Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын болон ДАШТ-ний мөнгөн медальт, “King Tug’ хочит Нямбаярын Төгсцогт Америкт мэргэжлийн боксын спортоор нэрээ гарган яваа шилдэг залуу тамирчин билээ.
Гэтэл тэрбээр мэргэжлийн нэгэн хэдий ч амьдрал дээрээ мэргэжлийн бус үйлдэл гарган өөрийн тулааны давуу байдлаа ашиглан жирийн нэг залууг хүнд бэртэл автал нь зоджээ. Тухайн залуу ч энэ талаар өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Тухайн залуу Төгсцогтод цохиулсны улмаас хацарны яс нь цуурч, хэд хэдэн шүд нь унан нүүрэн хэсэгтээ хүндхэн бэртэл авчээ. Үүнээс гадна түүнийг цахим орчиндоо боксчин залууд зодуулсан талаар бичсний дараа тохиролцох санал тавьсан бололтой.