Фантастик продакшны шижигнэсэн залуус 10 жилийнхээ ойгоор 37-р точка хэмээх 20 ангит уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл цахим орчинд тус киноны төгсгөлийн ангитай холбоотой хошин болон шүүмжилсэн сэтгэгдлүүд ар араасаа цуварч байсан юм. Харин тэд таавар мэт төгсгөлд нь сэтгэл дундуур байсан үзэгчиддээ шинэхэн мэдээгээ дөнгөж сая задаллаа. Найруулагч Б.Тамир 37-р точка киноны үргэлжлэл олон ангит хэлбэрээр бус нэг ангит бүрэн хэмжээний УСК-гоор үргэлжлэх бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Шуурхай.мн