“АЯЛГУУТ НАМАР” ТОГЛОЛТ ҮЗСЭНЭЭР САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЭД ЗОГСОХГҮЙ БЭЛГИЙН ЭЗЭН БОЛНО


Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Аялгуут намар” тоглолтын орлогыг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зарцуулах юм байна. Сэтгүүлч Ж.Жаргалсайхан нь Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 2017 оноос эхлэн тасралтгүй эмчилгээ хийлгэж байсан ч түүний өвчин хүндэрч  4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан шалтгаанаас болж БНСУ-ыг зориод байгаа билээ.

Нийтийн болон рок попын оддыг нэгэн дор багтаасан “АЯЛГУУТ НАМАР” хандивын тоглолт 11 сарын 27-нд  Улаанбаатар паласын их танхимд болно.
Тоглолтод МУГЖ С.Батсүх, Бяцхан дуучин Бат-Энэрэл, МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, С.Наран, Э.Энх-Эрдэнэ, Т.Ганбүргэд, Гурван бүдүүн, Мотив зэрэг хамтлаг, дуучид оролцоно.

“АЯЛГУУТ НАМАР” тоглолт үзсэнээр сайн үйлсийн аянд нэгдээд зогсохгүй бэлгийн эзэн болно. Тасалбар 18000 төгрөг, хүргэлт үнэгүй. Утас: 86682240, 99300707


Энэ мэдээ таалагдаж байвал: