“Бид гурвын болзоо” киногоороо учиртай гурвын нэг жишээ болсон жүжигчин Тодоо, Шүүдрээ нар хамтын амьдралаа зохиогоод багагүй хугацааг өнгөрүүлжээ. Тэгвэл сүүлийн үед хосуудыг салсан гэх яриа гарсан бөгөөд Шүүдэрцэцэгийг АНУ-д шинэ найз залуугийнхаа хамт амьдардаг болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрсэнд хосууд ихэд бухимдаж байна. Жүжигчин Тодгэрэл өөрийн цахим хуудастаа: “Худал мэдээлэл цацсан холбогдох хүмүүсийг шүүхэд өгнө. Бидний нэр хүндийг сэргээж өгч уучлалт гуй. Энэ олон удаагийнх шүү, чимээгүй байна гээд бага оролдоорой” хэмээн бичсэн бөгөөд хосуудын хайр дурлалын романс дуусгавар болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.
Шуурхай.мн