МАН СОНГУУЛЬД ДАНГААРАА ОРОЛЦОНО


МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хурлаас хэд хэдэн шийдвэр гаргажээ. МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор, мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталжээ. Ирэх сонгуульд МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа оролцох шийдвэр гаргасан байна.

Ийнхүү эрх баригч МАН тавдугаар сард нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө дахин хуралдах шаардлагагүйгээр асуудлуудаа шийджээ.

Энэ удаагийн Бага хурлаар сонгуультай холбоотой асуудал хэлэлцэхээс гадна намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилно гэдэг мэдээлэл байсан. Харин Ц.Бат-Энх Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр энэ асуудал хэлэлцэгдэх шаардлагагүй болжээ. Түүний оронд хүн томилоогүй байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.19.9] · 2020/03/24

    АН улсыг сүйрүүлж хувийн ААНэгжээ дампууруулдаг. өөр шинэ хүчин нь дандан хуучин намаар золбирсон хомхой хүмүүс байх юм. орон нутгийн хүмүүс дундаасаа хүнээ сонгоод хяналтаа сайн тавьж саналаа тусгуулаад дараагийн 4 жил үзэж тарая. 2024 онд


  • зочин · [119.40.100.66] · 2020/03/24

    МАН хамаагүй дээр


  • Зочин · [122.201.21.216] · 2020/03/24

    Танхай балмад энэ намыг хэрхэвч сонгож болохгүй.


  • Зочин · [66.181.179.59] · 2020/03/24

    МАН-ын мөрийн хөтөлбөр хэзээ ч биелэхгүй, сонгуулиар амалсан амлалтууд огт биелээгүй, ард түмэн одоо хууртагдахгүй ээ.


  • ЗОЧИН · [202.179.11.46] · 2020/03/24

    Энэ жил МАН ыг сонгох тэнэг хүн байхгүй