Баатарлаг ээжийн хөшөө.


                                                                                                                                             Орчлонгийн зовлон дуусах болоогүй л байна даа. Эх хүний хайр энэ хорвоогийн хамгийн агуу гэдгийн баталгаа болсон нэгэн хөшөөний тухай уншигч таньд хүргэж байна. Иракийн күрдүүд Ираны талыг дэмжсэн гэх шалтгаанаар  Иракийн Халабжад 1988 оны 3 сарын 16 нд энгийн номхон ард иргэдийг химийн бөмбөгөөр хоморголон устгаж 5000 орчим хүн амь үрэгдсэний 3000 гаруй нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Хэдэн мянган хүмүүс эрэмдэг болон хохироосноос гадна энгэртээ хүүгээ тэврээд өөд болсон зоригт ээжийн зүрх шимшрэм дүр зураг дэлхий нийтээр тархаж баатарлаг ээжид Иракийн иргэд хөшөө босгон хүндэтгэсэн байна.  Одоо ч энэ газарт мөнөөх химийн зэвсэгийн хор уршиг арилаагүй байдаг гэнэ.