Ц.Сандуйг батлан даалтад гаргажээ


Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй энэ сарын 24-ний өдөр буюу уржигдар БАТЛАН ДААЛТААР гарчээ. Учир нь тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 31-нд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан аж. Тиймээс тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ өгснөөр энэ сарын 24-ний өдөр суллагдсан байна. 

Сануулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 4 жилийн хорих ял оноосон билээ. 

Харин Ц.Сандуйг батлан даалтад гаргасан ч А.Ганбаатар нь цагдан хоригдож байна. 

Б.Аз


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.24.104] · 2020/03/28

    urshuusen bna


  • Zochin · [103.26.194.241] · 2020/03/27

    Evluuleg,evluuleg


  • Нэргүй · [192.82.75.191] · 2020/03/27

    Ашгүйдээ?! Хилмэгдэн хоригдсон тэднийг суллах байтугай цагаатгах хэрэгтэйшдээ?!


  • Зочин · [192.82.75.191] · 2020/03/27

    Ашгүйдээ?! Хилмэгдэн хоригдсон тэднийг суллах байтугай цагаатгах хэрэгтэйшдээ?!


  • Иргэн · [192.82.75.191] · 2020/03/27

    Ашгүйдээ?! Хилмэгдэн хоригдсон тэднийг суллах байтугай цагаатгах хэрэгтэйшдээ?!


  • Зочин · [153.173.26.2] · 2020/03/26

    Шүүх хурал хийгээд Сундуй, Ганбаатар хоёрыг 4 жил хорихоор шүүхийн тогтоол уншсан биш билүү?