Л.Оюун-Эрдэнэ МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр НАМЗХ-ны төлөөлөлтэй цахим уулзалт хийх үеэрээ мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй, тооцоо судалгаанд суурилах ёстой гэдгийг хэлсэн байна.

Мөн иргэд, залуусын зүгээс орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэдэг санал хамгийн их ирж байгаа учраас үүнийг шийдэхийн тулд тэтгэврийн сан, хуримтлалын сан, үндэсний баялгийн сангуудын цогц дэмжлэгээр шийдэх боломжтойг хэлжээ.

Манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно гэдгийг хэлсэн байна.

УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [122.201.22.70] · 2020/03/22

    Оюунхорол,Лүндээ нар ШУ технологийн хуулийг хойшлуулан байж шашны баяр амралтын өдөр гаргуулсан шүү. МАН дэмжигдэхгүйнээ.


  • bat · [202.9.47.2] · 2020/03/21

    Монголд байгаа энэ олон шашны урсгалыг цэгцлэх нэмж зөвшөөрөл олгохгүй байх намыг дэмжнээ цөөхөн монголчууд намирхана одоо бас шашинаар аа ялгарч бие биенээ хөнөөх л үлдлээ


  • MOGEUH · [202.55.188.84] · 2020/03/20

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH