Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч байна.


Өвархангай аймаг 2017 оны эцсээр 5 сая 744000 мал тоолуулсан.Тус аймаг нь  өнгөрөсөн онд зуншлага сайнгүй байснаас малчид өвс тэжээлээ доривтой базаагаагүй билээ үүнтэй холбоотой тус аймгийн Зүүнбаян-Улаан, Бүрд, Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл, Хужирт сумдуудаар цагаан зудтай мөн Хайрхан-Дулаан, Нарийн-Тээл сумдаар хар зудтай байна.  Цасны хэмжээ хунгар газраа 80-90 см зузаан, тал хээр газраа 20-30 см зузаантай байгаа. Улсын нөөцийн гурван салбар Өвөрхангай аймагт байдаг бөгөөд засгийн газарт хүсэлт тавсьны дагуу Арвайхээр суманд түр салбар нээсэн байна.  


Энэ мэдээ таалагдаж байвал: