fbpx Б.ОДОНТУНГАЛАГ: Санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аян амжилттай үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 10 секунд

Б.ОДОНТУНГАЛАГ: Санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аян амжилттай үргэлжилж байна

2020 он гарсаар Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал”- ыг зохион байгуулсан бөгөөд тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Тэгвэл энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголбанкны зүгээс “Нягтлах тусам аюулгүй”   аянд хэрхэн оролцож байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Сайн байна уу. Аяныг ярихын өмнө санхүүгийн тогтвортой байдлын тухай дурдах нь зүйтэй. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал нь иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах зэрэг өөр хоорондоо нягт уялдаатай зорилтуудыг хэрхэн ханган хэрэгжүүлж байгаагаар тодорхойлогддог.  Тийм учраас Монголбанкнаас манлайлан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоотой хамтран санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн  гаралтыг багасгах, санхүүгийн залилан мэхлэлтээс санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах, улмаар урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг 2020 оны 1 дүгээр сард маш амжилттай хэрэгжүүлсэн. Энэ аян бодитой үр дүнд хүрсэн учраас бид уг аяны хоёр дахь үе шат болох “Нягтлах тусам аюулгүй” аяныг мөн ЦЕГ, ХААН Банктай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.   

-Өмнө нь хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аян бодитой үр дүнд хүрсэн гэж та сая хэллээ. Яг ямар үр дүнд хүрсэн талаар жаахан дэлгэрүүлж болох уу? 

-ЦЕГ-ын тайлан мэдээнд залилах гэмт хэрэг 2017-2019 онд нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж, хохирлын хэмжээ нь мөн онуудад 400 тэрбум  шахам төгрөгт хүрч байсан гэх тоо баримт бий. Өөрөөр хэлбэл,  залиллах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн эхний тавд орж байна гэж ойлгож болно. Харин “Ятгах тусам нягтал” аяныг  хэрэгжүүлснээр 2020 оны 5 дугаар сард залилах гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар буурсан буюу 467 хэрэг бүртгэгдсэн байсан бол 240 хүртлээ буурчээ.

Мөн  аяны үр дүнгийн судалгаагаар судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга  хэмжээ хувь хүнд болон олон нийтэд хангалттай мэдээлэл өгч, өөрсдийгөө хамгаалах мэдлэгтэй болгож чадсан гэдэгтэй санал нийлсэн эерэг үр дүн гарсан. 

-Тэгвэл “Ятгах тусам нягтал” аяны  үргэлжлэл болох "Нягтлах тусам аюулгүй” аяны гол зорилго юу вэ? Хэдий хугацаанд хэрэгжих вэ? 

-Дэлхий нийтээр Коронавирусын цар тахал дэлгэрсэн энэ үед санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах, санхүүгийн залилан мэхлэлтээс санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь бидний нэн тэргүүний зорилго гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх арга замын тухайд нийтийн сүлжээ, цахим орчноор дамжуулан олон нийтийг зөв мэдээ, мэдээллээр хангахыг чухалчилж байна. Ингэхдээ залилах гэмт хэргийн талаар, түүнтэй холбоотой хууль эрхзүйн орчны талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл түгээж иргэдийн  ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч байна. Аян 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

-Санхүүгийн ямар төрлийн луйврууд цахимаар үйлдэгдэж байна вэ?  

-Тухайн хүний фэйсбүүк хаягийг нь эвдэж ороод, ойр орчмых нь хүмүүс рүү мөнгө гуйсан мессеж явуулдаг залилан луйврын  гаралт идэвхтэй  хэвээр л байна. Иргэд  хууль эрх зүйн болон санхүүгийн мэдлэг дутмагаас мэдээллийг нягтлахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь элбэг байна.  Ер нь дэлхий нийтээр санхүүгийн бүтээгдэхүүн олон болж байгаатай холбогдуулан тухайн мэдээллийн сайн авч байх нь чухал.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийт 3 сая гаруй банкны карт байгаагаас идэвхтэй ашиглагдаж байгаа нь 1.5 сая юм.  Хүмүүс картаа бусдад ашиглуулах, нууц кодоо алдах зэргээс болж санхүүгийн луйварт өртөж байна.

Цар тахалтай холбоотойгоор цөөн хэдэн тоогоор үйлдэгдэж байгаа нислэгүүдэд суудал гаргаж өгнө гэсэн залилан ч сүүлийн үед их явж байна. Мөн азтан шалгаруулж байна хэмээн бага дүнтэй бүртгэлийн хураамжаар лоттерей явуулах хандлага ихсээд байна.

Иргэд өөрөөс нь бага мөнгө гарч байгаа болохоор азандаа итгээд оролцож байгаа нь цаана нэг луйварчинг тэжээж байгаа гэдгээ мэдэхгүй байна. Тиймээс мөнгө санхүүтэй холбоотой аливаа санал, хүсэлтэд болгоомжтой хандаж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна. 

-Санхүүгийн луйврын гэмт хэргийн гаралтыг бууруулахад дан ганц Цагдаагийн газрын үүргээс гадна банк санхүүгийн байгууллагууд ч хамтран оролцож байгаа нь сайн хэрэг болжээ гэдгийг гарч буй үр дүнгүүд харуулж байна шүү дээ. 

Тийм ээ. Ер нь санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт багтдаг сэдвүүдийн нэг юм. Тийм ч учраас “Нягтлах тусам аюулгүй” аяныг бид хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн аяныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХААН Банк дэмжин, хамтран ажиллаж байгаад талархаж байна. Санхүүгийн мэдлэгийг түгээх нь өөрөө санхүүгийн салбартаа маш том үр нөлөөтэй. Банкны салбарт гарч буй залилан, луйвар нь бүх л банкыг хамрана шүү дээ.

Залилан луйвар өөрөө дандаа санхүү, эдийн засгийн бодитой хохирол үлдээж байдаг учраас  цаашид иргэд амар хялбар аргаар санхүүгээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү мэдээллийг нягтлах, заавал эх сурвалжаас нь тодруулж байх, хамгийн гол нь энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулахыг анхааруулж байна. 

Ярилцсанд баярлалаа.

Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​