The Pussycat Dolls хамтлагийнхны эргэн ирэлт



 

                       The Pussycat Dolls хамтлаг нь анх 1995 онд бүжгээр нэгдэж байсан бол 2003 оноос хөгжмийн чиглэл рүү орж дуулж эхэлсэн юм. Хамтлагаа байгуулаад хоёр жилийн дараа “PCD нэртэй анхны цомгоо гаргаж байсан ч 2010 онд хамтлаг тарж тус тусын карьераа хөөсөн юм. Тэгвэл 10 жилийн дараа The Pussycat Dolls-ын эрч хүчтэй бүсгүйчүүд эргэн нэгдэж шинэ клипээрээ шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьлаа. “React нэртэй энэхүү шинэ дууны клипэнд хамтлагийн анхдагч гишүүдийн нэг Мелоди Торнтоноос бусад бүх гишүүд нэгдсэн бөгөөд тэд энэ оны дөрөвдүгээр сард Манчестер, Лондон, Дублин, Кардифф болон бусад хотуудаар аялан тоглолт хийх  гэж байгаа гэнэ.

Шуурхай.мн 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: