Хакүхо 43 дэх түрүүгээ хүртэж, Монголчууд Кюүшюү башёд ноёрхов


2019 оны сүүлийн башё болох Кюүшюү башё амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү башёд Монголын 23 сумоч 5 зиндаанд хүч үзэхээр банцүкэд бичигдэж 3 нь өнжсөнөөр 20 сумоч башёг үргэлжлүүллээ. Үүнээс 6 зиндааны 4-т нь түрүүлж бахдам амжилт үзүүллээ.

Макүүчид: Их аварга Хакүхо М.Даваажаргал 19 дэхь удаагаа 14:1-тэй түрүү хүртсэнээр макүүчид 43-дахиа түрүүллээ.

Жүрёог тэргүүлэн барилдсан Азүмарюү С.Тодбилэг 11:4-тэй түрүүллээ.

Макүшитад түрүүлэх л ёстой хүн нь түрүүллээ. Тэр нь экс озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байлаа /7:0/

Улмаар хоёрдахь башёдаа мэргэжлийн сумод хүч үзэж буй Хокүтэнкай Г.Сүхбат Жонидан зиндааны түрүү бөхөөр тодров /7:0/

2020 он та бүхнийх байг........

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал /Миягино/ 14:1 43-дахь түрүү

Маэ З-3 Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/ 8:7

Маэ Б-15 Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/ 3:12

Жүрёо зиндаа

З-1 Азүмарү С.Тодбилэг /Таманой/ 11:4 Түрүү

Б-3 Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/ 8:7 Б-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн /Мичинокү/ 11:4

З-8 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/ 7:8

Б-9 Миторюү Б.Төрболд /Нишикидо/ 9:6

Б-13 Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/ 7:8

Макүшита зиндаа

З-3 Сакигакэ Я.Баттүшиг /Шибатаяма/ 4:3 Б-6 Сэйро А.Өнөболд /Шикорояма/ 3:4

Б-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/ 7:0 Түрүү

Б-11 Кёкүтосэн Э.Энхманлай / Накагава/3:4

З-22 Гочозан Д.Ууганбаатар /Минэзаки/ 5:2 З-28 Рога А.Амарсанаа /Фүтогаяма/ 5:2

З-29 Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/ 3:4

З-31Кагамио Б.Нанжид /Кагамияма/ 4:3

Санданмэ зиндаа

З-6 Ёүшояма Б.Анхбаяр /Токицүказэ/ 1:6 Б-43 Дайтэнма Н.Чинзориг /Азүмазэки/ 2:5

Жонидан

З-56 Хокүтэнкай Г.Сүхбат /Оное/ 7:0 Түрүү

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал: