Oneway хамтлагийн дуучин Отгоо сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд нэр холбогдож цахим орчноор шуугиан тариад байгаа юм. Эхнэртээ гар хүрсэн зураг болон бичлэгүүд нь нийтэд цацагдсан ба бие давхар байхад нь хүчирхийлсний улмаас үр зулбуулсан баримтыг ч мөн адил дэлгэсэнд олон хүн бухимдсан. Гэтэл тэрээр шүүх, цагдаагийн байгууллагаар асуудалтай явах нь битгий хэл өөрийгөө өмөөрсөн дуу, клип хийгээд амжжээ. “Psycho” буюу сэтгэцийн өвчтөн гэх нэртэй дуу нь “худлаа охид байдаг юм байна, эрчүүд минь эхнэрээ зөв сонгоорой” гэсэн үгнүүдтэй бөгөөд нэр төрд халдсан эхнэрээсээ хариугаа авч буй байдал нь олон хүнд хөгтэй санагдав бололтой.
Шуурхай.мн