fbpx Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах уриалга гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 30 секунд

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах уриалга гаргалаа

Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна.

Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран хүүхэд хамгаалах чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн үед нийгмийг цочроосон, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх, хүүхэд амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирсон тохиолдол гарсаар байна.
Иймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон олон нийт, төрийн бус байгууллагууд, иргэдэд хандан “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын асуудалд онцгой анхаарал болгоомжтой хандаж, хохирогчдын ялангуяа ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН тухай мэдээ, мэдээлэл, нийтлэлдээ холбогдох хуулийн хүрээнд хариуцлагатай хандахыг хүсэж байна. Хохирогчийн нэр, царай, амьдарч байгаа газар орчин, суралцдаг сургууль, гэр бүл, гэрийн хаягийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг анхааруулж байна.
Учир нь, хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, нийгэмшил нь насанд хүрэгчид болон эцэг эх, үе тэнгийнхнээсээ ихээхэн хамааралтай байдаг бөгөөд болгоомжгүй, хариуцлагагүй мэдээллээс болж амьдралд нь олон сөрөг нөхцөл байдал үүсдэг хэмээн судлаачид үздэг. Ялангуяа өсвөр насны хүүхдийн хувьд үе тэнгийнхэн дотроо эерэг байр суурьтай болж байж тэдний хөгжил төлөвшил хэвийн явагддаг. Гэтэл өөрийг нь ямар нэг шалтгаанаар ялгаварлан гадуурхаж эхэлбэл өөртөө итгэлгүй болох, үнэлэмж нь доошлох, үүнээс болж амиа хорлох бодол төрөх, ийм оролдлого хийх, гэрээсээ дайжих, сургуулиас завсардах, өөрөө нийгмийн эсрэг гэмт хэрэг хийх, буруу явдалд уруу татагдах зэрэг сөрөг үр дагавар гарч эхэлдэг. Энэ бүхнийг энгийнээр тайлбарлавал, хүүхэд ямар нэг хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болоход өөрөө буруугүй ч хохирогчийг буруутгадаг хандлага, нийгэмд “хүчирхийлүүлсэн хүүхэд” хэмээн цоллогдож байгаа нэр төр, хүн бүхний гайхсан харц, яриаг сонсоод сэтгэл санааны гэнэтийн цочролд орж хямралд өртдөг. Хямралд орсон хүн нөхцөл байдалтайгаа дасан зохицох уу, үл дасан зохицох уу гэдэг нь хувь хүний онцлогоос шалтгаалдаг төдийгүй ялангуяа хүчингийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэл зүйн хямрал хамгийн багадаа 6 сараас дээш хэдэн ч жил үргэлжлэх магадлалтай байдаг. Гэтэл энэ үед нь өөрийнх нь, гэр бүлийнх нь тухай мэдээлэл хэвлэл мэдээлэл болон цахим орчинд гарвал хохирогч хүүхэд өөрийгөө буруутан улам их шаналах, зарим үед хямралыг давж чадахгүй амиа хорлох эрсдэлд ордог. Иймээс БИД хэн ч байсан Хүүхдийн нэр хүнд ирээдүйг бүрхэг болгож болохгүй. Бүх зүйл дээр хүүхдийн эрх, нэр хүнд, эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй юм.
Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүд ч мөн тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй.

Тухайлбал:
• Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцах, авьяас сонирхлыг танин мэдэх, хөгжлийг дэмжих. Хүмүүжил, төлөвшилд нь анхаарах, өөрсдөө эергээр үлгэрлэх
• Эрсдэлээс сэргийлэх, хүүхэд насны онцлог, сонирхол, гэнэн томоогүй, учрыг бүрэн ухаарч амжаагүйн улмаас сөрөг явдалд уруу татагдахаас сэргийлэх, хамгаалах
• Гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаагаа уртасгах гэх мэт олон зүйлийг ААВ, ЭЭЖ та ХҮҮХЭДТЭЙГЭЭ хийгээрэй.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон олон нийтийг энэ бүх эерэг мэдээллийг бусдад сурталчилан таниулах, түгээх, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хийхэд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.


Хүүхэд хамгаалалд ёс зүйтэй ИРГЭН ТА, ёс зүйтэй СЭТГҮҮЛЧ ТА эерэг өөрчлөлтийг авчирна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

#Хүүхэд хамгааллын тухай хуулиас
8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.
8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
8.3.Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.
8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.5.Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.
8.6.Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно.

Токио 2020 бүтэн жилээр ХОЙШИЛЛОО
Токио 2020 бүтэн жилээр ХОЙШИЛЛОО
 
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​