fbpx Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг МАН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг шаардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 15 секунд

Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг МАН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг шаардлаа

Хуульч Болдбаатарын Гүнбилэг МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд хандлаа.

Тодруулбал тэрээр  УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц. Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х. Нямбаатар нарыг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд ханджээ. Хүсэлтүүдийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНД

Улаанбаатар 2020.03.30

МАН-ын гишүүн Ц. Нямдоржийн талаар хэлэлцэх хүсэлт гаргах нь

2020 оны УИХ-ын сонгууль нь Монгол Улсад үүсээд байгаа хуулийн засаглалын доройтлыг арилгаж, иргэдэд шинэ итгэл төрүүлэх, өмнөх сонгуулиар манай намд үзүүлсэн иргэдийн итгэлийг даах түүхэн хариуцлагатай сонгууль тул миний бие шударга бус байдлыг халж, намын нэр хүндийг бэхжүүлэхийн тулд дор дурдсан асуудлаар ийнхүү хандаж байна. 

МАН сонгуульд ялах бүрэн боломж байна. Гэхдээ хууль зөрчсөн, ёс зүйн зөрчилтэй, ЖДҮ-ийн гэмт хэрэгт холбогдсон одоогийн зарим гишүүд нэр дэвших эрсдэлтэй байна.  

Үүний дотор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, МАН-ын гишүүн Ц. Нямдоржийн талаарх олон нийтэд хүрсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндийг унагаж байгаа тул 2020 оны УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвших ёс зүйгүй бөгөөд ёс суртахууны эрхгүй, МАН энэ хүнд улс төрийн дэмжлэг үзүүлвэл МАН-ын дүрмийг зөрчих тул Хяналтын Ерөнхий хороонд энэхүү асуудлыг хүргэж байна.

МАН-ын дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-д заасныг Ц. Нямдорж нь өмнө жилүүдэд зөрчиж байсан байна. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнийг ҮХЦ-ийн шийдвэрээр тогтоож байсан ба үүнээс гадна түүнтэй холбоотой олон сөрөг мэдээллүүд гарч байна. Үүнд:

1. Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц. Нямдоржийн талаар олон нийтийн дунд Жастын Батхүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой гарсан асуудлууд болон тодорхой бусад асуудлаар тухайлбал FATF-ын Саарал жагсаалт, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцохтой холбоотой асуудлуудаас гадна Үндэсний аюулгүй байдал, Авлигын эсрэг олон улсын гэрээнд харшлахаар Монгол Улсын Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль зөрчсөн үйл баримтууд бүхий хардлагууд олон нийтийн дунд газар авч, эдгээр нь УИХ-ын чуулганы сурвалжлага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсээр ирсэн. Хэдэн жилийн өмнө түүнийг Бэлла Виста хэмээх маш өндөр үнэтэй байранд үнэгүй амьдардаг нь Авлигын гэмт хэргийн шинжтэй байж болох талаар шуугиад өнгөрсөн. 

2. Манай намын гишүүн, Хууль зүйн салбарын сайдын талаар ноцтой мэдээллүүд үүгээр зогсохгүй төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага дунд Ц.Нямдоржтой холбоотой ноцтой мэдээллүүд хөвөрсөөр байна. Тухайлбал:

a. Зурагтын ETV сувгийн 2019.04.08-ны өдрийн Тод мэдээ нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өгсөн ярилцлагадаа:

“2013 онд Жастын Батхүү гэдэг хүн Нямдоржийн Алтанд шилжүүлсэн Олон Овоотын ордыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байгаа. Тэрнийг буцааж төр авах хэрэгтэй. Батлагдсан нөөц нь 18,5 тонн. Энэ чинь өөрөө 600 сая ам.долларын үнэлгээтэй орд байгаа. Энийг зарж, тэгээд төлбөрийг төлөх хэрэгтэй. Ийм ийм аргууд байгаа. Энэ дээр бол Засгийн газар ийм зориг гаргаж чадах уу, чадахгүй юу? Хуулийнхаа сайдын эсрэг явж чадах уу, чадахгүй юу? гэдэг том асуудал байгаа”. https://www.youtube.com/watch?v=W4jIVEJioXA

b. 2019 оны 10 сарын 3-ны өдрийн youtube суваг дээр тавьсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны бололтой бичлэг дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

“2017 оны 4 сарын 25-ны өдрийн 19 цаг 21 минут 59 секундэд Хууль зүйн байнгын хороон дээр санал хураалт явагдсан. Энэ санал хуралтаар Засгийн газраас өргөн баригдсан хөөн хэлэлцэх хугацаа, албан тушаалын гэмт хэрэг дээр 10 жилийг 5 жил болгох санал хураалт явагдсан юмаа. .........  Нямдорж гишүүн бол энийг эхнээс нь мэдэж байсан... Тэгээд дээрээс нь Нямдорж гуай та энэ хуулин дээр гарын үсэг зурсан хүн шүү дээ... Энэ хуулиас болж зөндөө олон хүмүүс гэмт хэргээс мултарч байгаа. Өчнөөн олон энэ хуулийн байгууллагын хүмүүс цаг нар, хөрөнгө хүчээ алдан алдан илрүүлсэн хэргүүд бүгдээрээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болчихоод байна шүү дээ” https://www.youtube.com/watch?v=Gl-xrhpE21k

c. “Зууны мэдээ” сонины 2 сарын өмнөх дугаарт УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж:

“Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой”. https://seen.mn/post/11560

d. NTV зурагтын “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо ХЗДХЯ-ны дэд сайд асан, МАН-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн сайд асан Ц. Нямдоржийн тухай маш ноцтой олон мэдээлэл дэлгэсэн ба энэ бүрийг тоочиж барахгүй тул зөвхөн нэгийг нь дурдахад:

“Ц.Нямдорж сайдын сэтгүүлчийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх асуудал бий. Нэлээд дуулиан болсон.Тагнуулын байгууллагын хүрээнд яригдаж, өөрөө бас тайлбар өгсөн байх. Тагнуулын байгууллагаас Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг хууль бусаар чагнасан асуудлаар Эрүү үүсгэсэн байдаг.

Миний ойлгож байгаагаар, Эрүүгийн цагдаагийн газрын 2-3 нууц мэдээлэл цуглуулдаг төлөөлөгч нар дээр хэрэг үүсгэсэн гэж бодсон. Тэр хүмүүс зөвхөн Эрүүгийн цагдаагийн газрын даргын даалгавраар гүйцэтгэх ажиллагаа хийдэг. Гүйцэтгэх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийсэн байдаг.

Гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан мэдээ баримтууд нь Ц.Нямдорж сайд дээр байсан. Ц.Нямдорж сайд бааварлаж байгаад хүн амьтанд үзүүлчихсэн юм шиг байгаа юм. Тэр нь баригдаад, Ц.Нямдорж дээр хэрэг үүсгэгдсэн гэж би ойлгосон. Энэ хэрэг шалгагдаж байх үеэр Эрүүгийн цагдаагийн газрын дарга П.Энхбаяр гэнэт өвчнөөр нас барчихсан. Гүйцэтгэх ажилтнууд тэр хүний заавраар ажиллаж байсан. Гэтэл тэр хүн нь нас барчихсан. Тэгээд хэрэг нь гацчихсан”. https://www.youtube.com/watch?v=0gCSYMTTZEU гэх мэтээр зөвхөн төрийн хариуцлагатай, өндөр албан тушаалтнуудын үгнээс маш олон жил хууль зүйн салбарыг удирдсан сайдынхаа үйл ажиллагаанд эргэлзэж, хэчнээн удаа хэдэн янзаар хэдэн хууль зөрчсөн талаарх мэдээллийг хэлж барахгүй болжээ. 

Ийм хүнд итгэл үзүүлж, УИХ-д нэр дэвшүүлэх нь МАН-ын дүрмийг зөрчөөд зогсохгүй намын мянга мянган гишүүдийн төдийгүй жирийн иргэдийн итгэлийг алдах үйлдэл болох тул МАН-ын хяналтын байгууллагад үүгээр хандаж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхийн тулд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д сонгуулахаар энэ хүнийг нэр дэвшүүлэх, хуулийн салбарын түүнээр толгойлуулах ямар ч итгэл үнэмшил төрөхгүй байгаагаа илэрхийлье. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд үүссэн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн доройтол энэ хүнтэй салшгүй холбоотой.

Иймд намын дүрмийн 34.1.4, 34.1.7, 34.1.8 заасны дагуу Хяналтын Ерөнхий хороо Ц.Нямдоржийн талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авч өгнө үү.

БУЛГАН АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ГИШҮҮН, ХУУЛЬЧ, ДОКТОР 

БОЛДБААТАРЫН ГҮНБИЛЭГ 

МОНГОЛ АРДЫН НАМЫН  ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНД

Улаанбаатар 2020.03.30

МАН-ын гишүүн Х. Нямбаатарын талаар хэлэлцэх хүсэлт гаргах нь

2020 оны УИХ-ын сонгууль нь Монгол Улсад үүсээд байгаа хуулийн засаглалын доройтлыг арилгаж, иргэдэд шинэ итгэл төрүүлэх, өмнөх сонгуулиар манай намд үзүүлсэн иргэдийн итгэлийг даах түүхэн хариуцлагатай сонгууль тул миний бие шударга бус байдлыг халж, намын нэр хүндийг бэхжүүлэхийн тулд дор дурдсан асуудлаар ийнхүү хандаж байна. МАН сонгуульд ялах бүрэн боломж байна. Гэхдээ улиг болсон, хууль зөрчсөн, ёс зүйн зөрчилтэй, ЖДҮХС-ийн гэмт хэрэгт холбогдсон одоогийн зарим гишүүд нэр дэвших нь намын хэр хүндийг унагах бодит эрсдэлийг дагуулж байна.  

Үүний дотор УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, МАН-ын гишүүн Х. Нямбаатарын талаарх олон нийтэд хүрсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндийг унагаж байгаа тул 2020 оны УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвших ёс зүйгүй бөгөөд ёс суртахууны эрхгүй, МАН энэ хүнд улс төрийн дэмжлэг үзүүлвэл МАН-ын дүрмийг зөрчих тул Хяналтын Ерөнхий хороонд энэхүү асуудлыг хүргэж байна.

Х.Нямбаатар нь 2018 оны 6 сарын 7-ны өдөр “Өгөөдэй-Ази” ХХК-ний Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд оролцож, өөрөө гарын үсэг зуржээ. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй хүн нь иргэдийн итгэлийг авсан байх ёстой. Иргэдийн хамгийн их бухимдал, дургүйцлийг төрүүлж байгаа асуудлууд дотор ЖДҮХС-г төрийн өндөр албан тушаалтнууд хувааж авсан ёс зүйгүй үйлдэл юм. Үүнийг хэчнээн өмөөрөөд ч нэмэргүй, гутамшигтай үйлдэл мөн болно. 

МАН-ын дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-д заасныг Х. Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-аас зээл авахад оролцож, зөрчиж байсан байна. 

Ийм хүнд итгэл үзүүлж, УИХ-д нэр дэвшүүлэх нь МАН-ын дүрмийг зөрчөөд зогсохгүй намын мянга мянган гишүүдийн төдийгүй жирийн иргэдийн итгэлийг алдах үйлдэл болох тул өөрийн мэргэжлийн хууль зүйн салбарын хариуцлагатай албан тушаалтан Х.Нямбаатарын асуудлаар МАН-ын хяналтын байгууллагад үүгээр хандаж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхийн тулд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д сонгуулахаар энэ хүнийг нэр дэвшүүлэх, хуулийн салбарыг түүнээр толгойлуулах ямар ч итгэл үнэмшил төрөхгүй байгаагаа илэрхийлье. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд үүссэн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн доройтлыг арилгахад манай нам сахилга баттай, идэвхийлэн оролцох ёстой тул МАН-ын гишүүний хувьд үүгээр танай хороонд хандлаа.

Иймд намын дүрмийн 34.1.4, 34.1.7, 34.1.8 заасны дагуу Хяналтын Ерөнхий хороо Х.Нямбаатарын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авч өгнө үү.

БУЛГАН АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ГИШҮҮН, ХУУЛЬЧ, ДОКТОР 

БОЛДБААТАРЫН ГҮНБИЛЭГ 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Буяны ундарга болсон хүмүүс бол эмч нар юм
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​