"THE HU" хамтлагийнхан “ЧИНГИС ХААН” одонгоо гардан авлаа


Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний ѳдѳр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны ѳдрийн 214 дүгээр зарлигийн уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж ѳглѳѳ.

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон "The Hu" хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.131.227.178] · 2019/12/12

    жилийн дараа байх хамтлаг уу?


  • зочин · [43.228.129.20] · 2019/12/12

    Америкийн вилфордыг монголоосоо анх удаа Хүү хамтлаг тэргүүллээ энэ бол маш их хөдөлмөр авъас чадвар суу билэг юм энэ амжилтыг давтах хамтлаг дуучид бараг ойрын 200-н жилдээ гарахгүй 200-н жилийн дараа монголын бас нэг язгуур урлаг дээрээ суурилсан хамтлаг дахин гарч ирж дэлхийн вилфордыг тэргүүлэх болно Монголчуудаа сайн яваа ахан дүүсээрээ бахархаж амьдарцгаая ДООШ НЬ ДАРАХ ГЭЖ ОРОЛДООД ЯАХЫН БИД НАР ЧИНЬ УГ НЬ ДЭЭД ТЭНГЭРЭЭС ЗАЯАТАЙ АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ


  • зочин · [103.194.176.117] · 2019/12/11

    Үхэр монголчууд эртний хүмүүсээсээ салаагүй л байгаа юм уу Феодал Чингис Америкт очиж чадаагүй гэсэн харин эртний хүмүүс очихлоо шүү дээ


  • /*-*/ · [49.0.212.116] · 2019/12/10

    Сайн байна, Хү хамтлаг маань улам мундаг уран бүтээлүүд ар араас нь тасралтгүй гаргаж дэлхийг цуурайтуулж явтугай. Ойрын үед дотооддоо тоглолт хийгээд хэрэггүй. Ооркууд маань нуль хөдөөний нийтийн дуу сонсдог тул тийм стиль жаанрыг ойлгохгүй, хүлээж авахгүй шүү