fbpx Ш.Уртнасан: Найман дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 4 секунд

Ш.Уртнасан: Найман дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.УРТНАСАНТАЙ хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.

-Улаанбаатарт агаарын болон хөрсний бохирдлын талаар ихээхэн ярих боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хот төлөвлөлт чухал үүрэгтэй. Энэ тал дээр танай газар ямар бодлого баримталж байна вэ?

-Улаанбаатар хотын хөрсийг бохирдуулагч гол хүчин зүйлсэд арьс ширний үйлдвэрээс гарч буй бохир, гэр хороолол дахь нүхэн жорлон, борооны ус зайлуулах шугам, хог хаягдал, зориулалтын бус авто угаалгын цэгүүд, барилгын материалын үйлдвэрлэл, гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа тортог, ургамлын бүрхэвч нь үгүй болсон шороон зам талбай, автомашины дугуйн тоос гэж үзэж байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг боловсруулж НИТХ болон хурлын Тэргүүлэгчдээр батлуулан ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатарыг 47 нэгж хороолол болгон төлөвлөсөн бөгөөд үйлдвэрүүдийг хотоос гаргах бодлого баримталж байна. Үүний дагуу өнгөрсөн жилүүдэд Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк, Эмээлтийн арьс ширний хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн зураг төслийг баталж хэрэгжүүлэх ажил хийж байна. Багануур үйлдвэрлэл технологийн парк, Багахангай дахь Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж байгаа юм. Дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлыг хийж орон сууцны олон арван барилгууд барьж ашиглалтад оруулсан. Гэхдээ уг ажлыг бүрэн хэрэгжүүлэн гэр хорооллын нүхэн жорлонд тодорхой шалгуур тавих шаардлагатай байна. Улаанбаатар хотоос гарч буй хатуу хог хаягдлыг ангилан ялгалгүйгээр ландфиллийн аргаар булж байгаа нь хөрс, усны бохирдлыг нэмэгдүүлж байгаа юм. Иймд хотоос гарч буй хатуу хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой төрлүүдээр үйлдвэр байгуулснаар хог хаягдлын хэмжээг багасгаж, эко парк байгуулах шаардлагатай. Үүний тулд эхний ээлжид нэгэнт бохирдсон хөрсийг цэвэршүүлж эрүүлжүүлэх, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинтой болох нь чухал юм.

-Цаашид Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөх ёстой гэж харж байна вэ?

-Энэ онд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангаж Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээг боловсруулна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгааны ажлыг хийж эхлүүлсэн. 2018 онд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажил хийж эхэлнэ. Төлөвлөлтөд хотын нягтралыг багасгаж, дагуул хаяа хотыг хөгжүүлэх замаар хот тэлэн хөгжих нөхцөлийг бүрдүүлэхээс гадна гэр хорооллын газрыг дахин төлөвлөх замаар төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины болон нийтийн зориулалттай орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг баримтална. Ингэснээр өнөөдрийн тулгамдаж байгаа агаар, хөрс, усны бохирдол, автозамын түгжрэл зэргийг шийдвэрлэхэд чиглэсэн төлөвлөлт болно.

-Улаанбаатар хотыг төлөвлөхөд нэн тэргүүнд дэд бүтцийн асуудлыг ярих шаардлагатай. Энэ талаар олон улсын арга туршлагаас хэрэгжүүлэх боломж хэр байдаг юм бэ?

-Ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх үе шаттай уялдуулан төвлөрсөн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Төвлөрсөн шугам очих боломжгүй газруудад хэсэгчилсэн инженерийн хангамжаар шийдэхээр 150-200 айлын дунд Дэд бүтцийн төв буюу Сервес центер байгуулах төслийг эхлүүлж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийж дуусаад байна. 2018 онд эхний байршил болох Чингэлтэй дүүргийн VII хороонд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт тусган, зураг төсөл нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаар шинээр төлөвлөлт хийж буй талбаруудад инженерийн дэд бүтцийг нэгдсэн хонгилын системд суурилуулах талаар төслүүдэд тусгаж, хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгаа боловсруулж байна.

-Нийслэл хотын хэт төвлөрөл олон нийтийг бухимдуулдаг. Үүний гол шалтгаан нь орон нутгаас шилжин ирэгсэд. Тэдний тухайд ямар зохицуулалт хийх вэ?

-2013 онд Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн чиглэлийн нэг нь “Нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах” гэсэн концепц юм. Энэ чиглэлийн дагуу төлөвлөлтөд хотын чанартай хоёр төвийн нэг нь ”Их тойруу”-д, хоёр дахь нь Хан- Уул дүүрэг, “Яармагт байна. Харин дүүргийн чанартай дэд төвүүд нь хотын суурьшлын бүс дэх худалдаа үйлчилгээ төвлөрсөн Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ төв, Гурвалжин, Амгаланд байх юм. Эдгээрээс өнгөрсөн хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, инженерийн хангамжийн зураг төслийг нь хийж дууссан, зарим шугам сүлжээний угсралтын ажил хийсэн. Мөн ерөнхий төлөвлөгөөнд түүхий эд боловсруулах, түлш эрчим хүч, уул уурхай, барилгын материалын болон хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих 15 дагуул хаяа хот тосгонтой байхаар тусгасны дагуу наймынх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж баталсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд, барилгын материалын болон хөнгөн үйлдвэрүүд, зарим их дээд сургуулиудыг хотоос гаргаснаар төвлөрлийг сааруулах төдийгүй ажилгүйдэл ядуурал, байгаль орчны доройтол, автозамын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэлийн Засаг даргаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/17 дугаар захирамж гарган эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 хүртэл хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэсэн нь хотын хүн амын механик өсөлтийг тодорхой хэмжээнд бууруулсан үр дүнтэй арга хэмжээ болсон. Захиргааны дээрх шийдвэр нь хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болж байна.

Г.НЯМСҮРЭН

шарагчин тахиа өдөр
шарагчин тахиа өдөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​