МОНГОЛ УЛСАД ШИНЭ КОРОНАВИРУСИЙН 11 ДЭХ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ


СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлалаа.

"Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ. Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: