fbpx С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 18 секунд

С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах уу?

ТЕГ-ын дарга асан Б.Хурц эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж  гурван жилийн хорих ялаар шийтгүүллээ.  Тэгвэл “Эрүү шүүлтээр хилс  хэрэг хүлээж хэлмэгдэж хохирсон” хэмээн мэдүүлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах уу. Хорих 461 дүгээр ангид жил гаруй хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон Б.Булганд нөхөн төлбөр олгох уу гэдэг асуулт гарна. Одоогоор нэр бүхий есөн хүний хэрэг шүүхээр шийдэгдсэн ч хохирогчдыг үргэлжлүүлэн хорьж байна. Тэдний ар гэрийнхэн хүлээлтийн байдалтай байна уу гэлтэй чимээгүй. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцсон С.Зориг агсны эхнэр Б.Булган  ам нээсэнгүй. Хүний эрхийн асуудлаар тухайн үед  байр сууриа илэрхийлж байсан хүний эрхийн хуульчид ч  таг чиг. Энэ сэдвээр хамгийн их ярьж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар  хаана явааг бүү мэд.  

УЕПГ-аас  лавлахад “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн урд  гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй” гэсэн хариуг өгсөн. 

Ажлаа аваад удаагүй байгаа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ асуудлаар сэтгүүлчийн асуултад  мөн хариулсан.  Гэхдээ сайдын үг салаа утгатай байгаа нь анхаарал татаж байна. 

Тэрээр “Энэ хэрэгт Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар яригдана. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө, шийдсэнээс хойш нөлөөлөл үзүүлсэн   шинээр илэрсэн нөхцөл байдлыг авч үздэг. Тиймээс Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал үүслээ гэж Улсын ерөнхий прокуророос  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулах учиртай, шүүхийн шийдвэр албажсаны хойно. Энэ дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэж өөрөөр хэлбэл, гурван шатны эцэслэн шийдсэн шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдэх дараагийн хуулийн процесс эхэлнэ” гэв. 

 

 

 

Х.Нямбаатар сайдын “түдгэлзүүлэх, эсэх”  гэж тодотгож хэлснээр  бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьсон гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тул тэднийг суллахгүй. Харин гурван шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэн хэргийг дахин шийдвэрлэх, эсэх  үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн үг юм. Бас хэрэг, маргаан хаашаа ч яаж эргэж мэдэхээр. 

 

 

 

Б.Хурцын хувьд “Би  эрүүдэн шүүх тушаал өгөөгүй”  гэж мэдүүлсэн. Түүнтэй хамт шийтгүүлсэн  Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбат хэлэхдээ  “2013 оны дундуур энэ ажлын хэсгийг ахлах тушаал гарсан. Олон жилийн, ноцтой гэмт хэрэг дээр зөвхөн хуулийн хүрээнд, яг хуулийн процедураар ажилласан. Хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг тухайн үед Ц.Нямдорж сайд бид хоёр хоёулаа тавьж байсан. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж. Би хуулийг алхам ч зөрчөөгүй. Мөрдлөгийг мөрдөгч нар хийдэг. Нэг ийм хэргийн сэжүүр байна. Америк, Францад гэх мэтээр танилцуулж байсан. Тэгээд наад асуудлаа шалгаад үз сэжүүр гарч магад гэж хэлдэг байсан. Энэ хэргийн талаар олон талын, олон баримтыг шалгах явцад хорих ангиас Ц.Амгаланбаатар гэх хүн мэдээлэл ирүүлснээр шалгаж эхэлсэн.  Прокурор гүйцэтгэх ажил явуулах, техник хэрэгслээр хянах зөвшөөрлийг өгдөг. Өгсөн. Энэ гүйцэтгэх ажил яаж явдагийг би мэдэхгүй. Хуулиараа мэдэх ч боломж байхгүй. Тухайн байгууллагын нууц. Гүйцэтгэх ажил гэдэг нь өөрөө их төвөгтэй зүйл. Гүйцэтгэх ажил гээд бохир юм явдаг юм байна. 

Үүнийг болъё гэсэн чинь тэр үед нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын хуульчид эсэргүүцэж хүчингүй болгосон байдаг” хэмээн хэвлэлд ярьсан нь бий. 

Ямартай ч эрүүдэн шүүсэн бичлэг ил болж, Б.Хурц нарыг мөрдөн шалгаж яллах шийдвэр гарснаар С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэрэг задрах нь нэгэнт тодорхой боллоо. Тэгвэл “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр “Хэрэг хүлээлгэсэн арга нь буруу байсан  болохоос алуурчид нь бол мөн байх магадлалтай” гэж хэлэх хүн ч бий. 

 

 

 

Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбатын  хэлснээс бас нэг зүйлийг  эргэж үзвэл тэрээр  ”С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан  хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой” хэмээн хэлсэн нь цагаан дээр хараар бичээстэй байна. 

 

 

 

Түүний хэлснээс үзвэл  захиалагчийг илрүүлэх гэтэл саад үүсчээ гэж ойлгогдож байгаа юм. 

Шинээр үүссэн  нөхцөл байдлаар  С.Зоригийн аллагын гүйцэтгэгч нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар биш бол тэднээр бамбай хийсэн хэн нэгнийг цагдаагийнхан олох л учиртай. Хэрэв тэд гүйцэтгэгч  мөн юм бол захиалагчийг мөрдөх шатанд явж байгаад тасалдуулсан үйл явцыг цагдаа, тагнуулынхан хамтраад үргэлжлүүлэх учиртай. 

Ер нь бол ардчиллын удирдагч С.Зоригийг  хөнөөсөн аймшигт  хэргийг  манай улс  илрүүлж чадалгүй 17 жил болсон. 2015 оны намар гэнэт  аллагын гүйцэтгэгч нарыг баривчилж, талийгаачийн эхнэр Б.Булганыг хорих 461 дүгээр ангид саатууллаа хэмээн шуугиснаар эхэлсэн дуулиант хэрэг үнэхээр захиалгат жүжиг эсвэл мөрдөгчдийн андуу ташаа үйлдэл байсан  бол эрэл  22 дахь жилдээ  дахиад  л үргэлжлэх нь. С.Зоригийн аллагыг  илрүүлчих  эр зориг Монголын төрд байхгүй гэж үү. 

 

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Салхины эх одтой, цагаагчин хонь өдөр
Салхины эх одтой, цагаагчин хонь өдөр
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​