нэхэмжлэгч байхгүй гэдэг нэрээр хуурамч гэрээнүүд л үлддэг. Гэрээнүүдийг бариад шалгахад хэдэн цэцэрлэг босгох хөрөнгө гарчих боломж байгаа


  • иргэн · [192.82.66.152] · 2019/09/05

    Энэ гэрээ ортой доо.Хэвлэлийнхэнтэй л хийсэндээ.Үүнийг сайн шалга тэр тусмаа Сонины холбоог бүр илүү шалга.Сонинуудыг сайн шалга АТГ-хан.Их юм гарна.МАН-н тодотголтой хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийг сайн шалга.Бүгд мөнгө угаасан .ь ортойдоо.