fbpx Ц.УРТНАСАН: БОДЛОГЫН НАМ БОЛОН ШИНЭЧЛЭГДЭХ ЗОРИЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 4 секунд

Ц.УРТНАСАН: БОДЛОГЫН НАМ БОЛОН ШИНЭЧЛЭГДЭХ ЗОРИЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс, намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасантай ярилцав.

Өнөөдөр хоёулаа сонгогчид улс төрийн намуудад итгэх итгэл буурсан цаг үед ярилцаж байна. Улс төрийн намууд сонгогчдын итгэлийг эргүүлэн олж авна гэж Та итгэж байна уу?

Итгэж байна. Бид чинь Үндсэн хуулийндаа олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалтай байхаар хүлээн зөвшөөрч, хуульчилсан улс орны иргэд шүү дээ. Үнэхээр Улс үндэстнээ Улсын дайтай авч явъя гэвэл Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн улс төрийн тогтолцоо, Төрийн байгуулалаа хөгжүүлж, бэхжүүлэх л цор ганц зам байгаа.  Энэ утгаараа Монголын Төрийн байгуулал, тэр дундаа Парламентийн засаглаа сайжруулах, улс төрийн намуудынхаа үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах шаардлагатай тулж ирсэн. Улс төрийн намууд шинэчлэгдэж, Монголын сонгогчдын итгэлийг олж авахаас өөр сонголт байхгүй юм.  Мэдээж, улс төрийн намууд шинэчлэгдэхэд цаг хугацаа шаардана.

Танай Ардчилсан намын хувьд 2016 оны бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Энэ цагаас хойш нэг сонгуулийн бүрэн эрхийг хугацаа дуусаж байна. Өнгөрсөн хугацаанд танай намд ямар өөрчлөлт явагдав?

Өнгөрсөн 2016 оны сонгууль Ардчилсан намын хувьд Намын дотооддоо өргөн шинэчлэл хийх шаардлагыг мэдрүүлж, намын 30 шахам жилийн бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон. Улс орондоо ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлтийг санаачилж, манлайлж, хэрэгжүүлж, 70 гаруй жил тогтносон социалист тогтолцоо, коммунист үзэл суртлыг таягдан хаях, зах зээлийн эдийн засгийн харилцаад улс орныг шилжүүлэх, дэлхий дахинд Монголоо дахин таниулах зэрэг түүхэн үүргээ Ардчилсан нам биелүүлж, Азийн “Ардчиллын баян бүрд”-ийг бий болгосон түүхэн гавъяатай ч Намын бодлого, үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийх шаардлагатай болсон гэдгийг Намын хамт олон хүлээн зөвшөөрсөн юм. Бүхэлдээ Ардчилсан намын шинэчлэлийг Үзэл баримтлалын шинэчлэл, Үндсэн дүрмийн шинэчлэл, Үйл ажиллагааны шинэчлэл гэсэн 3 хүрээнд авч үзэж, шинэчлэлийн зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлж байна. Аливаа шинэчлэл цаг хугацаа шаардсан, тодорхой эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгарч, даван туулж биелэлээ олдог нарийн төвөгтэй үйл явц. Алдаа оноо, сайшаал талархал, эсэргүүцэл тэмцэл, ойлголцол хослон Ардчилсан нам шинэчлэгдэж байна.

Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчилсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Гол агуулгыг нь Та дурьдаж болох уу?

Намын үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замаа тодорхойлсон Ардчилсан намын Мөрийн хөтөлбөр (Үзэл баримтлал)-аа шинэтгэн боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлж, 2019 оноос мөрдөж байна. Ингэснээр Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжтой, тогтвортой, тодорхой байх бололцоог бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ардчилсан намаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд мөрдлөг болгох зарчим, үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлж, олон нийтэд ил тод зарласан хэрэг юм.

Та түрүүнд Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үйл ажиллагааны шинэчлэл хийх зорилт дэвшигдэн хэрэгжүүлж байгаа тухай ярьлаа. Энэ талаар тодруулж хэлж өгнө үү.

Намын гишүүд Намын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, тогтвортой, гишүүд, дэмжигчдийн оролцоонд суурилсан үйл ажиллагаатай байх шаардлагыг дэвшүүлсэн. Тийм ч учраас эдгээрийг өнөөгийн намын удирдлага, хамт олон шинэчлэлийн зорилтод тусгаж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ардчилсан нам Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэхдээ, нийслэл (аймаг)-ийн ИТХ дахь олонхийг бүрдүүлж ажиллахдаа төдийгүй сөрөг хүчин байхдаа ч Намын Үзэл баримтлалаа мөрдлөг болгож, тогтвортой бодлоготой, үйл ажиллагаа явуулдаг Нам болон шинэчлэгдэх зорилт тавьсан юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан намаас Монгол улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Засаг захиргааны удирдлагын оновчтой бүтцийг бий болгох, Намын хүний нөөцийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, гишүүд, дэмжигчдийн санаачлагыг дэмжиж,  хамтран ажиллах, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий Бодлогын зөвлөлийг зохион байгуулан ажиллуулж байна. Намын төлөөллийн төв байгууллагын түвшинд Бодлогын ерөнхий зөвлөл, нийслэл (аймаг), дүүрэг (сум)-ын Намын хорооны түвшинд Бодлогын салбар зөвлөлүүд зохион байгуулагдаж, зохих үр дүнтэй ажиллаж байна. Цаашид Бодлогын зөвлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллуулж, үйл ажиллагааг нь сайжруулж, намын үйл ажиллагааны соёл болгон хөгжүүлэх замаар Улс төрийн намыг Улс орны хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих чадвхитай Нийгмийн институт болгон шинэчлэхийг Ардчилсан нам зорьж байна.

Сонирхолтой байна. Танай намын Бодлогын зөвлөл ямар чиглэлээр ажиллаж байгааг хэлж болох уу.

Намын Бодлогын ерөнхий зөвлөлийг Ардчилсан намын дарга тэргүүлж, Намын нийслэл (аймаг), дүүрэг (сум)-ийн Бодлогын салбар зөвлөлийг тухай шатны Намын дарга нар удирдаж ажилладаг юм. Улс орны хувьд ч, аймаг, нийслэл, бүс нутгийн хувьд ч өөр өөрийн онцлог нөхцөл байдал, дэвшигдэн гарч буй асуудлуудын онцлог ялгаатай байдлыг харгалзсан өвөрмөц хөгжлийн бодлого тодорхойлж хэрэгжүүлэх боломжтой юм. Намын төлөөллийн төв байгуулага болох Үндсэний бодлогын хорооны гишүүд, Намын дүрмээр зөвшөөрсөн бусад сонгуульт гишүүдийн бүрэлдэхүүнтэй Бодлогын ерөнхий зөвлөл нь Төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, байгаль орчин, гадаад харилцаа, санхүү, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүйн, батлах хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, шуудан холбоо, барилга, хот байгуулалт, соёл, спорт, аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүч, үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг 16 салбараар төрөлжин үйл ажиллагаа явуулж байна.

 Танай намын Бодлогын зөвлөлөөр тодорхойлж, хэрэгжүүлэхээр тогтсон асуудлууд Төрийн бодлого болж хэрэгжих баталгаа байгаа юм уу?

Ардчилсан намаас Төрийн албаны улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдож ажиллаж байгаа гишүүд Намын Үзэл баримтлал, бодлогыг хэрэгүүлэх Намын дүрмээр хүлээсэн үүрэгтэй. Улс төр өөрөө улс төрчдөөс нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг мөрдөхийг шаарддаг хатуу дүрэмтэй. Дүрэм журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлээгүй улс төрийн намд улс төрийн хариуцлагыг сонгогчид сонгуулиар тооцдог. Тиймээс Намын хамт олноор хүлээн зөвшөөрөгдсөн бодлого хэрэгжих үндэслэлтэй, зохицуулалттай, бас шаардлагатай. Энэ утгаараа Намын улс төрийн бодлого хэрэгжих баталгаатай гэж бодож байна.

Танай намын Бодлогын зөвлөлийн гишүүн бус хүмүүс танай намын бодлого тодорхойлоход оролцох боломжгүй юу?

Ардчилсан намын Бодлогын Ерөнхий зөвлөл нь дотоод, гадаадын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Бодлогын зөвлөлүүд олон нийтийн улс төрийн оролцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулахыг зорьдог.

Танай намын Бодлогын нам болон шинэчлэгдэх үйл явцыг Та хэрхэн дүгнэж байна вэ?

Аливаа асуудлаар нотолгоонд суурилсан, үр дагавар, үр нөлөөллийг тооцсон Төрийн болон орон нутгийн хөгжлийн бодлого шаардлагатай байгаа тухай Монголын олон нийтийн санал, шүүмжлэл өрнөж байна. Тиймээс улс орны хувьд ч,  орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал, ирээдүйн хөгжлийн зөв гарцыг тодорхойлох уян хатан бодлого зохицуулалт, засаглалын чадавхи нэн шаардлагатай байна. Хөгжлийн зүй ёсны нийгмийн хэрэгцээ шаардлагад Ардчилсан нам Бодлогын нам болон шинэчлэгдэх зорилтоо хэрэгжүүлж, хариулт өгч чадна гэж бодож байна. Монгол улс төрийн намуудаас Бодлогын нам болон шинэчлэгдэх үйл ажиллагаагаараа Ардчилсан нам тэргүүлж байна. Дашрамд, Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны журам, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж ирсэн Эрхэм журмын нөхдүүддээ талархал дэвшүүлж, улс төрийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Цаг гаргаж ярилцсан Таньд баярлалаа.

Баярлалаа. 

Хойд хөршид юу болоод байна вэ?
Хойд хөршид юу болоод байна вэ?
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​