Нийгэм / 2018/01/16 / 15

Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэрийн авлигын хэрэгт 15 сая төгрөгийн торгуулийн ял оноосон нь шүүгчдийн хуйвалдаан байв уу



Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайхан сүүлийн дөрвөн жилийн турш цагдаа, шүүхийн хаалга сахин муухай царайлан суйхаа маажиж суугааг уншигчид сайн мэдэж байгаа нь лавтай. Одоо мань эр бараг шүүхийн албан ёсны манаач гэмээр болчихоод байна. Нөгөөтэйгүүр олон байгууллага, хувь хүмүүсээс онц их хэмжээний хөрөнгө мөнгө залилан мэхэлж авсан тул удаан хугацаагаар шалгагдаж, эрүүгийн анхан шатны шүүхээс өнгөрсөн хавар хоёр дахь удаагаа  11 жилийн хорих ял сонсон  давж заалдсаар дахиад мөрдөн байцаалтанд хэрэг нь буцсан гэдгээрээ одоогоор бөхчүүдийнхээ дунд толгой цохиж яваа ажээ.  

Түүний анхны залилангийн хэрэг нь цагдаагийн сонорт хүрээд мөрдөгдөж эхэлснээс хойш удалгүй  Авлигатай тэмцэх газраас түүний эхнэр Б.Оюундэлгэрийг нь бас авлигын хэрэгт сэжиглэн шалгасан юм. Эхнэр Б.Оюундэлгэр нь цагийн сайханд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын “Сүлд” спорт хорооны дарга, хурандаа цолтой  гялалзаж явсан эр нөхөр Ц.Баярсайхан болон Төв аймгаас УИХ-д сонгогдсон улс төрчдийн нөлөө, нэр нүүрийг ашиглан Гаалийн ерөнхий газарт жирийн байцаагч түшмэлээс газрын дарга болтлоо дэвшин ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, гаалийн байгууллагад буг болтлоо шигдэж,  хэмжээлшгүй их эрх дархтай болсон гэдэг  хэл ам хэрүүл шуугианы бай болж яваа өнөөх зартай хэдэн  хүүхнүүдийн нэг гэгддэг болоод байв. Гэхдээ булавч бултайна гэгчээр түүний эрх мэдлээ урвуулан ашиглаж хориотой бараа таваар улсын хилээр гаргах, ганзагын наймаачид болон томоохон компаниудын янз бүрийн зөрчил дээр дөрөөлөн тэднийг шалдаа буутал шантаажлан хувьдаа баахан мөнгө салгахаас гадна  гаалийн зарим ажилтнуудыг албан тушаал ахиулах нэрээр авлига хээл хахууль авдаг гэх мэт зөндөө олон хэрэг  нь хар аяндаа ил болж эхэлжээ.

Хамгийн сүүлд буюу одоогоос гурван жил гаруйн өмнө Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны  газрын даргаар ажиллаж байхдаа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг гэдэг хүнээс  нэлээд их хэмжээний авлига авахаар ярилцаж тохироод түүний эхнэр П.Даариймааг нь Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан, илгээмжийн газарт байцаагч түшмэлээр шууд томилуулна гэж амлан, урьдчилгаа болгож гурван сая төгрөгийн хахууль авсан нь илэрчээ. Хэрвээ гурван сая төгрөгийн хахууль нь илрээгүй бол хил гаалийн талаар “А”-ч байхгүй, мэргэжлийн бус П.Даариймаа гэгчийг шинэ албанд томилуулсныхаа төлөө тэднээс дор хаяж арван сая төгрөг авах байсан гэдэг. Арван сая төгрөг нь гаалийн жирийн байцаагчаар томилогдохын тулд өгдөг хээл хахуулийн мөнгөний  дундаж хэмжээ юмсанж.

Харин Ц.Баярсайхан зааны хувьд “Мах импекс” компанид мах нийлүүлнэ хэмээн их хэмжээний мөнгө авсан боловч өгөлгүй оронд нь өөрийнхөө хамтарч ажилладаг барилгын компаниас тав, зургаан орон сууц өгнө гэж давхар хулхидсан байлаа. Мөн Т.Алтанцэцэг гэдэг эмэгтэйгээс залилан мэхэлж авсан 500 сая төгрөгийнх нь хэрэг гэх мэт зайлшгүй дахин  нэмж шалгах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг шүүгч нар олж тогтоосон боловч харамсалтай нь  мөрдөгчид одоо болтол мөрдөгчид нь шалгаж дуусаагүй байгаа бололтой.

Тэгвэл Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр гурван жилийн дотор  гаалийн дал гаруй хүнийг мөрдөн шалгаж, түрүүчээс нь шүүхээр яллаад байгаа билээ. Саяхан харин Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийджээ. Шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаад, 15 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэн,  Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноогоод түүнийгээ мөн  хугацаагаар тэнсэн харгалзах болсон нь нэлээд хардлага, маргаан дагуулж байна. Зарим хуульчид нь уг шийдвэрийг сонсоод “Шүүгч нар нь ямар нэгэн нөлөөнд орсон байх. Үнэндээ 15 сая төгрөгийн торгууль гэдэг бол Б.Оюундэлгэрт хэтэрхий хөнгөдсөн шийтгэл юм. Нөгөө хоёр хүн нь ч бас шоронд оролгүй салж байгаа нь авлигын хэрэгтнүүдийн толгой илээд өнгөрч буй явдал болж байна” гэж байгаа ажээ.  

Удахгүй Ц.Баярсайхан зааны залилангийн удаа дараагийн хэрэг дахиад шүүх рүү шилжих байх.  Түүний эхнэрийг ямартай ч анхан шатны шүүх тийнхүү торгоод өнгөрдөг юм байж. Харин эр нөхрийнх нь хэрэг анхнаасаа хаашаа ч бултах аргагүй тов тодорхой хэрэг бөгөөд Эрүүгийн шинэчилсэн хууль мөрдөгдөж эхлэхээс  өмнө 11 жилийн ялыг биеэр эдлэхээр болоод байсан боловч хэрэг нь мөрдөн байцаалтанд буцсаар өдий хүртэл сунжирсаар байна.  

О.Баяр

Шуурхай.мн 



  • Даариймаа · [202.131.230.238] · 2018/01/17

    П.Даариймааг нь Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан, илгээмжийн газарт байцаагч түшмэлээр шууд томилуулна гэнээ Энэ Даариймаа чинь насаараа монголын гаальд ажилласан хүн.Худлаа юм цацахаа болимоор юм даа энэ сэтгүүлчид


  • alt · [66.181.187.213] · 2018/01/17

    Teb aimgiin huuhkdiin Egeemer zuslang butsaaj egeechee Bayarsaihkan luibarchin guyaai. Snunaltai pizda yumaa chi


  • b · [27.123.214.103] · 2018/01/16

    hudlaa ym bichhhee boliocheee


  • зочин · [27.123.212.133] · 2018/01/16

    нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасах гэдэг ньямар утга авцалдаагүй шийтгэл вэ?


  • иргэн · [202.9.42.147] · 2018/01/16

    хүн чанараа гээж хууль есыг уландаа гишгэлсэн нөхдийг ялла шийтгэ , юун торгоод өнгөрөх бүх насаар нь төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хаах хэрэгтэй СУРСАН ЗАНГ СУРААР БООЖ БОЛДГҮЙ гэдэг


  • od · [43.242.243.102] · 2018/01/16

    Оюундэлгэрийг хэтэрхий шударга болохоор нь гаалиас зайлуулах гэж улиарсан хэдэн нөхдүүд одоо болиочээ!!!


  • zochin · [43.228.130.200] · 2018/01/16

    hudlaa medeelel taviha bolioch ee setguulchiin es zui gej baidag shuu


  • бөхчүүд · [119.40.103.34] · 2018/01/16

    энэ бөхчүүд тэдний эхнэрүүд гэж буруу гарын хүмүүс байх юмаа монголд


  • ИРГЭН · [103.229.121.29] · 2018/01/16

    НОВШНУУДЫГ БҮГДИЙГ НЬ БАРИЖ ХОРЬ АВИЛГАЛ ДАЛД ОР


  • zochin · [43.228.130.200] · 2018/01/16

    Hudlaa bichihee boliochee Daariimaa chin 24 jil ajillaj bgaa sh dee


  • иргэн · [150.129.143.122] · 2018/01/16

    Шүүх, прокурор, татвар, гаалийнхан яг ийм шүү дээ, Шоронд хатаах хэрэгтэй. Тиймгүйгээс ингэж хээрийн түймэр шиг газар авч байгаа юм


  • Zochin · [119.192.179.93] · 2018/01/16

    Iimerhuu heregt holbogdon shuuheer togtoogdson humuusiig dahin tord ajiluuldaggui bolmoor bna,1-2 jil shoron orond shiitguulsen humuus butsaad ajild orchihson,bas boloogui ondor alban tushaald ochin geed guij yavah yum


  • зочин · [202.131.230.238] · 2018/01/16

    Ямар аймаар худлаа бичдэг юм бэ, П.Даариймаа гэдэг чинь Оюундэлгэрийн сураг ч байхгүй байхад байцаагч байсан хүн.


  • Туул · [103.229.121.29] · 2018/01/16

    балиар юмнууд вэ Энэ Даариймаа гэж одоо нь ажиллаж байгаа биздээ


  • өө · [202.179.30.194] · 2018/01/16

    түмний шившиг