Аваргууд Улсын онцгой комисст хандив өргөнө


Шинэ төрлийн коронавирус өвчний тархалт дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 46 улсад бүртгэгдээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр, энэ аюулт өвчнөөр 3000 гаруй хүн амь насаа алдаад байгаа билээ. Манай улс коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг тухайд нь зөв хийснээр, өнөөдрийг болтол бүртгэгдээгүй байгаа хэдий ч Улсын онцгой комисс өндөржүүлсэн онцгой байдалд ажилласаар байна. Улсын хэмжээнд нийтдээ 6000 гаруй алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ард иргэдийн зүгээс хандивын аянг санаачилж, Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүнд эхнээсээ гардуулж өгч эхэллээ. Монголын Үндэсний бөхийн 20 дахь улсын аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат Улсын Онцгой комисст өнөөдөр хувиасаа 20 сая төгрөг хандивласан сайхан үйл явдал болсон. Тэрбээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, хандивыг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өөрийн биеэр гардуулсан юм. Түүний энэхүү санал санаачилгыг дэмжиж, Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөлөөс Улсын онцгой комисст хандив гардуулахаар болжээ. Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийг Улсын аварга Д.Сумъяабазар тэргүүлдэг бөгөөд хамгийн ахмад нь Далайн даян дархан аварга Х.Баянмөнх аж.

ШУУРХАЙ.МН


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [103.57.93.68] · 2020/03/02

    Энэ аваргууд овоо шүү дээ гэнт ухаараа юу даа


  • onigoonuud yumaa · [49.0.137.164] · 2020/03/02

    shahaan orj baij neg yum hodloh geed baisan yum baihdaa chaawaas Baterdenee ? sumyabazraa, Suhbataa ? ...Onigoo onigoo


  • зочин · [183.81.171.2] · 2020/03/02

    ккк арай ч хандиваар ирсэн маск биш байхаа гэхдээ түүнийгээ гудамжаар шууд тараах хэрэгтэй байсан юм маск гадуур маш их дутмаг бна ш дээ их унэтэй байнаа 1 удаагийн маскыг 1800 төгөөр авч чадахгүй л байна ш дээ


  • зочин · [202.9.40.36] · 2020/03/02

    Бөхчүүд нийгэмд юуч бүтээгээгүй мөртлөө уламжлалт спортын ачаар нутаг орны ард түмэнд хүндлэгдэн бай шагналаас гадна суурь хонь, байр, машин зэрэг өчнөөн зүйлээр шагнуулдаг. Гэвч тэд жудаг муутай ёс суртхуунгүй үйлдлүүд байнга гаргаж Монгол бөхийн дэвжээ нэр хүндийг унагаж байдаг.Мөнх бат аврага аргагүй л жудагтай, сэтгэл зөв залуу гэдгээ харууллаа. Амарсайхныг хар гаднаа дэврүүн юм шиг боловч хүн дотортой байдаг гэдгтйг харуулж байна. Өсөхбаяр аваргыг хараач. Ёстой ичдэггүй, жудаг муутайгаа харууллаа. Өчнөөн зүйлээр шагнуулсан бизнэстэй хүн яаж 5000 амны хаалт бариад нэвтрүүлэгт орж чадаж байна аа. Бие нь том болохоос толгой нь жижгийнх байхдаа зайлуул.


  • Зочин · [182.160.33.12] · 2020/03/01

    Наймаачин бөх дүүрч нөгөө хувьцаачин их хурлын гишүүд, татварын өршөөлийн хуулинд байнга хамрагдаж байдаг аж ахуйн нэгжийн захирлууд нь ийм үед туслахгүй юм болов уу?


  • zochin · [122.201.24.128] · 2020/02/29

    naad baterdene pzda chin 1000 togrog ogch chadahgui unen gorgor sda shuudee


  • Зочин · [139.5.216.243] · 2020/02/29

    За болио. Өөрөө өгч чадахгүй байж битгий нохой зан гаргаад бусдыг хардаж сэрд. Бусдын сүүн сэтгэлийг бүү булингартуул. Хэцүү цагт бүгд эвтэй нэгэн зорилготой байж хэцүү өвчинг хилээрээ оруулахгүй байхад хүн бүрийн хүчин зүтгэл чухал.


  • Бөх · [64.119.24.51] · 2020/02/29

    Нөгөө 10 түрүүлсэн бай гэдэг шиг юм болов оо. Мөнхбат аваргын жишгийг дагаарай. Өсөхбаяр хандиваар ирсэн маск өөрийн нэрээр өгчихөв үү яав шалгаарай