fbpx “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” буюу “Адгийн ангилал”-д багтсан С.Бямбацогт 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 25 секунд

“Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” буюу “Адгийн ангилал”-д багтсан С.Бямбацогт 

   

   Төрийн ордонд бараг өдөр болгон шахуу онц сонирхолтой, онцгой жигшилтэй, нэг ёсны ший жүжиг гэмээр сонин адал явдал өрнөх болжээ.  Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр тэнд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн С.Эрдэнэ, С.Бямбацогт нар ээлжит “жүжгээ” тавив. Хүний ёсноос гажсан, дэндүү ёс суртахуунгүй ийм үйлийг тэд хэл амаа билүүдэн байж хийцгээлээ. Үүнийгээ байдаг л нэг хэрүүл гэх байх. Ерөөсөө Монгол нутагт хаа сайгүй болж байдаг хэдэн чавганцын хэрүүл шиг юмыг юун сүртэй өлгөж аваад, бичээд байгаа юм гэж зарим нь ад үзэх биз. Гэхдээ төрийн хууль тогтоох байгууллагад сонгогдон сууж буй эдгээр эрхмүүд хар захын лангуу сахиж суугаа, хэрүүлээс өөр юм мэдэхээ больсон хоёр авгай биш баймаарсан. Төрөө дээдэлдэг эртний уламжлалт соёлтой ард түмэн маань одоо ч гэсэн төр түшилцэж буй эрхмүүдээ тэргүүн дээрээ залж наминчлан, тэднийг төр шигээ төсөөлөхийг хичээнэ. Гэтэл тэдний байж байгаа царай нэг иймэрхүү. Үнэндээ хошин шогийн хэдэн жүжигчдээс долоон дор. Муу ч, сайн ч хошин урлагийнхан харин өнөөгийн нийгэмд бугшсан ёс суртахууны тиймэрхүү ялзралыг заримдаа жаахан хэтрүүлчих гээд байдаг болохоос биш чадлынхаа хэрээр шүүмжилж байна.

УИХ-ын чуулганаар сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн мандатын тоог хасаж орон нутагт шилжүүлсэнд бухимдан,  байр сууриа илэрхийлэхдээ “С.Бямбацогт улайм цайм худлаа яриад байх юм. Чи өчнөөн удаа УИХ-д суулаа. Одоо худал ярихаа болих хэрэгтэй. Хүн амын төлөөлөл болж бид энд сууж байгаа болохоос биш газар нутаг төлөөлөөгүй. Та нар 2020 оны төсөв батлахдаа нийслэлийн төсвийг байхгүй болгосон. Нийслэлд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөг үлдээгээгүй. Хүн амыг хот, хөдөөгөөр ялгадгаа боливол яасан юм бэ. Хотыг булшилж, иргэдийнх нь сонгох эрхийг хулгайлж байна. Одоо саналын хуудас хулгайлна. Өөр юу хулгайлмаар байна. МАН-ынхан та нар ЖДҮ, тендер, концесс хулгай хийнэ, одоо болоо юм биш үү” гэх мэтээр чанга дуугарч байлаа. Хариуд нь С.Бямбацогт гишүүн мөчөөгөө өгсөнгүй. Тэрээр “Өөрөө хүмүүсийг хот, хөдөөгөөр ялгачихаад хот, хөдөөгөөр битгий ялгаад бай гэх юм. ...Хулгай хийнэ гэж ярилаа. Чи нийгмийн даатгалын сангаас хулгай хийнэ. Дарханы гурил тэжээлийн элеватор хулгай хийнэ. Хүмүүсийн тэтгэвэр хулгай хийнэ. Чам шиг яривал ярьж чадна, за. ...Хөдөө битгий яваарай, чи....” гэх зэргээр сөргөлдөж, микрофон хаасан хойно ч тэдний эх адаггүй хэрүүл тасрахгүй хэсэг үргэлжилсэн юм. Энэ хооронд чуулганы хуралдаанд үг хэлэх гэж байсан Х.Нямбаатар харин УИХ-ын даргад хандан, “Даргаа би энэ хоёрын хэрүүлээс болоод хэлэх үгээ мартчихлаа” гэх нь тэр.  Ингэж тэд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болсныг яалтай ч билээ.

Тэр жил Баабар  нэг удаа С.Эрдэнэтэй “Өдрийн сонин”-оор хэрүүл хийж, “Бурхан минь, дээрэмчдээс аварч хайрла” гэсэн нийтлэл бичээд, түүндээ мань эрийг нийгмийн даатгалын санг хоосолсон дээрэмчин ухааны юм тууж хаясан юм. С.Эрдэнэ  харин  түүнд гүтгүүллээ гээд иргэний шүүхэд гомдол гарган заргалдаж, эцэст нь хөөрхий муу илүү үгтэй Баабар нь мань эрийг навсайтал гүтгэсэн болж буруутаад, хоёр сая төгрөгөөр  торгуулж салсан билээ. Өөрөөр хэлбэл, тэрхүү С.Бямбацогтын хэрүүлдээ хавчуулан С.Эрдэнэ рүү тургиад байсан нийгмийн даатгалын сангаас нь хулгай хийгээгүйг тийнхүү шүүхээс нэгэнт тогтоочихсон тул саяын хэрүүлдээ ийм зүйл хэлэх нь илүүц бөгөөд зүйрлэвэл өнөөх хар захын хэрүүлч авгай нар шиг хаа хамаагүй юм шүүрч аван чичирч дайрах  нь наанадаж ёс жудаггүй явдал болжээ. Мөн С.Эрдэнэ нь Дарханы гурил тэжээлийн элеватор хулгай хийсэн эсэх нь шалгалтаар тогтоогдоогүй юмсанж. Нотлох баримт үлдээхгүйгээр цэвэрхэн хулгайлдаг, мэргэжлийн өндөр ур чадвартай  хулгайч л биш бол ямартай ч тэр одоохондоо хулгайч гэж цоллох хэмжээнд хүртэл муу юм хийгээгүй яваа ажээ.

МИАТ: Бээжин, Хонгконгоор дамжин Монголд ирэх гадаадын иргэдийг тээвэрлэх боломжгүй
МИАТ: Бээжин, Хонгконгоор дамжин Монголд ирэх гадаадын иргэдийг тээвэрлэх боломжгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон

Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон

Ван И-гийн айлчлалын эргэн тойронд

Ван И-гийн айлчлалын эргэн тойронд

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...

Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...

Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАХААР ТОХИРОЛЦОВ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАХААР ТОХИРОЛЦОВ

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​