Ж.Батзандан “амиа хорлохоор” шийдэв үү


Хятад түншүүд ба эх оронч Ж.Батзандан

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “хэн нэгэн” хорлож, гүйцэтгэх ажиллагаа явуулж бусадтай утсаар ярьсан яриануудынх нь бичлэгийг сошиалаар тараав. “Гүйцэтгэх ажиллагаа явуулж” гэдгийг бол УИХ-ын гишүүн, “ШИНЭ” намын дарга Ж.Батзандан, дэд дарга Л.Болд нар хэлсэн юм. Ж.Батзандангийн хувьд уг бичлэгийн талаар тайлбарлахдаа тун дажгүй “шархадсан” харагдана. Шууд л Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгат, бүр Багануурын орд руу үсрэх нь тэр. Газрын тосны талаар ганц ч үг ганхийсэнгүй. Мөн утсыг нь чагнасанд уурсаж Б.Хурц, Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг “илчиллээ”. Тэд ирэх сарын 7-нд Эрдэнэт үйлдвэрт зарласан Онц байдал цуцлагдахын төлөө Ж.Батзандангийн утсыг чагнаж яах юм бол? Ингэж үсрэх нь харин ч өөрийнхөө хүнд байдалд оруулсыг нотолж элэг доог болж дууслаа. Нөгөөтэйгүүр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “брэнд” сэдвийг налж унаад, эрхэм сайдын 2016 оны аравдугаар сарын эхээр “сүүлчийн цамцаараа дэнчин тавьсан” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн төлөө Ж.Батзандан халуун амиа өгсөн ч яахав болоодявчихлаа. Ер нь тэр хүмүүст энэ ордууд оччихвол Монгол Ж.Батзандангүй болно гэдгийг дэргэдээ зогссон Л.Болдыг гайхтал мэдэгдлээ. 

Гэвч Ц.Нямдорж очиж очиж Ж.Батзандантай нэг завинд суух уу? Тэр тусмаа сонгуулийн өмнө, намынхаа эсрэг. Ж.Батзандангийн яриад байгаа МАНАН дотор намынхан нь, бүр Ц.Нямдорж өөрөө ч тууж яваа шүү дээ. Эсвэл 2019 оны 5 дугаар сарын 23-ны чуулганы нэгдсэн хуралдаан дээр Х.Нямбаатарт хэлсэн шигээ тун удалгүй “Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү” гэж хэлээд “зайгаа барих” болов уу? Өчигдөр хийсэн мэдэгдлийнх нь үеэр УИХ-ын гишүүн Л.Болд намын дарга Ж.Батзандангаасаа нэлээд хүнийрхүү хандлагатай байв. Үүнийгээ “таньдаггүй байсан” гэж онигоонд орж байгаад ч хамаагүй илэрхийлж авлаа. Тэрбээр “МАНАН бүлэглэлийнхэн айж байна. Гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан аймшигтай бичлэгүүдийг тараалаа. Гурван жилийн өмнөх ярианы бичлэг байна лээ. Тэр үед бид хоёр бие биеэ таньдаггүй байсан. Бид хоёрын яриа биш” гэх нь тэр. ШИНЭ нам МАНАН бүлэглэлийн эсрэг гэдгийг бол ойлгож байна. Харин яагаад тэр бичлэг аймшигтай гэж? Бусад цаг үеийг тооцохоо байя, яагаад дөрвөн жил нэг танхимд хамт суусан гишүүнээ гурван жилийн өмнө таньдаггүй байсан гэж? Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар 2004-2008 онд ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон Л.Болдод Ж.Батзандангийн ярианаас “Асгатын орд Багануурын ордоо алдсанд орвол би үхсэн нь дээр” гэсэн хэсэг таалагдсангүй юу. Аль эсвэл газрын тосны лиценз ба хятадуудтай хамтарч ажиллах тухай бичлэг айлгасан уу? Ямартай ч “тэнэг” сонсогдох хэдий ч “Ж.Батзанданг таньдаггүй байсан” гэх тайлбарыг тэр сонгов. Асгатын орд ч, Багануурын орд ч Лу.Болд даргын гарын үсэгтэйгээр түүх нь бичигддэг болохоор ерөөсөө л Ж.Батзандангийн хэлснээр "энтертайнмент”-ийн энэ үзэгдэл Л.Болдод тааламжгүй төдийгүй ханьсах янзгүй байлаа. Зөвхөн Багануурын орд л гэхэд Л.Болдын "Богдчилж" байх үеийн мутартайгаар Д.Дамба-Очирт очиж байв. 

 

Ерөнхийлөгчийг сөрж, Сонгуульд нэр дэвших эрхээ ч алдах “скандал”

Л.Болд, Ж.Батзандан нарын дараагийн “скандал” нь Ерөнхийлөгчийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, он солигдох мөчид Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр танилцуулсан. Үүнээс арав хоногийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад ШИНЭ намын Ж.Батзандан, Л.Болд нар төв талбайд ахмадуудыг цуглуулан жагсаал зохион байгуулж “Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг нийт ахмадуудад хүртээвэл бараг хүн бүрт гурван сая төгрөг ногдохоор байна” хэмээн уриалж шаардлага хүргүүлсэн. Түүний энэ популизм зөвхөн ахмадуудад спрприз барьсан Ерөнхийлөгчийн дургүйг хүргээд зогсохгүй өөрсдөдөө халтай уршигтай байж болох юм. 

Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15-д заасан “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

35.18.17.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;

35.18.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах.

35.15.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах” гэсэн заалтуудыг зөрчсөн. 

Өөрөөр хэлбэл сонгуулийн жил эхэлчихээд байхад ахмадуудыг төв талбайд зохион байгуулалттайгаар цуглуулж, “байгалийн баялгийн үр ашгийг ахмадуудад тэгш хувиарлах шаардлага хүргүүлсэн”, "Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг нийт ахмадуудад хүртээвэл бараг хүн бүрт 3 сая төгрөг ногдохоор байна. Шударга ёсны төлөө энэ тэмцэлд ахмадуудаа дэмжиж, тэдний үр хүүхэд залуучууд минь нэгдээч гэж уриалмаар байна" гэсэн нь хууль зөрчсөн хэрэг биш үү? Энэ хуульд зааснаар бол Ж.Батзандан, Л.Болд нар нэр дэвших эрхээ хасуулах болзлоо хангачихаж. Бүр удаа дараа УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд мэдсээр байж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үйлдлүүдийг хийчихээд байна. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 33.1.8-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж заасан. Гэтэл дээрх бичлэгүүд нийтэд цацагдсаны дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэдээллийн сайтуудад “Л.Болд, Ж.Батзандан хоёрыг гар утасны бичлэгийг чагнадаг О.Баасанхүү гишүүн, Б.Хурц генерал хоёроос очиж асуусан нь дээр байх” гэж хэлсэн нь мөн л хууль зөрчсөн хэрэг болж бусдын нэр хүндэд баримт нотолгоогүйгээр халдаж нэр дэвших эрхээ алдах “зоримог алхам” болов.

Эндээс харахад Ж.Батзандан хуульч, туршлагатай парламентач Л.Болд нар ШИНЭ намаасаа, эсвэл бие биеэсээ зугтахаар шийдсэн юм биш биз? 

“ЧимгээСодномдаржаа” энтертаймент байсан уу, Ж.Батзандан гишүүн ээ?

Ж.Батзандангийн хэлсэн дараагийн “скандал” нь уг бичлэгт дурдагдсан “Улс төр энтертайментаа больж аж ахуй бизнесээ бодох” тухай яриа юм. Олон нийт тэдний уриалгыг хэчнээн халуун сэтгэлээр дэмжиж МАНАН бүлэглэлийг эсэргүүцэн жавар тачигнасан хүйтэнд Төрийн ордныг бүчиж бүслэн хамт тэмцсэн билээ. Гэтэл Ж.Батзандангийн хэлсэн “энтертайнмент” гэдэг ганцхан үг л олны итгэлийг нүдэн дээр нь үгүй хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн гэм бурууг тогтоох явцад эрүүдэн шүүх ажиллагаа явууллаа”, “Т.Чимгээ, Б.Содномдаржаа, С.Амгаланбаатар гэдэг гурван хүнийг хэлмэгдүүллээ” гэсэн үнэн худал нь эс мэдэгдэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд болон сэтгүүлчдэд, улмаар олон нийтэд үзүүлж нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж хууль, хяналт, шүүх байгууллагын нэр хүндэд айхавтар халдсан нь одоо ч нөлөө нь дуусаагүй байна. Энэ ч бас “энтертаймент” байсан уу гэж өөрийн эрхгүй хашхирмаар, бархирмаар санагдаж байна. 

Ямар ч байсан энэ хэргийн улмаас тагнуулын ажилтан, хууль, хяналтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэр бүхий хүмүүсийг хорьж шалгасан. Ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, С.Амгаланбаатар нарыг болон тэдний гэр бүлийнхнийг өнөөдрийг хүртэл хуурч ашиглаад байна уу, эсвэл шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлээр түрэмгийлж суллах юм болов уу тун ойлгомжгүйгээр цаг хожсоор байна. Хэрэв энэ бүхэн мөн л “энтертайнмент” байсан бол сонгогчид тэднийг өршөөгүйгээс гадна Ж.Батзандангийн хувьд Ц.Нямдоржид “овоо хуульчаараа олзлогдох” бус зүгээр л “шоучны” хувьд ашиглагдсан гэсэн үг. Ийм зорилготой нөхөрлөл бутрахад тун амархан. Үүнийг ч мэдрээд Ж.Батзандан Ц.Нямдоржийн “дуртай брэнд” Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин нарыг өөрийн дургүй Б.Хурцтай холиод “машиндчихсан” нь тэр болов уу. Учир нь одоогоор цацагдаад байгаа бичлэгүүдэд дээрх сэдэв огт дурьдагдаагүй байна. Гэтэл Ж.Батзандан Ц.Нямдоржид “ашиглагдсан” болохоос түүнийг ашиглаж амжаагүй байна шүү дээ. Тиймээс одоогоор АТГ дээр “гацчихаад” байгаа Эрдэнэтийн 49-ийнхний хэрэг гэгчийг сануулж дуртай чихрийг нь харуулж гэнэт “налж унаад” эхлэв.

Хятад түншүүд ба эх оронч Ж.Батзандан

Олон нийтийн тодорхой хэсгийнхний “Ж.Батзандан учраас” итгэж ядан байсан газрын тосны компаний тухай, тэр аж ахуйгаа хоёр тал 50, 50 машинаар тээвэрлэлт хийх, газрын тосны үйлдвэрлэл явуулах лицензийн тухай яриа энэ бүхэн түүнийг хэдэн жил энтертайнмент улс төр хийж худлаа шоудсан бол гэж халаглаж харамсахад хүргэхийг бид харж байна. 

Бичлэгт нэр дурдагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Лхамаасүрэнгийн Раднаасүрэн нэр дээр 2018 оны гуравдугаар сарын 20-нд байгуулагдсан “Пийк ойл” нэртэй, 6288103 регистртэй компани байдаг. Түүнээс гадна ч компаниуд бий. Ж.Батзандангийн гэргий Ч.Дэлгэрмаагийн нэр дээр ч 2017 оны намраас хойш шинэ компани бүртгэгдсэн. Ер нь УИХ-ын нэлээн хэдэн гишүүн ЖДҮХС-ийн 950 сая төгрөгийн зээлийн “бялуу”-наас хойш “компани тарьсаар” байгаа. 

Тэгэхээр Газрын тосны чиглэлээр хэн нэгэн бизнесмэнтэй газрын тосны үйлдвэрлэл хамтарч явуулна гэдэг тэдний хувьд ойр асуудал. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Дорнодын буудлуудаар хамтдаа хөглөж бууж сууж явсан бусад гишүүн, яамны түшмэд сайн мэдэж бичлэгээс хойш дотроо “бэмбэтэй” явна. “Кимчи жигэ”-ний уулзалтад нэр дурдагдаагүй ч нэгэн цагт бүтэн дөрвөн жилийн турш АМГТ-ны газрын даргаар ажиллаж байсан Л.Болд энэ сэдвээс хахь хол хүн биш. Тэр ч байтугай Ж.Батзандан гишүүний “юун гуя” гэгчээр нэр дурдсан Багануур, Асгатын ордын асуудал түүний нэртэй, гарын үсэгтэй холбоотойг харуулах баримт дэндүү олдоно.

Ж.Батзандан хятад түнштэй юу гэвэл олон нийт “Танлуу”-ийн ахан дүүс, тэдний өмгөөлөгч байсан үеэс эхлээд “Гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” гэгчээс эхлээд одоо эрхэлж буй, ХОМ-доо мэдүүлдэггүй махны экспортын бизнесээс нь эхлээд олон сэжүүрээр холбож ярих боломжтой. 

Сануулахад мөн л Ж.Батзандан гишүүн 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийсэн. Энэ нь Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллага 800 орчим Хятад иргэдийг албадан буцаасны дараахан юм. 

Тэрбээр, Замын-Үүдийн чөлөөт бүст "Цахим казино" байгуулахаар Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга Засгийн газрын өндөр түвшний сайд дарга нар 2019 оны 10 дугаар сарын 12-15-ны хооронд уулзалт хийсэн. Монгол Улсын чөлөөт бүст Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах хууль эрх зүйн боломжтой эсэх асуудлыг ярьсан. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 Хятадыг Монгол Улс уруу оруулж ирсэн . Тэрхүү визийг нь  Монгол Улсын хоёр сайд олгосон гэх мэдээллийг хийсэн. Шадар сайд Ө.Энхтүвшинг ч холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл өгөв. Гэхдээ хуулийн байгууллагын мэдээлж буйгаар 800 орчим Хятад иргэдэд хамгийн их виз олгосон газар нь Хөх хот болон Эрээний консул гэж байв. Эрхэм гишүүний яаралтай мэдэгдэл Ж.Батзандан гишүүний ахыгаа хамгаалж, анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн арга ядсан оролдлого болов уу гэх хардлага төрүүлсэн. Гэвч түүний ах 800 хятад иргэнд визийн зөвшөөрөл олгосныг яахин няцааж барах билээ. 

Энэ бүхнээс үзэхэд зөвхөн бичлэг гэлтгүй түүнээс өмнөх болон дараах үг, үйлдлээс нь харахад Ж.Батзандан гишүүн Л.Болдтойгоо хамтдаа ШИНЭ намын “тооныг өргөж” удаан хугацаанд явах нь юу л бол. Л.Болд хэчнээн “пааник”-т байгаа ч Ж.Батзандангийн салхин дүүгүүрийн хурдыг хараахан гүйцэхгүй. Улс төрийн шоучин, олон жилийн туршлагатай банкир, бизнесмэний хувьд богино хугацаанд нэгнээ эвтэйхэн ашиглах нэг л эрх ашиг тэднээс харагдаж байна. Тэднийг улс төрийн шинэ хүчин гэж алгаа тосон итгэлээ дэвсэн хүлээн авсан иргэд “энтертайнмент” хэрэглэгч болоод зогсохгүй Ж.Батзанданг үхүүлэхгүйн тулд ирэх сарын 7-нд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгат, Багануур ордын төлөө хамт жагсах ёстой болж байна. Харин энэхүү энтертайнмент нь ноён Ц.Нямдоржид таалагдах ёстой юу. Эсвэл бүр Ж.Батзандангаас “Газрын ойр, гарзын бага” дээр салахын түүс болж нэгэнтээ 2019 оны тавдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Х.Нямбаатар гишүүнд хэлсэн шигээ “Ж.Батзандаан, чиний наад энтертайнмент улс төр аминд чинь хүрнэ шүү” гэж намжиртайгаар заналхийлэх болов уу, таашгүй. 

Нийтлэлч Оргилмаа

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [122.201.22.196] · 2020/02/21

    Тэгэхээр одоо чамайг ахин сонгохгүй байхаас өөр сонгол үлдсэнгүй дээ. Бас дээрээс нь зөвлөхөд опоо эрүүл мэнддээ анхаараад мэдрэлийн эмчид хандсан нь зүгээр байж болох юм шүү


  • Хөөрхий дөө юугаар дутаад хар Хятадын угаадас долоох гээд л горьдоод, нэрээ браад явдаг юм бэ дээ Худалч хүн амьддаа арван удаа үхдэг гэж хэн хэллээ. Чи тэгээд гэгээлэг юм унших биш олж уншиж чадахгүй байх л даа


  • ZOCHIN · [180.150.82.77] · 2020/02/14

    BATZANDANG BOL DEMJINE EE.


  • Зочин · [103.26.194.83] · 2020/02/14

    Батзандан, Болд 2 чинь худалч, хулгайч, хогийн новш, хүний оронцогууд шүү дээ. Батзандан бол албан тушаалын наймаачин, чадваргүй хогийн хулгайч ахыгаа конопын наймаагаар ТНБД болгож байсан, тэр ах нь сүүлд яаман дээрээ аллага үйлдэх үндэс суурийг тавьсан хар энергитэй новш байсан


  • Зочин · [103.26.193.153] · 2020/02/14

    batzandang mongoliin ard tumen gemjineeeee


  • зочин · [122.201.22.48] · 2020/02/13

    Батзандан ,хулгайч ,луйварчдыг ,сайн ,илчилсэн байна аа. Их л сандарч бичүүлжээ. 3 дахь хүчин хэрэгтэй. Харж л байя. Зөв л хүнээ намаасаа дэвшүүлэх нь хамгийн чухал.


  • зочин · [43.228.129.20] · 2020/02/13

    Болд бол АН-д байхдаа аль эрт АМХЭГ-н даргаар 4н жил ажиллаж байхаасаа л МАН-нхантай өвөр түрийдээ ордог гардаг болсон жинхэнэ МАНАН гэдгийг чинь анх үүсгэсэн гол эзэн нь ,АМХЭГ-н дарга байхдаа улс орондоо ашигтай нэгч гэрээ болон хууль батлаагүй гэсэн, Тэгэхээр энэ хүнд итгэж үл болно гэсэн үг


  • зочин · [43.228.129.20] · 2020/02/13

    Наад шудрага гэж бодоод итгээд байгаа хоёр хүн чинь яг үнэндээ хоёр нүүртэй шудрага хүний дүрд хувилсан этгээдүүд , Удахгүй Батзандан Болдыгоо жийнэ,дараа нь Болд нь Батзанданыгаа жийнэ, энэ хоёр нэг тогооноос хоол идэж яасанч чадахгүй учир нь увайгүй бизнес дээр тогтсон нөхөрлөл хол явахгүй гэдэг нь тодорхой


  • Зочин · [64.119.19.162] · 2020/02/13

    Ийм л шударга хуурамч ноход монголоор дуурэн болсон шуу дээ ер нь их хуралд 2ooc дээш сонгож болохгуй дандаа шинэ хун гаргах хэрэгтэй манайд бараг насаар нь сонгох юм одоо ард тумэн минь болье


  • ADASDS · [202.9.40.166] · 2020/02/13

    220к ресиденс хотхонд 4 өрөө байрыг ОНЦГОЙ үнийн саналаар худалдана.Та 25,000$ үнэтэй дулаан зогсоол үнэгүй ав !!! Та шууд залгануу 8869-8877 "Түгжирлээс зугтаж, Төвд амьдарая " | 123м2 | 4 өрөө | 9-р давхарт | Шинэ байр|


  • Зочин · [66.181.181.97] · 2020/02/13

    За ашгшй дээ өөрөө явчих юм бн


  • 123 · [43.228.131.196] · 2020/02/13

    ашгүй дээ. амиа хорлоосой. нэг хулгайч үхэж далд орох нь. яг үхэж харагдаач


  • үнэн · [103.9.90.130] · 2020/02/13

    Шудрага гэж их орилдог хүмүүс л их "НО" той байдаг юм даа. Батзандан бол орилж жүжиглэж, иргэдийг хуур ч чаддаг л хүн дээ


  • зочин · [202.9.46.235] · 2020/02/13

    хулгайч элбэгдорж тэргүүтэй монгол түмэнд тараа таниулсан нөгөө нөхөд харин амиа хорлохдоо дөхөж байгаа юм биш үү??? батзанданг яаж харлуулах вэ гээд тэр этгээдүүд унтах нойргүй болжээ хөөрхийс гэж монгол түмэн ухаарч батзанданг дэмжих хөдөлгөөнд нэгдэж бн даа. хэн нь нэх бэ гэдгийг мэдэх болсоон, бид!!!