Япон улсын Осака хотод "Осака гранд слам" тэмцээн маргааш эхэлнэ. Осакагийн Гранд Сламд 94 улсын 534 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээсэн бөгөөд манай улсаас 14 жүдоч оролцохоор болжээ. Тус Гранд сламд Япон улсаас шилдэг 4 жүдочин жин тус бүрт оролцох юм байна. Манай улсаас эх орноо төлөөлж 60 кг Л.Өнөболд, Э.Ариунболд 66 кг Г.Хэрлэн, 73 кг Г.Одбаяр, 81 кг Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг Г.Алтанбагана, -100 кг Л.Отгонбаатар, +100 кг Н.Түвшинбаяр, О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй 48 кг М.Уранцэцэг,52 кг Л.Сосорбарам, 57 кг Д.Сумъяа, 63 кг Б.Ганхайч нар оролцоно.
Шуурхай.мн