fbpx УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 19 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ

ХХААХҮЯ-ыг түшиглэн байгуулсан ЖДҮХС бол зорилтот бүлгийг санхүүжүүлэх зорилготой. 

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс үзүүлдэг гол дэмжлэг гэхэд болно.

Гэхдээ ЖДҮХС-гийн зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд хүрдэггүй. Тэд авч чаддаггүй. Гэтэл эрх мэдэл, албан тушаалтай нөхөд, ялангуяа 2018 онд явагдсан хоёр удаагийн төсөл сонгон шалгаруулалтаар голдуу УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий, аль эсвэл тэдний “санал болгосон” компаниуд шалгарчихсан байх юм.

Өдгөө энэ хэргийн улмаас тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн таван ажилтны хамт буруутан болж, гэмт хэргийн яллагдагчаар татагдчихаад байгаа билээ. Тэд үнэхээр буруутай юу. Эсвэл албан тушаалтнуудын золиос болоод байна уу гэдгийг бодох ёстой аж.

Учир нь тэдэнд шахалт үзүүлж, нэр бүхий компаниудын төслийг “шалгаруулаад”, зээл авсан албан тушаалтнууд гэм буруугүй хүний дүртэй үлдэцгээж байна.

Олон нийт бодит үнэнийг мэдэх эрхтэй. Бас бодит байдлыг нуух нь гэмт хэрэг. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл сэтгүүл зүйн үүргийнхээ дагуу олж авсан үнэн бодит мэдээллийг олон нийт, уншигчдадаа хүргэж байна. Бид сенсац биш баримт түшдэг билээ.

ЖДҮХС-гийн үйл ажиллагаатай холбоотой, өнөөдөр ЖДҮ-гийн хэрэг хэмээгдэх болсон энэ асуудалд УИХ-ын олон гишүүн холбогддог. Тэдгээр гишүүн бүр жинхэн ЖДҮ-чдэд очих ёстой “зээл”-ийг авсан. Эрхэм гишүүдийн хувьд хэн нь хэдэн компанид тэрхүү зээлийг авсан бэ гэдэг асуудал л яригдана. Мөн ХХААХҮ-ийн сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-гийн захирлыг хэрхэн шахаж, шаардаж, нөгөөдүүл нь энэ хууль бус шийдвэр, үйлдлийг гаргасан бэ гэдэг нь анхаарал татна.

Хамгийн олон компанийг “санал болгосон” хүн бол тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар болж таарав.

Тэрбээр нийтдээ арван компанийг ЖДҮХС-д “зуучилсан” байгаа юм. Нэг үгээр хэлбэл, ийм тооны компанийг зээлд хамруулахаар “шахсан” байна.

ЖДҮХС-д төсөл хүргүүлсэн “Асрал”, “Эмийн үйлдвэр”, “Дүүрэн гэгээ”, “Путь”, “Хөх цэнхэр нуур”, “Жигүүр богд”, “Кайф тест”, “Үлэмж номин”, “Эрдэнэс”, “Ди Жи Монгол” ХХК-ийн нэр УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож байна.

2018 онд ЖДҮХС-гийн зээлийг ХХААХҮ-ийн сайдын хоёр тушаалаар олгожээ. Өөрсдийнх нь яриагаар хаврын ба намрын шалгаруулалт гэж байгаа юм. Хаврынх гэдэг нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ны А/88 тоот тушаал, намрынх нь 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 дүгээр тушаал юм байна.

Г.Занданшатар хаврын төсөл сонгон шалгаруулалтад “Асрал”, “Эмийн үйлдвэр”, “Дүүрэн гэгээ”, “Жигүүр богд” ХХК-ийн нэрийг ХХААХҮЯ руу өгчээ. Тэрбээр компаниудынхаа нэрийг сайд Б.Батзоригт өгч, сайд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт дамжуулжээ.

Эднээс нь “Асрал”, “Эмийн үйлдвэр”, “Дүүрэн гэгээ” ХХК-ийг А/88 тоот тушаалд багтааж зээл олгосон байна. Ингээд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас 2018 оны зургадугаар сарын 11-нд “Дүүрэн гэгээ” ХХК руу 200 сая, долдугаар сарын 3-нд “Эмийн үйлдвэр” ХХК руу 1.2 тэрбум төгрөг, наймдугаар сарын 17-нд “Асрал” ХХК руу 1.4 тэрбум төгрөгийг тус тус”Зээл олгов” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Энэ гурван компанийн авсан зээл нийлээд 2.8 тэрбум төгрөг болно.

Харин ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах комиссын хүмүүс “Жигүүр богд” ХХК-ийн төсөлд зээл олголгүй үлдээсэн байна. Уг нь тус сангаас 450 сая төгрөг хүссэн “Жигүүр богд” ХХК нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хоёроор яриулсан байжээ. Ийм хоёр албан тушааалтан бол ХХААХҮЯ-ныхны хувьд бурхан л гэсэн үг. Тэрийг ч сайд нь мэдрээд ЖДҮХС-гийн захиралдаа ойлгуулах гэж ядсан байгаа юм. Тэднийг “Чухал хүмүүс шүү” гэж онцлоод зээлийг нь бүтээхийг даалгажээ. Гэсэн ч “Жигүүр богд” ХХК нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Муу” үнэлгээ бүхий бүртгэлтэй, хар дансанд нь орчихсон байжээ. Бас их хэмжээний зээлийн үлдэгдэлтэй гэсэн тэмдэглэл ч байсан байна. Тиймээс сайдыгаа хэлэх бүрт нь Монголбанкны мэдээллийн санд ямархуу бүртгэлтэй талаар нь хэлж, уг мэдээллийг хэвлэж танилцуулж явсаар зээлээс хасаж орхисон байна.

Дараа нь намрын төсөл сонгон шалгаруулалт явагдаж байх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дууджээ. Д.Энхбат түүнд “ЗГХЭГ-ын даргын ирүүлсэн компанийн нэрс, тэмдэглээд ав” гээд гар утсандаа мессежээр ирсэн нэрсийг өгчээ. Тэр үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатад “Жигүүр богд”, “Кайф тест”, “Үлэмж номин”, “Эрдэнэс”, “Хөх цэнхэр нуур”, “Ди Жи Монгол”, “Путь” ХХК гэсэн компанийн нэр ирсэн байжээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэр үед ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Путь”, “Хөх цэнхэр нуур”, “Ди Жи Монгол” ХХК гэсэн гурван компанийг заавал шалгаруулаарай. Бусдыг нь орхичих” гэсэн байгаа юм. Ийм учраас дээрх гурван компани шалгарч санхүүжилт авчээ.

Тодруулбал ХХААХҮ-ийн сайдын А/141 тоот тушаалаар ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас 2018 оны есдүгээр сарын 19-нд “Путь” ХХК-д 300 сая, есдүгээр сарын 21-нд “Хөх цэнхэр нуур” ХХК руу 200 сая шилжүүлсэн байна. Харин “Ди Жи Монгол” ХХК нь хүссэн зээлээ авсан, эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Ингэж УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 онд ЖДҮХС-гийн зээлийн хоёр удаагийн сонгон шалгаруулалтад арван компани “сойгоод” зургааг нь “айрагдуулсан” гэсэн үг. Бид ЖДҮ-гийн асуудлыг цаашид ч эрэн сурвалжлах болно.

Эх сурвалж: Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл

У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу
У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​