fbpx Д.БУЯНХИШИГ: “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх ТОМ УРАМ өгдөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 36 секунд

Д.БУЯНХИШИГ: “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх ТОМ УРАМ өгдөг

Бид өнөөдөр ажил үүргээ чимээгүйхэн, хамгийн сайнаараа хийж гүйцэтгэж байгаа мянга мянган залуусын төлөөллөөс ярилцлага авч цувралаар хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн VIII хорооны  хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Буянхишигтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай Arslan.mn сайтыг уншиж байгаа уншигчдад өөрийгөө танилцуулаач. Цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Сайн байна уу. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Д.Буянхишиг гэдэг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн VIII хорооны хороо хариуцсан цагдаагийн албыг хашдаг. Миний хувьд цагдаагийн байгууллагад эхний жилдээ ажиллаж байна. Өмнө нь зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цагдаагийн байгууллагад алба хааж байна даа.

-Зэвсэгт хүчин ажилладаг байсан хүн цагдаагийн байгууллагаруу урвах болсон шалтгаан юу байв.

-Зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан хүн цагдаагийн байгууллагаруу урвах болсон хамгийн том шалтгаан нь "ард иргэдтэй ажиллах хүсэл" гэж хэлж болно. Миний хувьд их нээлттэй, олонтойгоо ажиллахыг хүсдэг. Одоо харин хороо хариуцсан цагдаа болоод энэ хүсэл маань биелэж олон аавын хөвгүүдтэй, ард иргэдийнхээ дунд сайхан л ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн бас цагдаагийн алба хаагч. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст газрын бичээч, дэд ахлагч цолтой н.Чанцал  гэж хүн бий.  

-Тэгвэл бас таны хань таныг уруу татсан байх магадлалтай л юм байна.  

-Бага зэрэг нөлөөлсөн байх. Миний хувьд хүүхэд байхаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Эрэгтэй хүүхдүүд ер нь л тийм мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Харин тэр мөрөөдлөө бодит болгосон нь хэд билээ, тийм ээ.

Миний хувьд хар багынхаа мөрөөдлийг л биелүүлж яваа ажилдаа гарамгай, шаламгай, эрэмгий байхыг хичээдэг жирийн л нэг алба хаагч. “Цагдаа танд баярлалаа” гэдэг үгийг сонсох нь ажлаа илүү сайн хийх том урам өгдөг.

-Цагдаагийн алба хаагчийн ар гэрийг авч яваа хүн гэдэг бас л амаргүй давааг давдаг, тэсвэр тэвчээртэй хүмүүс байдаг гэж олонтоо сонсож байсан. Гэтэл та хоёр маань хоёулаа цагдаагийн албанд зүтгэж байдаг. Ар гэрийг нь хэн хэрхэн зохицуулж байна даа.

-Тэр үнэн. Өнөөдөр миний хань цагдаа мэргэжилгүй байсан бол намайг ойлгохгүй, ажлыг маань дэмжихгүй байсан байх. Цагдаагийн ар гэрийнхэнийг би хувьдаа бүгдийг нь хүндэтгэж явдаг. Бид хоёр бага насны нэг хүүхэдтэй. Өнөөдөр бол өвөө эмээгийн хүүхэд болчихоод л гүйж байгаа. Хүүхдэдээ зарцуулах цаг бага байдаг ч амралтын өдрийг харин аль болох гэр бүлээрээ хүүхэдтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Тийм жаахан байж л одооноос цагдаа болно гээд гүйж байгаа хүүхэд.

-Цагдаагийн алба хаагчид ер нь хэрхэн ажиллах ёстой гэж боддог вэ? Дандаа л иргэдтэй харьцаж байгаа хүмүүс шүү дээ та бүхэн.

-Бидний хувьд Цагдаагийн ерөнхий газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна ард иргэддээ туслах, тэднийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэдэг.

Иргэдийн хувьд бидэнд хандахдаа өөрт тохиолдсон зүйлээ өөрийнхөө өнцгөөр ярьдаг л даа. Тэгэхээр цагдаагийн алба хаагч миний бие тэр өнцгөөр нь хүлээн авч арга хэмжээ авч харилцан хамтран ажиллахыг хичээж ажилладаг.

Хороон цагдаагийн ажлыг хийгээд багахан хугацаа өнгөрсөн байна. Давуу талууд ихтэй ч зарим нэгэн асуудалтай тулгарч л байдаг. Тухайн хорооны нутаг дэвсгэрийн бүхий л төрлийн мэдээллийг цуглуулж, гэмт хэргээс урьдчилан ажиллах хэрэгтэй. Мөн иргэдийн мэдээллийг маш сайн цуглуулж, хүмүүстэй нүүр тулж ажилладаг.

-Танай хороонд хичнээн иргэд ажиллаж амьдарч байна.

-Манай хороонд 17 мянган хүн бүртгэлтэй ч түр оршин суугчидтайгаа нийлээд 22 мянга гаруй иргэн амьдардаг.  Тэгэхээр хэсгийн байцаагч, хороон цагдаа хоёр энэ олон мянган хүнд хүрч ажиллах нь жаахан хэцүү байдаг. Байшин хорооллын системд шилжиж байгаа учраас хүн амын төвлөрөл ихтэй болсон. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар нутаг ч томтой дүүрэг шүү дээ. Тэгэхээр хүн хүчний асуудал нэгдүгээрт тавигддаг. Манай хороо нь гэр хороолол, байшин хороолол холилдсон. Дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд орж, орон сууцнууд ихээр баригдаж байгаа. Тэгэхээр манай хороог чиглэсэн хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байнаа гэсэн үг. Зүүн зүгийн нутгуудруу явдаг авто вокзалтай учир дамжин өнгөрөх хөдөлгөөн ихтэй. Офицерын тойргоос ботаникын эцэс, Эрдэнэтолгойн газар нутгийг эзэлдэг.

-Тэгэхээр бас нилээдгүй том газар нутгийг хамардаг хороо байна шүү дээ. Ер нь үйлдэгдэж байгаа гэмт хэргээс ямар төрлийн хэрэг давамгайлж байна вэ?

-Хөл хориотой холбоотойгоор 22 цагаас хойш найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг хааж байгаа. Ингэснээр  ахуйн хүрээний архидалт багасах хандлагатай байна. Үүнийг дагаад архи гар дээрээс зөвшөөрөлгүйгээр худалдаалах хэрэг гарч байгаа. Тиймээс цагдаагийн алба хаагчид архи байнга хэрэглэдэг хүмүүсийн судалгааг гаргаж, эмзэг цэгүүдийг бүртгэн байнгын шалгалт хийж ажиллаж байна.

Манай хорооны хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хорооны засаг дарга, хэсгийн байцаагч нартайгаа хамтран ажиллаж байна.

-Ажлын өдөр нь хэрхэн эхэлж байна. Өдөрт хэдэн хэрэг бүртгэгдэж байна.

-Цагдаагийн алба хаагчийн ажлын цаг нь тогтворгүй шүү дээ. Өглөө бол цагтаа л эхэлдэг. Орой харин өдөртөө авсан өргөдөл гомдлын асуудлаа цэгцлэх, иргэнтэй бол тэр иргэнийхээ асуудлыг шийдэх, шүүх прокурорлуу очно гээд ер нь явдал ихтэй л өнгөрдөг. Тэгэхдээ тухайн хэргийг хохирсон иргэний талд шийдээд өгчих юм бол энэ бүх ажлыг үр шим нь гардаг даа.

-Бидэнд зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа. 

Х.Баделханы дүү, АТГ-ын босго даваагүй Т.Аубакир нэр дэвшжээ
Х.Баделханы дүү, АТГ-ын босго даваагүй Т.Аубакир нэр дэвшжээ
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​