“Урам хугалдаггүй” М.Уранцэцэг Гиннесийн номонд бичигдэхээр боллоо


Монголын Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, "Visa Team", "Хүч" спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин МУГТ М.Уранцэцэг олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилт Гиннесийн рекордыг эзэмших боллоо.

Түүний  2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн амжилт нь Гиннесийн дээд амжилтад бүртгэгдэх болзолыг хангасан байна.

Монгол түмнийхээ итгэл найдварыг алдадгүй гайхамшигтай барилдааныг үзүүлж байдаг таньд Токиогийн олимпод өндөр амжилт гаргахыг хүсье.

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: