Г гэгч хуурамч мессеж зохиож, Г.Батхүү агсны ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоожээ


Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тодруулбал Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй холбоотой мэдээлэл өгөв. 

МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэлэхдээ “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, бодит бус мэдээлэл тарааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан.

Тэрбээр шинжээчийн дүгнэлтүүд, гар утсанд хийсэн шинжээчийн дүгнэлт, полиграффийн магадлагаа, хохирогчийн ар гэрийхэнд ирсэн 13 секундын хуурамч мессеж гэх мэтчилэн зүйлсийг прокурорын зөвшөөрөлгүй задруулсан. Тиймээс уг өмгөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Хохирогчийн ар гэрээс 2019 оны тавдугаар сарын 13-нд ирүүлсэн мэдээллийг нягтлахад Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Г гэгч энэ этгээд 6 удаагийн үйлдлээр 269 сая төгрөг бусдаас залилж авсан үйлдэлд нь Сүхбаатар дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусч, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна" гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [89.2.74.61] · 2020/02/06

    Г-ын утасны бичлэгийг устгажээ


  • Зочин · [66.181.160.50] · 2020/02/05

    Адилхан эрх мэдэдтэй мөнгөтнй баячууд. Манай иргэд баячуудын тоглоомонд хууртаад хэрэлдээд байх юм. Бас л оюуны хоосрол


  • Зочин · [66.181.160.50] · 2020/02/05

    Худлаа үлгэр зохиох юм даа


  • Зочин · [203.98.76.9] · 2020/02/05

    энэ этгээд Нямтай..ирийн урхинд oрсoн байна даа