Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Оюутолгой дахь "Рио Тинто"-гийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдэгт санал нэгджээ


 Энэ оны Арваннэгдүгээр сарын 18-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргаад буй билээ. “ДМ нэгдэл" ТББ-ын нэхэмжлэлээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг ийнхүү Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосноор Монголын улс төрийн орчинд ихээхэн хөдөлгөөн үүсээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар Оюутолгойтой холбоотой асуудлыг хэлэлцэж, ямар ч шийдэлд хүрэлгүй маргалдан, тэр бүү хэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар барьцалдаж аваад салсан.

 

Мөн 11 сарын 19-нд Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Оюутолгойтой холбоотой асуудлыг хэлэлцсэн ч мөн л ямар нэгэн шийдвэрт хүрээгүй бөгөөд залгаад Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл  үргэлжлэн хуралдсан аж.

 

Харин ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ямар ч тохиолдолд Оюутолгойн уурхайн төслөөс "Рио Тинто" компанийг гаргаж хөөж болохгүй, уурхайн үйл ажиллагааг ганц өдөр ч зогсоож болохгүй гэдэгт санал нэгдсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

 

Э.Мягмар

Эх сурвалж: Sonin.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [192.82.71.83] · 2019/11/22

    Тер засгийн улс орны эрх ашиг аа хамгаалах зорилготой уйл ажиллагааныхаа Чиг хандлагыг ялангуяа Стратегийн ач холбогдолтой Асуудлыг ингэж хамгаагуй Ил гаргах нь хэр зохимжтой вэ ?! Ялангуяа том бизнес хийдэг Бизнесменууд ийм тактикийн Алдааг гаргахгуйдээ! Арайл дэндуу хариуцлагагуй хандаж бна даа!!!


  • зочин · [43.228.129.20] · 2019/11/21

    Ард түмэн улс эх оронд маань ашиггүй гэрээ байгуулсан этгээдүүдийг яаралтай олох илрүүлэх хариуцлага тооцооцоод дараа нь гэрээгулс орондоо ашигтай болгож өөрчлөх хэрвээ өөрчилж чадахгүй бол нэгэнт л ашиггүй өрөнд оруулж байгаа бол үтэр түргэн хаах хэрэгтэй Гэрээ ашигтай байх ёстой тэнд ажиллаж байгаа 15000н хүн болон авилагачдад ашигтай байж болохгүй


  • ЗОЧИН · [202.180.220.172] · 2019/11/21

    ОЮУТОЛГОЙГ ЗОГСОО ГЭСЭН ХҮН АЛГАА. ХАРИН ТЭР ДУБАЙН ГЭРЭЭГЭЭ Л ХҮЧИНГҮЙ БОЛГО


  • хурц · [202.70.34.115] · 2019/11/21

    ТЭГВЭЛ НААД 3-ЫГАА ХӨӨЖ ЯВУУЛ..............