40-Р ХОРОО 9000 ГАРУЙ ИРГЭНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXV хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт 11 хороог шинээр байгуулах тухай тогтоол гарсан билээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй зарим хороодыг хувааж, шинээр 11 хороог үүсгэн байгуулсан.

Эдгээр хороод 8-р сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэн бол 7-р хорооноос салаалж шинээр үүсгэн байгуулагдсан 40-р хороо 9000 гаруй иргэн, 2743 өрхөд төрийн анхан шатны үйлчилгээг хүргэж байна.

Л.Сачийхангай Засаг даргатай тус хороо 67-р сургуулийн эсрэг талын “Тумбааш” төвийн 3 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хороо шинээр байгуулагдсан бусад хороодоосоо том байранд үйл ажиллагаа явуулж байгаа тул өрхийн эмнэлэгтэйгээ хамт байрлаж байгаагаараа онцлог юм.   


Энэ мэдээ таалагдаж байвал: