Онцлох үйл явдал ихтэй байсан энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний хамгийн анхаарал татдаг хэсэг бол улаан хивсний ёслол юм. Алдартнууд энэ өдөр дэлхийн хамгийн шилдэг дизайнер, урчуудын хувцасыг өмсдөг. Тэгвэл өнгөрсөн жил "The Favourite” бүтээлээр Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Их Британийн жүжигчин Оливия Колман Монгол бүсгүйн урласан хувцасаар гангарчээ. Энэ талаараа н.Энхцэцэг бүсгүй өөрийн цахим хуудастаа "Харахад энгийн мөртлөө ямар их ажил шаардагдана гээч. Ялангуяа хамба хилэн даавуу" хэмээн бичсэн байна.
Шуурхай.мн