fbpx ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР М.НАРАНТУЯА : 2020 ОНООС УИХ-ЫН ГИШҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙХ БОЛОМЖТОЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 50 секунд

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР М.НАРАНТУЯА : 2020 ОНООС УИХ-ЫН ГИШҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙХ БОЛОМЖТОЙ

- Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны сэдэв сүүлийн үед их хүчтэй яригдах боллоо. Ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдийн байгууллагууд, эмэгтэй улс төрчид идэвхижиж эхлэх юм. Таны хувьд эмэгтэй улс төрчдийн бодлого, чиглэл, байр суурийн талаар тодорхой судалгаа хийж бодлогын судалгааны хүрээлэн хүртэл байгуулж ажиллаж байгаа юм байна. Та өөрийнхөө талаар товч танилцуулж одоо хийж байгаа ажлынхаа талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Намайг Мишигжавын Нарантуяа гэдэг. Хууль зүйн ухааны магистр, бизнесийн ухааны магистр. Би олон жилийн турш хүйсийн тэгш байдал, ялангуяа эрэгтэй хүүхдүүд, эрэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаар судалгаа явуулж, өсвөр насны эрэгтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд анх орохдоо үргэлж хоцрогдож байдаг талаар эрдэм шинжилгээний ажил хийж байсан юм. Айлын эрэгтэй хүүхдүүдийг "энэ маань яахав эрэгтэй юм чинь арга нь олдоно, охидуудаа эрдэм номын мөр хөөлгөе" гэх үзэл санаа манай ард түмэнд их байдаг.

Энэ нь эрэгтэйчүүдийн мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь хоцрогдох үндэс болж байгаа жишээ маш олон байдаг. Өнөөдөр ч гэсэн наад захын их дээд сургуулийн захын ангийн хаалгыг татаад харахад 20 эмэгтэй, 5 эрэгтэй сууж байгаа юм. Энэ бол манай нийгмийн жендерийн тэгш байдлын хамгийн наад захын дүр төрх. Үүнд мэдээж эгэл жирийн иргэдийн амьдралын нөхцөл байдал томоохон нөлөө үзүүлж байгаа юм. Харин улс төрийн идвэхи оролцоо 30 -аас дээш наснаас илүү идэвхижиж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Ингэхдээ эрэгтэйчүүд илүү давамгай байдалтай байдаг бөгөөд үүнд мөнгө санхүүгийн шалтгаан илүү жин дарж байгаа харагддаг. Үүнээс гадна Азийн ихэнхи орнуудад, ялангуяа Монгол Улсад сүүлийн үед ихээхэн хүч түрж орж ирээд байгаа Япон, Солонгос зэрэг орнуудад түгээмэл байдаг "Гэрийн эзэгтэйн соёл" их нөлөө үзүүлж байна. Нөхөр ажилдаа явлаа. Гэрийн эзэгтэй нөхрийн олж ирсэн мөнгийг зөв зүйтэй зарцуулах, үр хүүхдүүддээ халамж анхаарал хандуулах, ар гэрийн амьдрал ахуйг авч явах, гэрийн эзэгтэй нарт зориулсан элдэв төрлийн мөнгө үрсэн иога, фитнес, гоо сайхан, элдэв үзвэр үйлчилгээнд ихэнх цагаа зарцуулж улс төр, нийгмийн чиглэлийн ажилд идэвхи сонирхол муудсан байдаг.

- Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо энэ байдалаараа бараг устаж мэдэхээр байгаа юм бишүү?

Тэгж харж болно. Хамгийн гол нь улс төрийн намуудын дүрэм, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиуд дээр “эмэгтэйчүүдийн квот” гэх зүйлийг зааж өгснөөр энэ идэвхигүй байдлыг улам ч дордуулж байна. Жишээ нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20% байхаар зааж өгсөн байдаг. Үүнийгээ Үндсэн хуулийн зөрчил болгохгүйн үүднээс "Аль нэг хүйсийн" гэж дэлхийд байхгүй хачин нэр томъёо гаргаж заасан байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан яс үндэс, шашин шүтлэг, хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын эсрэг үйлдэл болсон юм.

-Одоо байгаа 20 %-ийн квот нь доод хязгаарыг зааж өгсөн байдаг. Гэтэл дээд хязгаарыг зааж өгөөгүй байх тул 100% ч байх боломжтой гэж УИХ-ын гишүүд тайлбарлаж байсан санагдаж байна?

Тиймээ. Тэр бол эмэгтэйчүүдийг юу ч ойлгохгүй, мэдэхгүй, улмаар та нар 20 хувиас дээш гарахгүй шүү гэж эрээ цээргүй аашилж буй эрэгтэй улс төрчдийн бардамнал юм. АН болон МАН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг аль аль намын хувьд хэзээ ч 20 хувиас дээшээ гаргахгүй гэсэн далд бодлого юм. Эмэгтэйчүүд сонгох эрхийн төлөө хэдэн зуун жил тэмцэж байж өнгөрсөн зууны сүүлээр л сая нэг юм хөгжингүй орнуудад сонгууль өгөх эрхээ олж авсан.

Харин өнөөдөр 21-р зуун гарчихаад байхад сонгогдох эрхийн төлөө дайн болж байна. Яагаад УИХ-ын 50 хувь нь эмэгтэйчүүд байж болохгүй гэж. Сонгуулийн хуульд байгаа 20 хувийн хязгаар  тавьсан заалт нь эмэгтэйчүүдийн нүдийг боосон, сэтгэл хуурсан төдий зүйл. АН болон МАН-уудын хувьд 35-36 эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэх бүрэн боломжтой, ийм хүний нөөц хангалттай байдаг. 20 хувь гэдэг бол эрэгтэйчүүдийн лобби гэдэгтэй эмэгтэйчүүд бид санаа нийлэх цаг болсон. УИХ-ын байгаа байдал, Монгол Улсын өнөөгийн байгаа байдалд хүйсийн тэгш харилцаа бий болсон цагт л томоохон зөв өөрчлөлтүүд гарах болно.

- Яагаад эмэгтэйчүүд улс төрд орж ирэх ёстой гэж? Яагаад заавал эмэгтэйчүүдийг 50 хүртэл хувьд нь улс төрийн намууд нэр дэвшүүлэх ёстой гэж?

Миний хамгийн хариулах дуртай асуулт байна. Асуултыг асуултаар л хариулъя. Өнөөдөр Монгол Улсад шүүхээр шийдэгдэж байгаа гэмт хэргийн хэдэн хувь нь эмэгтэй гэмт хэрэгтэнүүд байна? Ялангуяа авилга, албан тушаалын хэрэгт?... Та нар эмэгтэй авилгач гэж сонссон уу? дуулсан уу? Байхгүй ээ. Монголыг донсолгосон албан тушаалын гэмт хэрэгтнүүд дунд эмэгтэй хүмүүс байна уу? Байхгүй. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй ч ЖДҮ-ийн зээлийн асуудал байна. Энэ дунд МАН-ын 2 эмэгтэй гишүүний нэр дуулдаж байна.

Гэхдээ тэд эрчүүдийгээ бодвол магадлал багатай. Зээл авсан байдаг юмаа гэхэд эрэгтэйчүүд шиг ББСБ-д хийж мөнгө хүүлээгүй. Харин зориулалтын дагуу, бас тойрогтоо зарцуулсан байх жишээний. Гэхдээ тэд маань ЖДҮ гэдэг том давалгаанд цохиулаад ахиж босч ирэхээргүй болтлоо улс төрөөс арчигдацгааж байна. 

- Эмэгтэй улс төрчдийн дахин эргэн ирэлт гэж байдаг болов уу?

Эмэгтэй улс төрчид эрэгтэйчүүдийг бодвол маш хатуу зарчимч, шударга байдаг. Эргэж буцаж элдэвээр зууралдаж нийгмийн шившиг болдоггүй. Ганцхан жишээ нь Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ин Хэ байна. Шүүхийн шийдвэрт давж заалдаагүй, улс төрөөс гарлаа гээд анхан шатны шүүхээс өгсөн ялыг шууд хүлээн зөвшөөрч өнөөдөр ялаа эдлээд явж байна. Дэлхийд ямар ч эрэгтэй улс төрчийн гаргаж байгаагүй зоригтой алхам.

Гэтэл манай Монгол Улсын эрэгтэй улс төрчдийг хараачдээ. Эргэж буцсан, ахиж ноцсон, уучлалт гуйх сэтгэлгээ байхгүй, тэгсэн хэрнээ эмэгтэй улс төрчидрүүгээ элдэвээр нэр хоч өгч дайрч давшилж байдаг. Монголын улс төрийн түүхэнд УИХ-ын сонгуульд нэг ялагдсан эмэгтэй нэр дэвшигч ахин нэр дэвшсэн тохиолдол маш ховор, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад сонгуульд ялагдаад дараагийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хоёрхон байдаг.

- Таны хувьд 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх бол?

Сонгуулийн тухай хуулийн 126.2 буюу “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна" гэсэн заалтыг авч хаясан үед л Монгол Улсын Их Хурлын сонгууль сая эмэгтэйчүүдийн оролцоог хангасан сонгууль болно гэж бодож болно. Доод хязгаарыг заасан хэдий ч бодит байдал дээр дээд хязгаарын заалт болоод байгаа,  Үндсэн хуулийг ноцтой зөрчиж ялгаварлан гадуурхсан, дэлхийн аль ч улс орны сонгуулийн хуульд байдаггүй, ойлгомжгүй энэ заалтыг хуулиас хасах, эсвэл 50 хүртэл хувь болгож өөрчлөх ёстой.

Ингэсэн цагт л Монгол Улсад эмэгтэйчүүдийн сонгогдох эрх хангагдаж, тэгш байдал тогтож, сая эмэгтэйчүүд төр удирдалцах түвшинд хүрлээ гэж хэлж болно. Энэ заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч хянуулахаар бид ажиллаж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө явж байгаа ажилд тань амжилт хүсье.

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР М.НАРАНТУЯА : 2020 ОНООС УИХ-ЫН ГИШҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙХ БОЛОМЖТОЙ

ТА ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЖ ЧАДНА
ТА ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЖ ЧАДНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​