fbpx ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ГЭР БОЛОН АЛБАНЫ ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 9 секунд

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГАЗРЫН ЗАХИРЛЫН ГЭР БОЛОН АЛБАНЫ ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүний гэр болон албан өрөөнд шалгалт хийсэн байна. Зарим хэвлэлээр түүнийг авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж байгаа ч албаны эх сурвалж үүнийг үгүйсгэлээ.

 Бусдаас авлигал авч байгаад “гардуулсан” гэх  Ч.Мөнхбаяр гэж хэн бэ?

Хөгжлийн банкны хамгийн чухал албанд “тухалсан” Ч.Мөнхбаярыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн “баруун гар” буюу ойрын хүн нь гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Хөгжлийн банкны дэд захирал гэх энэ өндөр сэнтийд  УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн “ачаар” суусан гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.

Тиймдээ ч том “ар”-тай хүн хэтэрхий бардаж байгаад баригдаж дээ гэх шуум ч чих дэлсэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хувьд Ч.Мөнхбаяраар тогтохгүй төрийн статустай олон банк санхүүгийн байгууллагуудад өөрийн хүнийг “шигтгэж” чадсан сүйхээтэй эр гэж яригддаг нь оргүй зүйл биш бололтой.

Тэрбээр банкны гадаад, дотоод бүхий л үйл ажиллагаа, боломж бололцоог арван  хуруу шигээ мэддэг гэж хэлж болно. Учир нь эрхэм гишүүн 1997 оноос эхлэн энэ салбарт ажиллаж 2010 оноос хойш УИХ-ын гишүүн болтлоо зургаан жил  Монголбанкны  дэд ерөнхийлөгчөөр ажилласан байдаг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдож шуугиан дэгдээж байсныг эс тооцвол хэл амнаас холуур нэгэн гэж хэлж болно.

Гэвч түүний “баруун гар” гэгддэг Ч.Мөнхбаярын авлигалын асуудалд Б.Жавхлан гишүүн холбогдохыг ч үгүйсгэхгүй.

Учир нь авлига авсан гэх дарга, захирлуудын ард төрийн том албан тушаалтнууд байдаг нь хэдийнэ ил болсон. Тухайлбал, хэдэн сарын өмнө МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын хүмүүс бусдаас 1 тэрбум гаруй төгрөгийн авлига авсан асуудлаар шалгагдсан.

Өөрийн албан өрөө, орон гэр, оймс зэрэгтээ их хэмжээний мөнгө нуусан нь илчлэгдсэн Н.Баярсайхан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй  нэг ангид суралцаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улмаар, Н.Баярсайхан нар “Тэр мөнгийг би дангаараа аваагүй, Ш.Раднаасэд гишүүнд өгч байсан” гэх яриаг хөшигний ард учирласан гэх албан бус мэдээлэл ч бий.

Харин Ш.Раднаасэд гишүүн “Би уг хэрэгт ямар ч хамааралгүй” гэсэн  байр суурийг илэрхийлж байсан юм.

Ямартай ч дээрх хэргийн учиг хаа хүртэл хөврөхийг бид нэхэн сурвалжлах болно.

АТГ-ын албан хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​