fbpx Давуулж амлах уралдаан буюу намуудын басамжлал эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 25 секунд

Давуулж амлах уралдаан буюу намуудын басамжлал эхэллээ

Хэнийг нь ч сонгох хэрэггүйг мөрийн хөтөлбөр нь баталж байна 

Монголд “Хонхны дуу”-тай хамт төрсөн Ардчилсан хувьсгал 30 оныг үдэв. Монголчууд бид төрийн эрх барих үйл явцад шууд бусаар оролцож, өөрийгөө төрд төлөөлөх эрхмүүдийг дөрвөн жилд нэг удаа сонгодог болсоор найм дахь удаагийн УИХ-ын сонгуультайгаа золгох гэж байна.

2020 оны УИХ-ын сонгууль юу юугүй хаяанд ирснийг манай улстөрчдийн сайхан үгс, мөрөөдлийн амлалтууд илтгэнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт өгөх ёстой. Тэгвэл нам, эвслүүдийн олонх нь өчигдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө. Харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь, улс төрийн намууд, улстөрчид сонгогчдын мэдлэг, боловсролыг басамжилж, үл бүтэх, чихэндээ итгэмгүй үлгэрийн амлалтууд өгдөг өмнөх жишгүүд энэ удаад ч үргэлжилж байна. Тэд сонгогдохын тулд ард иргэдэд юу ч амлахад бэлэн байгаа нь боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс нь тодорхой болж эхэллээ. Иймээс иргэдийг хариуцлагатай байж, сонголтоо зөв хийхийг юун түрүүнд уриалж байна. Гэхдээ намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ чигээрээ батлагдана гэсэн үг биш. Үндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг сарын дотор шалгаж, дүгнэлт гаргана. Шаардлагатай тохиолдолд тав хоногт багтаан засах боломжийг мөн олгох юм.
2020 оны УИХ-ын сонгуульд зориулан зарим нам мөрийн хөтөлбөр нэрээр ард иргэдэд ямар гэнэтийн бэлэг бэлдсэнийг олон нийтэд өгсөн мэдээллээс нь тоймлон харуулъя.

МАН: НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛЖ БАЙГАА ИРГЭН БҮХЭН ОРОН СУУЦТАЙ БОЛНО

МАН тавдугаар бага хуралдаанаа улс орон даяар цахимаар зохион байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 23-нд хэлэлцсэн.  Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажилласан юм. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө. Тиймээс мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой” хэмээн мэдэгдсэн. 
МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг багасгах реформ, орон сууцжуулах хөтөлбөр тусгасан гэнэ. Орон сууцыг зорилтот бүлэг худалдан авах боломж бүрдээгүй учраас нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох боломжийг бий болгож, түүнд нь төр оролцоно хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, 50 ам метр байрыг залуу гэр бүл болон гэр хорооллын иргэнд цемент, арматурыг нь тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг багасган олгох  том хөтөлбөр багтсан юм байх.  Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүр орон сууцтай болох боломжийг МАН УИХ-д олонх болбол бүрдүүлэх аж. Өнөөх популист амлалтаас зайлсхийж, өрийн дарамтаас гарах чиглэл баримтална гэсэн нь хаана байна вэ, Л.Оюун-Эрдэнэ дарга аа. Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстойг дахин дахин давтан хэлсэн атлаа өөрөө мөрөөдлийн мөрийн хөтөлбөр боловсруулснаа мэддэг байгаа даа. 

АН: САРЫН ДУНДАЖ ЦАЛИНГ ГУРВАН САЯД ХҮРГЭНЭ

Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Монгол өрх, хөгжлийн бодлого” гэж нэрлэжээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа намынхаа мөрийн хөтөлбөрийн талаар “Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэг нь монгол айл өрх бөгөөд өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийж, өсөлт авчрах хөгжлийн хөтөлбөр юм. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол хүнийг, монгол өрхийг дэлхийн дундаж орлоготой иргэн, өрх болгоход манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн. Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно” гэсэн юм. Ирэх онуудад төлөх өчнөөн тэрбумын өр хүлээгдэж байхад одоо байгаа 1.3 сая төгрөгийн дундаж цалинг хоёр дахин нэмнэ гэдэг итгэхэд тун бэрх амлалт юм. Яаж ийгээд, молиго үмхүүлж байгаад ч хамаагүй сонгогдчихвол дараа нь учир нь олдох байлгүй гэж хөтөлбөр боловсруулагчид бодож байгаа бололтой. 

МАХН, ИЗНН, МУНН “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”: ДУНДАЖ ЦАЛИНГ ТАВАН САЯД ХҮРГЭНЭ

Ирэх УИХ-ын сонгуульд МАХН, Иргэний зориг, ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам хамтарч “Та бидний эвсэл” байгуулан хүч үзэхээр болсон. Тэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэнэ. Өрх бүрт орон сууц олгох хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Өргүй Монгол хөдөлгөөнийг өнгөрсөн жилээс эхэлж, бүртгэлжүүлж байгаа” хэмээн мэдэгдлээ. Мөн МАН, АН бидний хөтөлбөр үнэн, зөв байсныг нотолж, биднийг даган дууриалаа гэж хэлэхээ ч мартсангүй. Түүнчлэн “Гадаад, дотоодод төгссөн олон эрдэмтэн, судлаачид мөрийн хөтөлбөрийг нь боловсруулсан, биднийг хэн ч барахгүй шүү” хэмээв. “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн нэр нь “Монголын гурван баялаг”. Өргүй иргэн, орон сууцтай өрх, шударга төр засгийг бэлгэдэж байгаа гэнэ. Цалингийн хэмжээг таван саяд буюу өнөөгийн Солонгосын цалингийн хэмжээнд аваачна гэдэг нь тэдний гол амлалт. Мөн монгол өрх бүрийг орон сууцанд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн мөрийн хөтөлбөрөө гурван жилийн турш 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэйгээ ярилцсаны эцэст гаргасан гэдгээ ч хэлж амжсан. 

“ШИНЭ ЭВСЭЛ”: 200 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

Улс төрийн 11 нам,  109 төрийн бус байгууллага, 26 мэргэжлийн байгууллагуудын  холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж, “Шинэ эвсэл”-ийг байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Мөрийн хөтөлбөртөө “Шинэ эрэлт”-ийн 21 бодлого боловсруулан олон нийт, эрдэмтэн, судлаачид болон эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан гэнэ. Уг бодлогод авилгач албан тушаалтан өршөөлд хамрагдсан хууль тогтоомжийг үгүй болгох, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг ард түмэнд эргүүлэн олгох, авлигад автсан хууль тогтоомж, байгууллага, хуулийн этгээдүүдийг цэвэрлэх, улс төрийн шинэчлэл хийх, эдийн засаг санхүүгийн салбарт томоохон шинэчлэл хийх багтаж байгаа аж. Мөн өнгөрсөн 30 жилд хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая ард түмнээр бус, авлигачдын хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, онцгойлон “Хөгжлийн хурд” хөтөлбөрийн дагуу 200 мянган ажлын байр бий болгон ажиллахаа онцолжээ. 

 “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ”: ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛЫГ ЗАСНА

ХҮН, СДН, Зүй ёс намууд нэгдэн “Зөв хүн электорат” эвсэл байгуулж байгаагаа зарлаж, эвслийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай “Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлсэн юм.“Зөв хүн Электорат” эвсэл Монголд үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, үндэсний язгуур эрх ашиг, түүх, соёл, уламжлал, эв нэгдлйг эрхэмлэн дээдэлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа
Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа
 
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​