fbpx С.Баярцогт, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, Н.Энхбаяр нарыг СЕХ буцаах магадлалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 27 секунд

С.Баярцогт, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, Н.Энхбаяр нарыг СЕХ буцаах магадлалтай

Сонгуулийн тухай хуулинд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт олон хүний "ГИШҮҮН" болох хүслийг үгүй хийж мэдэхээр байна. Уг заалт мэдээж нэн тэргүүнд МАХН-ын дарга Н.Энхбаярт үйлчилнэ.

Хэдийгээр тэрбээр намынхаа Бага чуулганыг хуралдуулж, Баянгол дүүргээс нэр дэвших мандатаа авсан ч гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсч, ял эдэлж байсан учраас мэдээж СЕХ түүний нэрийг хүлээн авахгүй, буцаана. Н.Энхбаяр ч өөрөө үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ нэр дэвших мандат авч, сонгуульд өрсөлдөнө гэж байгаа нь СЕХ-ноос нэрийг нь буцаах цагт "Намууд надаас айж байна. Миний нэр дэвших боломжийг дахин хаалаа. Тиймээс намайг гэж бодоод манай намын нөхдийг дэмжээрэй" гэхчлэн өнөөх л зальжин аргаа хэрэглэхээр зэхэж байгаа нь тодорхой. 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяртай ижил хувь тавилангүй ч түүний замналаар явж мэдэх хэд хэдэн нэр дэвшигч байна. Тодруулбал, хэрэг нь шүүхийн шатанд байгаа, магад эгзэг нь таарвал сонгуулийн өмнө "алх" цохиулж мэдэх хувь заяа Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт,  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболд, "Эрдэнэс Монгол ХХК"-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг хүлээж байхыг үгүйсгэхгүй. 

Эх сурвалжууд ч тэдний дэвших эсэх нь эргэлзээтэй буюу СЕХ буцаана гэх мэдээлэл байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг энэ сарын 13-нд шүүхээр хэлэлцэхээр товлосон ч тодорхой шалтгааны улмаас ирэх зургадугаар сарын 8-ны өдөр хүртэл түр хойшилсон. Түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар буруутгаж буй. Ямартай ч сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийн хэргийг шүүхээр дэнсэлнэ. Э.Бат-Үүлийн нэр дэвших бол нийслэлээс хэмээн бүгд л таамаглаж байв. Гэвч тэрбээр гэнэт төрсөн нутаг Хэнтийгээ зорьж, Ерөнхий сайд, МАН-ын даргын өөдөөс үзэхээр шийдсэн нь олон хүнийг гайшруулсан. Түүний энэ онцгой шийдвэр магадгүй шүүхтэй нь холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ сонгуулийн өмнө шүүх хурал нь буруугаар эргэвэл МАН-ын дарга баатраас айсан. Үгүй бол ийм нэр зүүхгүйн тулд түүний шүүх хурал удааширч мэдэх юм. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг гэдгийг дахин сануулъя.

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Да.Ганболд, "Эрдэнэс Монгол ХХК"-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан буюу Оюутолгой гэрээг байгуулахдаа “Айвенхоу майнз” компанид илт давуу байдал үүсгэсэн гэсэн хэргээр 2017 оноос шалгагдаж, энэ сарын 25-ны өдөр шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгохоор болоод байна. Мөн л сонгуулийн өмнө хэргийг эцэслэнэ. 

Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, шүүх хурлыг сонгууль дуустал хойшлуулах, эсвэл гэм буруугүй нь шүүхээр тогтоогдвол тэдэнд боломж гарна. Харин гэм буруутайг нь шүүх тогтоож, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хэдхэн хоногийн өмнө ялласан шиг алх цохивол тэд "нэр дэвших" эрхээ зөвхөн 2020 оны УИХ-ын сонгуулиар ч хасуулахгүй, ер нь МАХН-ын дарга Н.Энхбаярын замналаар явна. 

Ямар хувь тавилан хүлээж буйг энэ сард дараалан өрнөх шүүх хурлуудын ШИЙДВЭР-ээс л харах үлдлээ. 

Б.Аз

Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив
Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​