УИХ-ын гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тавьжээ


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдааныг 10:00 цагт товлогдсон. Одоогоор эхлээгүй байна. Өнөөдрийн чуулганаар  шахмал түлшний асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох бөгөөд бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ.  

Чуулганы танхимд гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тоглоомууд тавьж, гишүүдийг охидын хүчирхийлэлд анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Учир нь өнөөдөр Олон улсын охидын өдөр юм байна.  Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд "Хамтдаа хамгаалъя" өдөрлөг болно. 


Энэ мэдээ таалагдаж байвал: