fbpx Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 42 секунд

Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Энэ сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүргийн Хонхор, Хан-Уул дүүргийн Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, Тээврийн цагдаагийн газар хамтран нэмэлт пост гарган, хяналт шалгалт хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын үндсэн постуудад Цагдаа, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газраас ажиллаж байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын болон түр постуудад илэрсэн хууль бус ан амьтны махыг илрүүлэх, устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд ард иргэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, үхсэн сэг зэмд нь хүрэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

“Ковид-19” цар тахал болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хүрээнд ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цахмагаар сэрэмжүүлэх мэдээг өдөрт дөрвөн удаа хүргэж ажиллалаа. Туул, Хэрлэн голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар он гарсаар усанд осолдсон 20 тохиолдол бүртгэгдсэн. Хэрлэн голд 11 настай хүүхэд эцэг, эхийн хараа хяналтад байж байгаад усанд осолдсон. Эрэн хайх, аврах ажиллагааг бид долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна. Бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал байгааг иргэддээ сануулъя.

Ахуйн гал түймрийн дуудлага буурсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 50 орчим объектын дуудлага авч ажиллалаа. Галын дуудлагын ихэнх шалтгаан нь ил гал болон цахилгаанаас үүдэлтэй байгаа учраас иргэд анхааралтай байх хэрэгтэй байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг: Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод хийсэн хяналт шалгалтаар өнгөрсөн оны сүүлийн хагас жилд нийт 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага, энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 удаагийн үйлдлээр 109 ширхэг нойтон тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ: Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл хугацаанд саарал чонотой холбоотой 2 удаагийн зөрчил, шар үнэгтэй холбоотой 1, бор туулай, зэрлэг гахайн 1, ятуу шувуу 1, алтайн хойлог шувуу 6, халиун бугын чивтэй холбоотой 1, тул загастай 1, бусад загастай холбоотой 3 удаагийн зөрчлүүд илэрсэн байгаа. Баруун хязгаар нутагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойш мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт тавих хөдөлгөөнт эргүүлийг нэмж ажиллуулах хүрээнд нийт 5400 орчим тээврийн хэрэгслийг хяналт, шалгалтад хамруулж, 14400 орчим иргэний ачаа тээш болон худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнд хяналт хийлээ. Хууль бусаар ан амьтныг агнаж байгаа, түүнийг худалдан авч өөрийн эрүүл мэнд, эдийн засгийг эрсдэлд оруулахгүй байхыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах: Энэ сард Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар хүндэрч булчирхайн тахал, уушгины хэлбэрт хүндэрч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна. Мөн Булганы Хишиг-Өндөр сумаас өчигдөр ирсэн иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй ирж, тусгаарлалтад орсон бөгөөд тарвага тахал өвчин илрээгүй. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их. Өөрөөр хэлбэл, байгалийн голомтод гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь “Ковид-19” халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан: Эрүүл мэнд, Онцгой байдал, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт хийж буй ажилтан албан хаагчдад тарваган тахлаас сэргийлэх вакциныг хийсэн.

“Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 7202 иргэнийг бүртгэж, хяналт тавьж ажиллаж байна. Одоогийн байдлаар 125 өрхийн эмнэлэгт 1239 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Эдгээр иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тарвага агнасан, барьсан, худалдаж авсан хүнийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно
Тарвага агнасан, барьсан, худалдаж авсан хүнийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​