fbpx М.Энхсайхан: Хулчийгаад байх юм алга, тэмээг ямаатай харьцуулах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 5 секунд

М.Энхсайхан: Хулчийгаад байх юм алга, тэмээг ямаатай харьцуулах боломжгүй

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт мега төслүүдийг хариуцан Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхантай ярилцлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6-д заасан “хорлон сүйтгэх” гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага үзэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т зааснаар “хорлон сүйтгэх” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тагнуулын байгууллага шалгах учиртай. Харин М.Энхсайхан өөрийг нь АТГ шалгасныг хэлэв.

Ярилцсан: Сэтгүүлч О.Бямбагэрэл

-Таныг буруутгасан зүйлчлэл ноцтой бөгөөд зөрчилтэй юм. Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх гэрээг батлуулахын тулд тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболдод тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Энэ үйлдлээрээ хүн амын амьдралыг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэх. 8-15 жилийн ялтай ийм хэрэгт яг ямар үйлдлээр холбогдож таараад байна вэ?

-Монгол Улс Тавантолгой төсөл дээр Хятад, Япон, Монгол гэсэн гурван улсын компанитай гэрээ байгуулах гэж явсан. Тэгээд бүтэлгүйтсэн. Энэтэй л холбоотой асуудал. Манай Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр очоод, “Иргэнийхээ хувиар Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгуулмаар байна” гэж хүссэн. Өөрөө 170 хуудас материал өгсөн. Тэр материал нь Тавантолгойн гэрээний төсөл. Ингээд шалгалт эхэлсэн. Тэр төсөл дээр Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шиг Тавантолгойгоо үнэгүй өгье, 100 жилээр өгье гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй.

Яг тооцвол намайг Тавантолгойгоор бараг хоёр жил шалгаж байгаа. Угаасаа байгуулагдаагүй гэрээ учраас намайг буруутгахад хэцүү. Тийм учраас прокурорынхон, "УИХ-д өргөн барьснаар нь гэмт хэрэг үйлдэгдэж дууссан“ гэж үзээд байгаа шиг байна.

-Өмнөх өдөр нь Ч.Сайханбилэг сайд зурагтаар “Тавантолгойгоо хөдөлгөнө” гээд ярьчихсан байдаг. Маргааш нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа чуулганы хурал дээр “Энэ гэрээний төслийг дэмжсэн сайд болгоныг огцруулна” гэж хэлээд зогсоосон санагдаж байна. Лавлаад асуухад, гэрээний төслийг та өөрөө УИХ-ын даргад өргөн барьсан юм уу, санадаггүй?

-Яалаа гэж. Би мега төслүүд хариуцсан Засгийн газрын нэг л гишүүн байсан. Миний үүрэг бол Засгийн газрын тогтоолын дагуу Ажлын хэсгийг ахалж төслөө боловсруулаад Засгийн газарт танилцуулах. Миний ажил үүргийн хувиар үүгээр дуусна. Тухайн үед Засгийн газар хэлэлцсэн, дэмжсэн. Танхимын шийдвэрийг төлөөлж Засгийн газрын тэргүүн УИХ-ын даргад өргөн барина. Яг энэ талаас харвал тогтоолын төсөл З.Энхболдод өргөн барьсан хүн нь би биш. Муухай л юм даа, би биш тэр гэж хэлэх. Гэхдээ хэлсэн хэлээгүй, албан тушаалаараа тэр хүн өргөн барьдаг л номтой.

Нөгөө талаас, Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар хуралдаж дэмжсэн. Өөрөөр хэлбэл, танхимын шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газар нь УИХ-даа төсөл өргөн барих нь гэмт хэрэг юм бол Засгийн газрыг тэр чигээр нь буруутгаж таарах гээд байна. Засгийн газрыг өргөн барьсан асуудлаар нь АТГ, прокурор хэрэг зохиогоор шалгаад байна гэдэг бол Монгол Улс буруу зам руу явж байна гэсэн үг. Энэ хэргийг АТГ, прокурор шалгаж дууссан учраас тэднээс шударга зүйл шаардах нь утгагүй бөгөөд хоцорсон. Одоо хараат бус, бие даасан шүүх Монголд байдаг уу гэдгийг өөрийн жишээн дээр ард түмэндээ харуулах эгзэгтэй цаг үе өмнө нь минь ирээд байна.

-Байгуулагдаагүй гэрээг Засгийн газарт өргөн барьсан нь гэмт хэрэг болчихсон байна гэж та хэллээ. Хэрэг шүүхэд шилжсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг хийж таарна. Та шүүхэд итгэж байна уу?

-Ардчилсан нийгэм байгуулах гэж олон жил зүтгэсний хувьд бага ч болов найдлага байна. Би шүүхэд итгэхийг хүсч байна. Үр дүн нь яаж ч гарсан байлаа, Монголын нийгэм ямар дүр царайтай байгааг өөрийнхөө бие дээр харуулчихъя. Тэрнээс надад хулчийгаад байх зүйл алга. Нэг удаа би АТГ-ын мөрдөгчийн тогтоолоор 24 цаг 461 дүгээр ангид байсан. Хохирогчийн хувьд Монгол Улсад болж байгаа асуудлыг олон улсын байгууллагууд мэддэг байгаасай гэж бодож байгаа. Э.Бат-Үүл, Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд бүгдийнх нь эсрэг ажиллагаа явж байгаа. Монгол Улсыг ардчилсан нийгэм руу оруулж өгсөн, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүд авч ажилласан бүх л хүнийг хоморголон шийтгэх арга хэмжээ явж байгаа нь санаа зовоож байна. Энэ харийн санаархал биш байгаасай.

-З.Энхболд гуай зогсоосон учраас иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авах боломжтой болсон гэж ярьж байна. Нөгөө талаас нь харвал зогсоогоогүй бол иргэд ногдол ашгаа авах боломжгүй байх байлаа гэсэн үг үү?

-Тэмээ, ямааг харьцуулж болохгүй. Үүн шиг бидний хийсэн төслийг одоогийн Эрдэнэс Тавантолгойн хийж байгаа ажилтай харьцуулах аргагүй.

-Яагаад?

-Өнөөдрийн Эрдэнэс Тавантолгой түүхий нүүрс олборлоод, тэрийгээ гаргаж байгаа. Бидний хийсэн төсөл бол олборлосон нүүрсээ боловсруулсныхаа дараа гаргах тухай байсан. Үнийн талаас харсан ч боловсруулсан нүүрс түүхий нүүрснээсээ гурав дахин үнэтэй. Нүүрсээ зараад олох орлого нь гурав дахин нугарна гэсэн үг. Хоёр дахь нь, төмөр зам. Нүүрсний бизнес гэдэг бол эцсийн дүндээ тээврийн бизнес. Тээвэр байхгүй бол нүүрс гаргах хэцүү. Хэрэв төмөр замаа барьчихсан бол автомашинаар тээвэрлэх өртгөөс олон дахин бага. Өнөөдрийн Эрдэнэс Тавантолгой асар ашигтай ажиллаж байна гэж ярьж байгаа бол тэр тоог нь гурваар үржүүлэх хэмжээний үр ашигтай төслийг бид санал болгосон. Төмөр замгүйгээс болоод ашиг алдахаас гадна хэчнээн жолооч нас барж, байгаль орчин яаж бохирдож, олон хүний амьдрал сарнисныг бодох хэрэгтэй. Коронавирусээс болоод ачилт хийж чадахгүйд хүрээд байна. Төмөр замтай байсан бол нүүрс тээвэр хэвийн л явах байлаа. Тэмээ, ямааг харьцуулж болохгүй гэж хэлээд байгаагийн шалтгаан энэ.

Ногдол ашгийн тухай ярья. Өгнө гэсэн ч өгөхгүй л байна. Хүн болгонд ерэн хэдэн мянган төгрөг өгнө гэх юм. Бид тэр үед, 1072 хувьцааны ногдол ашиг болгож эхний удаад 100 ам.доллар өгье гэж тооцож байсан. Ашигтай ажиллах учраас жил болгон гэж. Тэрнээс хойш таван жил өнгөрлөө. Ногдол ашгаа өгөөгүй, иргэд нь шаардсан хэвээр. Өгөөгүй мөнгөө өгнө өө гээд яриад сууж байгаа нь эмгэнэл.

-Тавантолгойн 30 хувьд IPO гаргана гэх мэдээллийг Засгийн газар идэвхтэй ярьж байна. З.Энхболд гуай уржигдар “Үүнийг эсэргүүцэх хэрэгтэй, Засгийн газар хямдаар зарах гэж байна” гэсэн.

-Олон улсын хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгохын тулд Эрдэнэс Тавантолгой өөрөө сайн түүхтэй байх ёстой. Түүнээс биш өөрөө алдагдалтай ажилладаг, төр, засгийнхаа ол гэсэн мөнгийг олж өгдөг, эрдэнийн хувь, эх орны хишиг нэрээр мөнгө тараадаг, улсаа өрөнд оруулдаг байж болохгүй. Ийм түүхтэй компанид IPO гарна гэж байхгүй. IPO гарна гэж хэлж байгаа нь сайхан мөрөөдөл. Тэр мөрөөдөл биелэхийн тулд ЭТТ-н 10 жилийн түүх сайн л байх учиртай. Уурхайг сорчилж олдборлодог компанид IPO босно гэхэд хэцүү.

Коронавирусийн халдварыг дутуу үнэлж ердөө болохгүй. Энэ өвчин хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтыг нэгмөсөн унагаж байна. Ийм байхад мөрөөдөл яриад хэрэггүй гэж хэлнэ.

-Бүтэхгүй ажил гэж үү?

-Бүтэхгүй, бүтэхгүй. Намайг муу амлалаа гэх байх. Дэлхий ертөнцөд юу болж байна, Хятад ямар байдалтай байна, бид яаж байна. Хар л даа. Бүтээе, хийе гэвэл өөрөөр ажиллах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үйлдэл, таны үйлдэл хоёр ямар сэжмээр энэ хэрэг дээр холбогдоод байна вэ. Танд холбогдох үйлдлээс хэргийг нь тусгаарласан гэхээр нэг хэрэг болж таараад байх юм?

-Прокурор илүү мэдэх байх. Надаас сүүлд хоёр хуудас мэдүүлэг авсан. Ц.Элбэгдорж таныг сайд болгоход ямар үүрэг гүйцэтгэсэн бэ. Ц.Элбэгдорж Тавантолгойн ордтой холбоотой үүрэг даалгавар өгч байсан уу гэсэн хоёр л асуулттай. Ерөнхийлөгч бол Засгийн газрын хэрэгт оролцох боломжгүй гэж л хэлсэн. Биднийг яаж холбоод байгааг прокурорууд өөрсдөө тайлбарлах ёстой байх.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таны эрхийг зөрчсөн үйлдэл гарсан уу?

-Зөндөө, зөндөө. Би өөрсдөд нь юм ойлгуулах үүднээс 13 асуудлаар гомдол тавьсан. Тэр 13 асуудлын нэгийг нь ч шалгаагүй. Прокурор нь тоогоогүй. Хоёрт гэвэл, Тавантолгойн асуудлаар Монголоос экспертүүд томилсон. Би гадаадын хараат бус экспертүүд томилж өгөөч гэж хүссэн. Тэрийг хэрэгсээгүй. Оюутолгойн төсөл дээр Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ОУВС анализ хийж өгч байсан. Тэр жишгээр Тавантолгойн төсөл дээр мэргэшсэн, хараат бус, нэр хүндтэй, томоохон гадаадын компани шалгаруулж шинжлүүлээч гэсэн юм. Гэх мэтээр миний тавьсан санал гомдлыг хэрэгсээгүй ээ. Шулуухан зүтгүүлэх шалтгаан байгаа юм байлгүй.

-Танд хилийн хориг тавьсан уу?

-Тийм зүйл хэлээгүй.

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн протоколыг дэлгэх боломжтой юу?

-Хэргийн материал дотор байгаа байх. Хэрэг нэгэнт шүүхийн шатанд очсон учраас хуралдааны тэмдэглэлийг олон нийтэд ил болгох хэрэгтэй байх. Би санахад тэр хуралдаан хаалттай явагдаагүй. 

Эцэст нь би нэг зүйл хэлье. Монголд популизм газар авсан. Популизм оройн дээд болж, төрийн дээр популистууд сууж байна. Популизм дэндүү нимгэн, холын хараагүй үзэл. Ийм учраас популизмд автсан хүмүүс том төслүүдээ эсэргүүцэх, урд хийсэн ажлуудаа үгүйсгэх байдал руу явж байна.

Сонгогдсон эрх мэдэл гэдэг бол УИХ. Сонгогдоогүй эрх мэдэл бол прокурор, шүүх эрх мэдэл. Сонгогдсон болон сонгогдоогүй эрх мэдэл хоорондоо байлдаад байна уу гэж харж байна. Шүүх, прокурор нь улстөрчдийнхөө дээр гарах гэж оролдох, улстөрчид нь шүүх эрх мэдлийнхээ дээр суух гэж оролдох явдал гарч байна. Энэ ганц манайд биш дэлхийд гарч байгаа үзэгдэл.

30-аад жил улстөрд явлаа. Нийгэм судлаачийн хувьд хэлэхэд өнөөдөр системүүд дотор ялзрал явж байна. Ийм ялзрал, олигархжих явц улстөрд ч, шүүх засаглалд ч байна. Болж байгаа үйл явдлыг биеэр туулах нь асуудлыг бодитоор харах, дүгнэхэд л тус болох юм даа.

Д.Хаянхярваа ХХААХҮ-ийн сайдад хандаж, ЖДҮХС руу утсаар яриад 900 сая төгрөгийн санхүүжилт авчээ
Д.Хаянхярваа ХХААХҮ-ийн сайдад хандаж, ЖДҮХС руу утсаар яриад 900 сая төгрөгийн санхүүжилт авчээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​