15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, бие даагчид мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ


Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны сонгуульд оролцох нам эвслүүд хүсэлтээ СЕХ-нд өгөх хугацаа өчигдөрөөр өндөрлөж байна.

 Нам эвслүүд хуульд заасан бичиг баримтаа бүрдүүлэн СЕХ-нд хүргүүллээ.  Харин СЕХ бичиг баримтыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор буюу энэ сарын 29-ний дотор нам, эвслийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Хэрвээ бичиг баримтын бүрдэл дутуу бол нам, эвслийг бүртгэхээс татгалзах эрх СЕХ-нд байдаг.

Энэ хугацаанд нийтдээ  Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр,  МАН, “Та бидний эвсэл” зэрэг 15 нам, дөрвөн эвсэл СЕХ-нд бичиг баримтаа өглөө.

 

Сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслүүд

Нам, эвслийн нэр

Огноо

Товлосон цаг

1

Эх Орончдын Нэгдсэн нам

2020.04.22

10:00

2

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам

2020.04.22

12:00

3

Их Эв нам

2020.04.22

14:00

4

Зон Олны нам

2020.04.22

15:00

5

Дэлхийн Монголчууд нам

2020.04.22

16:00

6

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
/Монгол Консерватив нам
Монголын Хүний Төлөө нам/

2020.04.23

12:00

7

Ардчилсан нам

2020.04.23

12:00

8

Ард Түмнээ Хайрлая нам

2020.04.23

14:00

9

Ард Түмний нам

2020.04.23

16:00

10

Хөгжлийн Хөтөлбөр нам

2020.04.23

16:00

11

Та бидний эвсэл
/Монгол Ардын Хувьсгалт нам
Иргэний Зориг Ногоон нам
Монголын Уламжлалын Нэгдсэн нам/

2020.04.24

10:00

12

Монголын Ногоон нам               

2020.04.24

10:00

13

Монгол Ардын нам

2020.04.24

12:00

14

Шинэ эвсэл
/Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам
Бүгд Найрамдах нам
Үнэн ба Зөв нам
Монгол Үндэсний Ардчилсан нам/

2020.04.24

12:00

15

Эх орон нам

2020.04.24

14:00

16

Ардчилал шинэчлэлт нам

2020.04.24

14:00

17

Зөв хүн электорат
/Хөдөлмөрийн Үндэсний нам
Монголын Социал Демократ нам
Зүй ёс нам/

2020.04.24

16:00

18

Ард Түмний Олонхийн
Засаглал нам

2020.04.24

16:00

19

Гэр хороолол хөгжлийн нам

2020.04.24

18:00

 


Энэ мэдээ таалагдаж байвал: