fbpx МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 42 секунд

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг  дэмжиж буйгаа илэрхийлэн Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын багш нарын холбоо, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын шилдэг тамирчдын холбоо зэрэг 15 төрийн бус байгууллага тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр ТББ  МАН-ыг энэ удаагийн ээлжит сонгуульд олонх болж, ялалт байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах ажээ.   МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ТББ-ынханд талархал илэрхийлж, хийж эхлүүлсэн ажлуудаа дуусгахад   төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэйг онцлов.  Мөн ард иргэдийн хүсэн хүлээсэн шударга ёсыг тогтоохоор эхлүүлсэн тэмцлээ дуусгахын төлөө хүчээ нэгтгэж байна гэв. МАН-ын олонхиос бүрдсэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр  танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй Ерөнхий сайдын багийг бүрдүүлэх сонгууль болно. Тийм  учраас  өнөөдөр  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа МАН-ын  дарга У.Хүрэлсүхийн баг олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцоллоо.

ТББ-уудын барьж ажилладаг бодлого, чиглэлтэй МАН-ын  мөрийн хөтөлбөр утга агуулгын хувьд нийцэж байгаа учир хамтран ажиллаж буйгаа  хэлсэн. Тухайлбал, МҮЭХ  “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийн хүрээнд МАН-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буйгаа Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярив. МҮЭХ-ноос “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг салбар 14 үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн 22 холбоо, нийтдээ 3000 орчим үйлдвэрчний эвлэлийн байгууллага, 450 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүдээсээ санал аван боловсруулж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн  нам эвслүүдэд хүргүүлжээ. Ард иргэд Засгийн газар, УИХ-аас  ажилтай орлоготой, авч байгаа цалин нь өөрийн болоод өрхийн амьдралд нь хүрэлцдэг байгаасай, ажлын байр нь эрүүл аюулгүй байгаасай гэх мэт  цөөн хэдэн зүйлийг  хүсч байна.  Эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийн асуудал дараагийн хүсч байгаа гол асуудлын нэг. Энэ хэдэн асуудлыг шийдвэрлэхийн тулд шударга ёсыг тогтоож, засаглалыг тогтвортой байлгах нь чухал гэв.

Монголын Урлагчийн ажилчдын холбооны ерөнхийлөгч, МУГЖ Б.Тунгалаг, МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Соёлын яамтай болно гэсэн чухал заалт орсон.   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн 20 орчим жил соёл, урлагийн салбарт оруулж байгаагүй хөрөнгө оруулалтыг  хийсэн.  Их театрын барилга,  Чингис хааны музей, УДБЭТ,УДЭТ-ын барилгыг дэлхийн  хэмжээний жишигт хүргэж засварлах гэж байгаа,  орон нутагт 5,6 театрын зогсонги байсан барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэт соёл, урлагийг дэмжсэн олон чухал бүтээн байгуулалт хийж буйд талархаж байна гэв.  

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц”-I,II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, санал зөвлөмж гаргажээ.  МАН-ын мөрийн хөтөлбөрт эрдэмтдийн саналыг тусгаж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Генетик нөөцийн тухай хуулийг  баталж, хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой гэж үзэн  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буйгаа Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг хэлэв.

Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн М.Батбаатарын хувьд,  зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах тус холбооноос санаачилсан хөтөлбөрийг МАН дэмжиж, мөрийн хөтөлбөртөө тусгасан учир хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ. Мөн хөрөнгө оруулалт болон орон сууцны үнэ өртгийн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж,  орон сууцны ам.метрийн үнийг дээд тал нь 1.4 сая байхаар тооцоолж, төлөвлөж байгааг зөв зүйтэй бодлого гэж үзэж байна. Монголын багш нарын холбоо МАН-ыг багш нарыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлээсэй гэж хүсч буй учир хамтран ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэх захирал Д.Цэцгээ ярив.  Багш нарыг орон сууцжуулах, багш нарын цалин урамшууллыг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар  нэмэгдүүлэх зэрэг саналыг тус холбооноос тавьсан байна.

МАН нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд ард иргэд, тэдний төлөөлөл болсон ТББ-уудтай хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх шаардлагатайгаа илэрхийлж байгаа. Тэгвэл олон нийтийн төлөөлөл болсон томоохон ТББ-уудтай хүчээ нэгтгэхээр боллоо.

Foreign Policy: Цар тахлын дараах хүйтэн дайны явцад америкчууд Европыг алдана
Foreign Policy: Цар тахлын дараах хүйтэн дайны явцад америкчууд Европыг алдана
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​