fbpx ҮЕЭЛҮҮД Монголын шүүх засаглалыг Хятадын мөнгөөр "АВЛИГАДСАН ТҮҮХ"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 11 секунд

ҮЕЭЛҮҮД Монголын шүүх засаглалыг Хятадын мөнгөөр “АВЛИГАДСАН ТҮҮХ“

 

Гэрээс нь 3 тэрбум төгрөг олдсон Г.ЖАРГАЛАН түүний ахан дүүс буюу Салхитын ордын авлигалын хэргийн хамаатнуудын CХЕМ-ыг танилцуулж байна.
..“Их Монгол Майнинг” компаниас Салхитын ордын 3 лицензийг 2010 онд уяач Ш.Мөнгөншагай худалдаж авангуутаа “Жи Пи Эф” компанийг шинээр байгуулж, 40 хувийг төрсөн дүүгийнхээ нөхөр, хүргэн Ганхуягийн Жаргаланд эзэмшүүлжээ. Тэдний байгуулсан компани нэг сая төгрөгийн дүрмийн сантай, ганц ширээ, ганц компьютерээс өөр хөрөнгөгүй байлаа. Салхитын лицензийг зарах гол зорилготой.
Г. Жаргалан лиценз худалдаж авах хүн хайж явсаар 2 жилийн дараа компаниа Хятад эзэнтэй “Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр заржээ. Лиценз зарахад зуучилсан гол хүн нь Г. Жаргалангийн бэр эгч Ц. Өнөрцэцэг байлаа.Лиценз зарсан мөнгөө бэлнээр болон Ц.Өнөрцэцэгийн дансаар 4 удаагийн гүйлгээгээр Хятадуудаас авчээ. Лицензээ зарснаас хойш 4 жилийн дараа Салхитын ордыг тэднээс худалдаж авсан Хятад хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал хоёр муудалдцаж, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ван Чэнгфа ажлаасаа халагдав. Тэрээр анх ордын лицензийг өөрт нь зарсан Ш.Мөнгөншагайгаар шүүхэд:” Жи Пи Эф ” компани 4 жилийн өмнө зарагдсныг 60 хувийн эзэмшигч би мэдээгүй, гарын үсгийг миний өмнөөс зурсан учраас компаниа буцааж авья” гэсэн утгатай нэхэмжлэл гаргав. Ингээд Ш.Мөнгөншагайн хүргэн Г.Жаргалангийн үеэл СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатараар дамжуулан шат шатны шүүхэд авлигал өгөх ажлыг эхлүүлжээ. Шүүгчдэд авлигал өгөхөөр үгсэн тохирч,зохион байгуулж, зуучилсан хүмүүс бол Ш.Мөнгөншагай болон түүний хүргэн Г.Жаргалан, Г.Жаргалангийн аавын ахын эхнэр Ц.Өнөрцэцэг, түүний хүү Т.Гансүх, үеэл СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нар юм. Бүгд ахан дүүс.Г.Жаргалан, Т.Гансүх, Б.Цолмонбаатар нар үеэлүүд буюу төрсөн ах дүүгийн хүүхдүүд бол Ц.Өнөрцэцэг Г. Жаргалангийн аавын ахын эхнэр, Ш.Мөнгөншагай Г.Жаргалангийн хүргэн ах нь юм. Салхитын ордын лицензийг Хятадуудад зарсны дараа ч анх лиценз тэдэнд зуучилсан Ц. Өнөрцэцэг, болон түүний хүү Т.Гансүх нар “Жи Пи Эф” компанид удирдах албан тушаал хашиж байсан. Ц. Өнөрцэцэг нь “Жи Пи Эф” компаний гүйцэтгэх захирлын нэрээр Гаалийн төв лаборатори, УБТЗ нийгэмлэгт албан бичиг явуулж, БНХАУ-ын Эрээн хотын “Хэн Тун” худалдааны компанитай хүдэр борлуулах гэрээ байгуулан, Чойрт гаалийн баталгаат талбайд буулгасан мөнгөний хүдрийг худалдан борлуулдаг байлаа. Түүний хүү Т. Гансүхийн дансаар Эрээн хотод борлуулсан хүдрийн мөнгө Монголд орж ирдэг байжээ.

ШҮҮГЧДИЙГ МӨНГӨӨР ХӨДӨЛГӨСӨН ҮЕЭЛҮҮД

Г. Жаргалангийн үеэл , Шүүгч Б.Цолмонбаатар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлөн Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргуулна гэж амлаж 2016 оны 10 сард үеэл Т.Гансүхээс 10 сая төгрөгийн хахууль авчээ . Анхан шатны шүүхийн шийдвэр тэдний талд гарлаа.
Хэрэг давж заалдах шатны шүүх рүү шилжингүүт шүүгч Б. Цолмонбаатар хэргийг өөрийн танил шүүгчдээ хувиарлуулж,Ш.Мөнгөншагайн талд гаргуулна хэмээн амлаж 2017.01.03-ны өдөр үеэл Т.Гансүхээс 50 сая төгрөгийг хахууль болгон авчээ.
Хэрэг улсын дээд шүүх рүү шилжлээ.
Тэд 2017.02.25-д Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч нарт хахууль болгож өгөхөөр 360,000 юань буюу 129 сая төгрөг,дараа нь 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг улсын дээд шүүхийн шүүгч асан, талийгаач Л.Бямбаад өгчээ.Л.Бямбаа нь үеэл ахан дүүсийн эмээтэй хамт ажилладаг байсан гэнэ. 2017 оны 04 сард Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханд Монголын өмгөөлөгчдийн холбооны тэргүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, өмгөөлөгч Б.Пүрэвнямаар дамжуулан хахууль өгөхөөр тохирч эхлээд 13 сая төгрөг,дараа нь буюу 2017.04.14-ны өдөр 150,000,000 төгрөгийн хахуулыг өмгөөлөгч Б.Пүрэвнямд өгчээ. Салхитын ордын шүүх хуралд илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан орж, хахууль өгөгч “Жи Пи Эф” компаний талд шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээд шүүхийн хурлын маргааш буюу 2017.05.17-ны өдөр шүүх бүрэлдхүүнд орсон дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож нь хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлүүлсний хариуд шүүгч асан Л.Бямбаагаас өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10,000,000 төгрөгийн хахуулыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт авсан гэж хэргийн материалд тэмдэглэжээ. Мөн тэр өдөр ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгт улсын дээд шүүийн шүүгчдэд нөлөөлсний шагнал болгон 20 сая төгрөг өгсөн гэж яллах дүгнэлтэд бичжээ . Шүүгч Б.Сайханцэцэг “Жи Пи Эф” компаний удирдлагад ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг нар нэг нутаг буюу Хэнтий аймгийн харьяат, багын найзууд байжээ. Үеэлүүдийн дотор 2 шүүгч байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь хоёулаа нэг шүүхэд ажилладаг. Авлигын мөнгийг анхлан Шүүх рүү оруулсан СХД-ийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар шүүхэд анх жолоочоор ороод хэдхэн жилийн дотор СХД-ийн Ерөнхий шүүгч болтлоо дэвшсэн. Б.Цолмонбаатар нь өөрийн үеэл, Жамьяанчойжилийн Ж.Сэмжидтэй 2016.05.31-ны өдөр нэг тушаалаар СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдож хэдхэн сарын дараа Б. Цолмонбаатар нь СХД ийн ИХАШШ-ийн Ерөнхий шүүгч болжээ. Нэг шүүхэд ах дүүгийн хүүхдүүд ажиллаж, хүний хувь заяа, хэрэг маргааныг үеэлүүд зэрэгцэж суугаад шийдэх нь шударга уу!! Нөгөө шүүхийн хараат бус, бие даасан байдал хаана байна вэ? Үеэл ах дүү хоёрт бүтэн нэг дүүргийн шүүхийг атгуулсан энэ үйлдлээ Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо юу гэж тайлбарлах вэ? Ашиг сонирхолын зөрчил үүсвэл яах вэ? Нэг гэр бүлийн ҮЕЭЛ хүүхдүүд Монголын шүүх засаглалыг Хятадын авлигын мөнгөөр удирдаж байхад хууль хяналтынхан хаана явсан бэ? Салхитын ордын маргаан авлига өгөгч ах дүүсийн талд шийдэгдсний дараа “ Шинээр үүссэн нөхцөл” байдал гэдэг шалтгаанаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ үеэр шүүгчдэд авлигал өгсөн хэргийг мөрдөж байсан АТГ-ын байцаагчид 1,3 сая долларыг Г.Жаргалангийн 220К байр дахь гэрээс нь олсон билээ. Хятадуудын авлигын мөнгийг Иргэний хэргийг шүүгчдэд зуучилсан тэдний дараагийн авлигалын мөнгөний БАЙ нь Эрүүгийн хэргийн 3 шатны шүүх байсан бололтой. Хэрэв энэ хэргийг АТГ илрүүлээгүй бол Эрүүгийн хэргийн хичнээн шүүгч авлигалын хэрэгтэн болох байсныг хэн ч таашгүй.

Графикаар ахан дүүсийн холбоог харууллаа
Сэтгүүлч Б.Отгон 2020.02.10

АТГ-ынхаан ханаж цаддаггүй Х.Баделханыг хэзээ
АТГ-ынхаан ханаж цаддаггүй Х.Баделханыг хэзээ "дэлбэлэх” вэ
 
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​