fbpx Жордан болон Лэброны хэн нь илүү вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
9 минут 16 секунд

Жордан болон Лэброны хэн нь илүү вэ?

Харьцуулалт хийх гол хүчин зүйл нь эхлээд яаж харьцуулахаа гаргах. Харьцуулж болох олон хүчин зүйлс байгаа ч, миний хувьд спортын энгийн зарчим ялагч гэдэг өнцөг дээр голчлон төвлөрсөн юм.

Энэ маргаанд заримдаа Коби нэмэгдэж өргөжүүлдэг ч олонх хүмүүсийн маргаан Жордан, ЛэБроны хэн нь илүү вэ гэдэг дээр ирдэг. Багийн спортод хэн нь илүү вэ гэдгийг хувь тоглогчоор нь тодруулах хамгийн хэцүү. Бөх дээр олимпийн 3, дэлхийн 10 удаагийн аварга гэхээр хэн нь илүү гэдэг нь тодорхой болчихдог бөгөөд харьцуулаад байх зүйл тийм ч их байдаггүй. Харин багийн спортод тэдэн удаагийн аварга гэхээс гадна, хувийн статистик, хамтрагчид, дасгалжуулагчид, багтаа үзүүлэх үүрэг нөлөө гээд харьцуулалтууд маш олон янз, харилцан адилгүй. Яг юугаар нь харьцуулах вэ гэдэгт л гол учир нь бий. Хараад байхад ихэнх харьцуулалтыг тоогоор хэмжээд байдаг. Тоо маш чухал нөлөөтэй ч тоологддоггүй зүйлс багийн спортод их бий. Тэрийг яаж хэмжих вэ? Спорт хөгжиж хэмжүүсүүд улам нарийсч сайжирч байгаа ч хангалттай хэмжээнд биш. Марадона, Пэлэ хоёр, Роналду, Мэсси гээд ийм төрлийн харьцуулалтууд олон гарч ирнэ. Хөлбөмбөг, сагс хоёрын харьцуулалт нь өөрөө эрс тэс ялгаатай гэхээр нэг аргаар энэ хоёр спортыг бас хэмжиж болохгүй. Тухайлбал Жордан, ЛэБроны харьцуулалт 99 хувь NBA-д төвлөрнө. Олимп, Дэлхийн аваргад хэд түрүүлсэн, хэрхэн тоглосон нь тийм ч чухал биш. Харин хөлбөмбөгт Дэлхийн аварга, клубын амжилт аль аль нь чухал нөлөөтэй. Пэлэ, Марадонагийн үед шигшээ багийн амжилт чухал байсан бол Роналду, Мэссигийн үед клубын амжилт, тогтвортой тоглолт илүү жин дарна. Тухайн үед ямар тэмцээн тамирчны жинхэнэ чадварыг харуулна тэр тэмцээн гол шүүлтүүр болох юм.

Жордан, ЛэБроныг харьцуулж буй хүмүүсийг харахад нэг нь аваргын бөгж, нэг нь хувийн статистик яриад тэр нь илүү гэх нь оновчтой санагддаггүй. Хоёр өөр зүйлийг харьцуулаад энэ нь илүү гэж байгаатай ялгаагүй. Багийнхан хамтрагчид, дасгалжуулагч чухал ч бас л харьцуулалтын гол сэдэв биш. Нэгэнт л спортын тухайн агшинд, кареерийнхан үед хамт байсан тоглогчдыг байсан бол, байхгүй бол гэж ярих утгагүй. Хамтдаа тоглоод дууссан зүйл. Тэрийг хэн ч өөрчилж чадахгүй. Хэрвээ Фил Жэксон байгаагүй бол Жордан сайн тоглохгүй гэдэг ч, нэгэнт тухайн үедээ өөр дасгалжуулагчтай байгаагүй учраас муу эсвэл бүр ч сайн байхыг нь харьцуулж чадахгүй. Тэгэхээр Жорданы хувьд азтай ч гэх үү, одтой ч гэх үү сайн дасгалжуулагчтай байсан. Их гурвалын бүрдэл Маиамид бүрдээгүй бол ЛэБрон, Жордантай харьцуулагдахгүй явсаар дуусах ч юм билүү хэн ч мэдэхгүй. Кэвин Дюрант Сүпэрсониксоос өөр багт очсон бол, эсвэл сайн дасгалжуулагч, эго багатай, илүү ухаалаг Вэстбрүүк, Хардэнтай удаан тоглосон бол одоог хүртэл Оклахомадоо тоглож ЛэБроны оронд зогсож байх ч юм билүү хэн мэдлээ. Гэмтэл, хамтрагч, дасгалжуулагчийн буруугаас энэ хоёрын хэмжээнд яригдах байсан өөр ямар тоглогчид байсан юм хэн ч мэдэхгүй. Тэгэхээр хамтрагч, дасгалжуулагч бол яг шүүлтүүрийн гол хэсэг биш байх нь. Гэмтэл ч тэр. Гэмтсэн бол тэгээд тоглож чадаагүй харьцуулагдахгүй л гэсэн үг. Хэрвээ гэж байхгүй гэж энийг л хэлээд байгаа юм.

Тэгвэл яаж харьцуулах юм бэ? Жордан олон бөгжтэй, ЛэБрон хувь стат өндөр. Ихэнх харьцуулдаг зүйлс нь энэ. Миний гаргаж ирэх өнцөг бол спортын хамгийн энгийн зарчим болох ялагч. Бүгд талбай дээр өөр өөрийн гэсэн үүрэгтэй ч эцсийн дүндээ ялах гэж гарч ирдэг. Гэхдээ ялагч дотроо ялгаатай. Шууд ялагчаар дүгнэвэл гэвэл 11 бөгжтэй, 5 удаагийн Улирлын Үнэ Цэнэтэй тоглогч Билл Рассэлийг нэрлэж болно. Гэхдээ 11 удаа түрүүлэхэд Рассэлийн үүрэг багтаа ямар байсан бэ гэдэгт гол учир оршино. Багийн лидер байсан уу байсан, шилдэг нь байсан уу байсан. Рассэлийн оронд өөр нэг сайн төвтэй бол Бостон 9 түрүүлчих хэмжээнд, Вилт Чэмбэрлэн байсан бол 13 ч түрүүлчих хэмжээнд байсан учраас том харьцуулалтанд Рассэл ордоггүй. Энэ бол нэг төрлийн ялагч. Жордан, ЛэБроны тунаж үлддэг шалтгаан эндээс ялгарна. 

Аль аль нь өөр өөрийн арга барилаар ялдаг. Ялахын тулд Жорданд багийхан нь тусалдаг харин ЛэБрон багийхандаа тусалдаг гэж тайлбарахад буруудахгүй. Жорданы чухал мөчүүдийг харахад шийдвэр болон гүйцэтгэлийг өөрөө хийж буй харагддаг (миний хувьд энэ дээр ямар нэг батлах статистик алга, хайгаагүй болно). Харин ЛэБроны ялалтанд Бошийн самбар, Рэй Аллэний 3 оноо, Кайригийн 7 дахь тоглолтонд оруулсан 3 оноо гээд шийдвэрлэх мөчид багийн хамтрагчдын нөлөө шууд хамааралтай. Хэрвээ Бошийн самбар, Аллэн, Кайригийн 3 оноог Чикагогийн эцсийн мөчид гарсан чухал гүйцэтгэлтэй харьцуулчих гэхээр яг тийм шууд утгаараа нөлөөлсөн тоглогч ховор байдаг. Жордан л өөрөө гол дүр нь байдаг. Хэрвээ дээрх зүйлс болоогүй бол ЛэБроны 2 ч бөгж байхгүй байж болохоор эргэлзээтэй. Харин Пиппен, Родманы эцсийн мөчид гаргасан чухал гүйцэтгэл гэхээр бараг байхгүй. Багийн лидэр 3 үе муу байсан ч эцсийн мөчид, эцсийн шийдвэрийг өөрөө гаргаж, гүйцэтгэл дээр өөрөө байх уу, өөр нэг тоглогч байх уу гэдгийг шийддэг. Бошийн самбараас өмнө ЛэБрон довтолж шийдвэрээ гаргадаг. Гэхдээ алддаг. Харин Бош, Аллэний хоёр гүйцэтгэл ЛэБронд хамаарахгүй. Каиригийн гоцлон гүйцэтгэлийн өмнө ЛэБрон блок хийдэг ч, 3 оноонд шууд утгаараа оролцсон гэхэд эргэлзээтэй. Өмнө нь аль аль нь довтлоод алдаж байсан. Ингээд харахаар лидэрийн эцсийн мөчид гаргаж буй шийдвэр нь ялагч байх, баг нь хожих үгүйг нь шийддэг. Тухайн лидэр тэр шийдвэр, гүйцэтгэлд хэр үүрэгтэй байх нь чухал юм. Тоглолтын төгсгөл хүртэл сайн тоглоод хожигддог олон одууд байдгийг та хэд хэлүүлэтгүй мэдэх байх.

Ингээд харахаар Жордан бол багаа бүтэн чирч, эцсийн мөчийн шийдвэрийг бараг дангаараа гаргадаг гэж хэлэхэд болно. Харин ЛэБрон бол ямарч муу бүрэлдэхүүнтэй байсан тэр багийг байгаагаас нь хэд дахин сайн тоглуулж чаддаг. Гэхдээ сайн тоглох, ялах хоёр ялгаатай. Төгсгөл чухал шүү дээ. Жорданы кареерийг харахад тэр чигээрээ өгөссөн, ялсан, ялалтын парад мэт байдаг. Харин ЛэБроных яг ялалтын парад гээд харьцуулахад арай хүрэхгүй. Тэр талаараа бараг Билл Рассэл илүү ялагч гэх боловч, ялалтын үүргээсээ болоод дээр дурьдсанчлан энэ хоёрын харьцуулалтанд орохооргүй. 

Эцэст нь, тэс өөр арга барилтай сүпэр хоёр лидер хэдий ч Жордан бол миний гаргаж буй өнцөгийн ялагч нь юм. 

Жич: Харьцуулалт хийх гол хүчин зүйл нь эхлээд яаж харьцуулахаа гаргах. Харьцуулж болох олон хүчин зүйлс байгаа ч, миний хувьд спортын энгийн зарчим ялагч гэдэг өнцөг дээр голчлон төвлөрсөн юм.

Эх сурвалж: Baabar.mn 

Нийтлэлч: Батзаяа

 

Энд ч нүүргүй, тэнд ч нэргүй түшээдийн нүүдэл
Энд ч нүүргүй, тэнд ч нэргүй түшээдийн нүүдэл
 
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​