Entertainment / 2020/03/09 / 2

Г.Угалзцэцэг: Би зүгээр л ДОМОГ баймаар байна



Бодибилдинг фитнесийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Арнолд классик"-т Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг оролцож, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний Мастер фигур ангилалд медальт тавдугаар байрт шалгарч, өөрийн үндсэн ангилал Фигуре С ангилалд хүрэл медаль хүртсэн юм. Харин түүний охин хамгийн олон тамирчин өрсөлддөг Бикини С ангилалд шилдэг тавд шалгаран медальт дөрөвдүгээр байрт орсон амжилт үзүүлжээ.

Энэ талаар гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа "...Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна. Үүний тулд би шантрахгүй хичээх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

 



  • zochin · [77.111.247.54] · 2020/03/10

    chi lag shuu bahdam amjilt


  • ЗОЧИН · [124.158.95.14] · 2020/03/09

    МУНДАГ САЙХАН ЭМЭГТЭЙ. ДОМОГ ДОМОГ, АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ ИЙМ ЭМЭГТЭЙ ДОМОГ БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. АМЖИЛТ, АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ