Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна


Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. 

ЦЕГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна гэжээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Muuhaibalag · [98.113.248.233] · 2020/01/13

    Ehner huuhed ni baigaa biz dee! Oron bairiig ni bituumjleech! Ter ASEM-n bairiig ni huraagaachihaach!


  • Иргэн · [192.82.71.104] · 2020/01/13

    Энэ яасан Монголд балаг тарьж дуусдаггүй Муухайбалаг вэ?


  • зочин · [66.181.177.78] · 2020/01/13

    төрийн тусгай хамгаалалтад байдаг Элбэгдорж, Сайханбилэг нар гадаад оронд оршин сууж болж буй нь төрийн хамгаалалт гэдэг "худал" юм шив дээ. Энэ 3 нөхрийг гадаадад оргох бололцоо олгосон, шүүгч мөрдөгч нарыг шалгах цаг болжээ. Хэргийн яллагдагч нарыг улсын хилээр гаргахгүй, Хилийн шалган нэвтрүүлэхэд нэрийг өгөх эрх мөрдөгч нарт бий. Бүлэг хуйвалдааны илрэл нь энэ 3 оргодол шив дээ.


  • Бид Монголчууд · [59.153.84.126] · 2020/01/13

    Газар дээр нь устгаад өөрийнх нь болон эх эцэг эхнэр хүүхэд ах дүү нарынх нь нэр дээр байгаа хөрөнгийг хурааж улсын орлого болго. Оргон зугтаах боломж олгосон шүүгч нарыг ямар хэмжээний авилагал авсаныг тогтоож шийтгэ


  • Зочин · [202.179.25.157] · 2020/01/13

    Сайханбилэг, Элбэгдорж, Баярцогт нарыг оргуулах бололцоо олгосон шүүгч нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгах үндэслэлтэй.