"Чингисийн цом" МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP-д тулалдах Г.Золжаргалыг танилцуулж байна


Ганбаатарын Золжаргал нь Олон Улсын таеквондогийн 52 кг-ийн жингийн 3 удаагийн Улсын аварга бөгөөд анх 52 кг жинд сорил тулаанд оролцож, дараалан ялж гарч ирэн ранк өсгөх MGL-1 FIGHT NIGHT 3 дугаар тулаанд шалгаран орж, 52 кг жинд өрсөлдөгч тамирчнаа шүүгчийн саналаар ялж байсан. Тэрээр одоо 57 кг жинд өрсөлдөх гэж байна.Өрсөлдөгч тамирчин Шандас ММА боолтын мастер Б.Мөнхдэлгэр юм. Тэрээр сорил тулаанд дараалан боолтоор ялж, MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 12 дугаар тулаанд шалгаран, өрсөлдөгч тамирчнаа 2-р үеийн 1.43 сек-д боох мэхээр, ранк өсгөх MGL-1 FN 3 дугаар тулаанд мөн өрсөлдөгчөө 2-р үеийн 1.44 сек-д мөн боох мэхээр ялсан байна. 2 тулаанд яг нэг хугацаанд боолтоор ялалт авч байсан нь сонирхолтой. Энэ удаагийн тулаанд Олон Улсын Таеквондогийн аварга уу, аль эсвэл боолтын мастер уу. 2019.12.06 Бөхийн өргөөнд ирж үзээрэй.


Энэ мэдээ таалагдаж байвал: