Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн үйлчлэл холбоотой асуудлаар  мэдээлэл өглөө.  Тэрээр "Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хаврын чуулганаа нээдгээрээ нээнэ. Улмаар чуулган хуралдаж, цахим хуралдааны дэгийг баталж байж цахимаар хуралдах нөхцөл бүрдэнэ.  Тиймээс заавал дэгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, цахимаар хуралдах боломжийг нээж өгөхөөс өөр аргагүй. Зарим нь зүгээр танхимдаа хуралддагаа хуралдая гэсэн санал гаргаад байх шиг байна.  76-хан гишүүнтэй учраас сайтар сэргийлэх ёстой. Төрийн дархлаанд нөлөөлбөл яана. Олон гишүүнтэй улсад бол 10 гаруй нь эмнэлэгт хэвтчихээд хуралдаад байж болдог юм билээ. Манайд болохгүй.  Энэ өвчин чинь гишүүн, сайд дарга гэж ялгахгүй шүү дээ” гэлээ.  Мөн тэрээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-аас мөрдөгдөж эхэлнэ.  Хуульчид Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газар огцрох болно гээд маргаад байх юм. Маргах ямарч шаардлага байхгүй. Бид бүх зүйлээ нарийн хэлэлцээд, тохироод баталсан.   Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн асуудлыг  зохицуулж ирсэн хуучин хуулийг мөрдөнө гээд заачихсан” гэлээ.  


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ЖИНХЭН ХҮН · [202.55.191.130] · 2020/04/15

    МӨН АЙВАА... ТЭТГЭВЭРТЭЭ ЗАЙЛААРАЙ


  • зочин · [103.80.211.111] · 2020/04/02

    76 хан гэчихжээ. Больж үз.


  • Зочин · [202.131.233.214] · 2020/04/02

    76 хан гэчихжээ. Наад 76 чинь 76 дахгүй их идэж уугаад байгаа юм бишүү


  • Зочин · [64.119.16.159] · 2020/04/02

    Одоо ийм хогшин хумуус арай дахьж сонгогдохгуй биз дээ ярих нь их хийх нь бага болсон байна даа


  • 5112 · [202.55.191.130] · 2020/04/02

    СОНГОГЧИДЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭХЭД ХҮНД БАЙГАА БОЛ НАСАА БОДООД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАА. БҮҮ ЗАЙ БӨГЛӨ, ЗҮГЭЭР Л ЗАЙЛААД, ЗАЛУУСТ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГООД ӨГ


  • Зочин · [150.129.143.194] · 2020/04/01

    ene zunusun uvgun yu genee 76han gishuunee sain sergiil genuu dandaa hulgaichid bizdee


  • ЗОЧИН · [103.229.121.181] · 2020/04/01

    3 сая хүнээ хамгаалах хэрэгтэй биш үү. Тэр 76 гишүүн чинь ЖДУЧИД энэ тэр гээд ёстой ЯАМАЙ. .


  • ккк · [202.9.46.78] · 2020/04/01

    Төрийн дархлаа гэж юу яриад байнаа. Та нар Монгол төрийн дархлаа юу. Тал нь ч хүрэхгүй сууж байгаад л хууль баталдаг биз дээ. Та нар Монгол төрийг өвчлүүлж байгаа хамгийн аюултай вирус шүү ...


  • зочин · [202.72.247.19] · 2020/04/01

    чааваас даа, монгол улс 76-р дутлаа юу. бүр илүүдчихээд байна. 3 сая хүнд яасан ч олон гишүүн байдаг юм. аймаг бүрээс 1, хот бүрээс 1 хүн гишүүн байхад л болно шдээ. мөн хамгаалах хүнээ олов оо. ард нийтээр хандив цуглуулж байхад 76 үхэр юу хийж байгаа юм бэ


  • бодлын хулгайч · [66.181.167.53] · 2020/04/01

    МӨН ХАМГААЛАХ ЮМАА ОЛОВ ОО. 8 НАСТАЙ БАГАЧУУДААС 90 НАСТАЙ БУУРЛУУД ХҮРТЭЛ ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙХАД ТЭР 75 ХААНА БАЙСАН ЮМ. ВИРУСТВЭЛ ВИРУСТЭНЭ БИЗ.


  • иргэн · [202.179.27.180] · 2020/04/01

    хэнд хэрэгтэй юм